• Mongolian
"Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ, түүнийг сайжруулах" сэдэвт олон улсын хуралд оролцлоо Хэвлэх
2012 оны 6-р сарын 06, Лхагва гариг, 13:28
"Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ, түүнийг сайжруулах" сэдэвт олон улсын хуралд оролцлоо

IMG_4711

2012 оны 06 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ, түүнийг сайжруулах" сэдэвт олон улсын хуралд иргэний нисэхийн салбарыг төлөөлж НМҮА-ны Нислэгийн тогтмол мэдээллийн хэсгийн дарга Б.Батцэцэг, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ, Өгөгдлийн сангийн инженер Б.Ууганбаяр, Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн техникийн ажилтан Б.Нямбаяр нар оролцож, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ "Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх" ажил Монгол Улсын иргэний нисэхийн салбарт ямар хэмжээнд хэрэгжиж байгаа талаар илтгэл тавилаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас "Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх"-д тавигдаж буй стандарт шаардлагуудын тухай мөн сансрын зураг ашиглан тоон өгөгдлийн сан бүрдүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Дэлхийн цардсын хөдөлгөөн, олон жилийн хөрсний босоо хөдөлгөөний улмаас өндрийн сүлжээг 10 жил тутамд давтан хэмжих шаардлагатай байдаг боловч Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг сүүлийн 20 жил хэмжээгүй тул орчин үеийн тоон технологи ашиглан өндрийн сүлжээний нарийвчлалын шаардлагыг дэлхийн түвшинд ойртуулж шинэчлэх шаардлагатай байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд ЗТБХБЯ-наас төсөл хэрэгжүүлж 2011 оноос хэмжилтийн ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

ЗТБХБ-ын яамнаас зохион байгуулсан уг хуралд АНУ, Данийн Вант Улс, ХБНГУ, Бразил Улс мөн Монгол Улсын их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, шинжлэх ухааны болон төрийн байгууллагуудын ажилтнууд оролцсон нь өргөн цар хүрээг хамарсан ач холбогдол ихтэй болсон.

DSCN3872
 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.