• Mongolian
ӨГӨГДЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ СУРГАЛТАНД ОРОЛЦСОН АЖИЛТНУУДЫН ТАЙЛАН Хэвлэх
2012 оны 6-р сарын 14, Пүрэв гариг, 13:49

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 05 сарын 28-ны өдрийн Б/147 тоот тушаалын дагуу Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны Нислэгийн тогтмол мэдээллийн хэсгийн дарга Б.Батцэцэг, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ, С.Амарсанаа, Газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү, Өгөгдлийн сангийн инженер Б.Ууганбаяр, Тамгын хэлтсийн мэргэжилтэн Ц.Ган-Эрдэнэ нар ИНЕГ болон "МОНМЭП Инженеринг Сервисез" ХХК-ны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Бээжин хотод 2012.05.28-2012.06.01-ний хооронд зохион байгуулагдсан Өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах сургалтанд амжилттай оролцоод ирлээ.

Сургалтыг "Digital Globe" компанийн багш нар удирдан явуулсан бөгөөд сургалт нь онол ба дадлага гэсэн 2 хэсэгтэй байлаа.

IMG_0686

Сургалтын зорилго, ач холбогдол.

Энэхүү сургалтын үндсэн зорилго нь сансрын зураг ашиглан электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн санг хэрхэн бүрдүүлэх, ашиглах явцад гарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахад оршиж байсан.

Сургалтаар эзэмшсэн мэдлэг.


•    Digital Globe компанийн World view-1, World view-2, Quick Bird хиймэл дагуулын бүтээгдэхүүнүүдийн нарийвчлал болон хэрэглээтэй танилцсан.
•    Сансрын зургийн эх мэдээг боловсруулах, Орон зайн мэдээ үүсгэх, Газар зүйн элемент боловсруулах,  3 хэмжээст зургийн боловсруулалт хийх талаарх мэдлэгээ дээшлүүлсэн.
•    Электрон газрын гадаргыг өндөр нарийвчлалтай бүрдүүлэхэд ашиглагдах DTM/DSM мэдээнүүдтэй ажиллах чадвартай болсон.
•    Сансрын зургийн олон сувгийн болон панхроматик мэдээнүүдийг ашиглах талаар мэдлэг эзэмшсэн.

Дүгнэлт.

Өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах сургалтаас харахад электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн санг сүүлийн үеийн өндөр нарийвчлалын сансрын зураг ашиглан бүрдүүлж нисэхийн үйл ажиллагаанд ашиглах нь нарийвчлал сайтай, алдаа багатай бөгөөд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх сайн талтай байна.

Тайлан гаргасан:     Газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.