• Mongolian
"Үндэсний орон зайн мэдээллийн сангийн дэд бүтцийн асуудал" сэдэвт олон улсын семинарт оролцсон тайлан Хэвлэх
2012 оны 7-р сарын 10, Мягмар гариг, 11:14

2012 оны 7 сарын 5,6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Үндэсний орон зайн мэдээллийн сангийн дэд бүтцийн асуудал" сэдэвт олон улсын хуралд Иргэний нисэхийн салбарыг төлөөлж НМҮА-ны газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү оролцоод ирлээ.

Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас зохион байгуулсан тус хуралд БНСУ-ын талаас Геодезийн газрын удирдлага, геодезийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, их сургуулиудын төлөөлөл эрдэмтэн профессорууд ирж илтгэл тавьсан бол Монголын талаас засгийн газрын харъяа яамд, агентлагууд, их сургуулиуд, хувийн хэвшилийн нийлсэн 50 гаран төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлаар БНСУ-ын 1990-ээд оноос хойш үндэсний орон зайн мэдээллийн хувьд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, туршлагын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Эдгээр илтгэлүүд нь аливаа улс орон үндэсний орон зайн мэдээллийн цогц сантай болох зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү сангаа эхнээс нь зохион байгуулалттай, давхардалгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэсэн хамгийн гол нь чанарын өндөр түвшинд бүрдүүлэх шаардлагатайг илэрхийлж байсан.

Мөн орон зайн мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн улсын газар зүйн байрлалаас шалтгаалан өндрийн тогтолцоо болон байрлалын хатуу цэгийн шаардлагыг дэлхийн стандартын дагуу авч хэрэгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатайг зөвлөж байлаа.

SeminarNSDI

Солонгос улсын хувьд 2012 оноос 1-р ангийн хатуу цэгийг сансрын хиймэл дагуул болон газрын хэмжилтийг хослуулан ашиглан тогтоож эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд хатуу цэгийн байрлалын алдаа нь 1,8 мм байна. Мөн тус улсын хэмжээнд хиймэл дагуулын мэдээг ашиглан 10 см-ийн нарийвчлалтай газрын дүрсийн зурагтай болсон бөгөөд цаашид 3 см хүртэл багасгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь БНСУ орон зайн мэдээллийн сандаа хэр их ач холбогдол өгч байгааг илэрхийлж байна.

Эцэст нь орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх ажил нь зөвхөн тухайн мэргэжлийн төрийн байгууллагын хийх ажил бус их сургууль, эрдэмтэн профессорууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаан дээр бүрдэх нөр их ажил болох тухай хуралд оролцогчид ярилцан хурлын дүгнэлт хэлэлцүүлгийг хийж хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.

ИНЕГ нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, орон зайн мэдээллийн санг бүрдүүлэгч байгууллагын хувьд тус хуралд өөрсдийн хийж гүйцэтгэсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар санал бодлоо хуваалцан тус хуралд амжилттай оролцлоо.

Тайланг гаргасан: Газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү
 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.