• Mongolian
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛУУДЫН 49-Р ХУРАЛД ОРОЛЦЛОО Хэвлэх
2012 оны 10-р сарын 18, Пүрэв гариг, 08:55

Агаарын хөлөг газарт ойртсоныг анхааруулах систем (GPWS), нислэгийн симулатор болон Synthetic Vision систем нь маршрутын нислэг, ойртолт/хөөрөлт болон аэродромын гадаргуу дээр маневрлах үед нислэгийн аюулгүй ажиллагаа ба үр ашгийг хангахад чухал үүргийг гүйцэтгэх болно. Эдгээр дэвшилтэт системүүдээс гадна хөдөлгүүр татгалзах үеийн нислэгийн журам ба хэрэглэлийн нислэгийн журам зохиох, нислэгийн зураг боловсруулах мөн агаарын хөлгийн тоноглолуудад ашиглах навигацийн өгөгдлийн сан бүрдүүлэх зэрэгт хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв газрын гадарга ба саадын өгөгдлүүдийг ашиглах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

ICAO-оос хэрэгжүүлэхээр зорьж буй ATM системийн голлох бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болохын хувьд авиакомпаниудын зүгээс нисгэгчийн situational awareness-ийг нэмэгдүүлэх өндөр нарийвчлалтай орчны мэдээллийг бүрдүүлэх шаардлагатай. Гэвч eTOD-ийг бүрдүүлэх болон түүнтэй холбоотой шаардлагуудыг тодорхойлоход eTOD-ийн үр ашгийг хамгийн ихээр хүртэх авиакомпаниуд ба нисгэгчдийг оролцуулах тал дээр ICAO хангалттай ажлууд хийсэнгүй.

eTOD-ийн өгөгдлүүдийг 4 бүсэд хувааж цуглуулах шаардлагыг ICAO-оос гишүүн Улсуудад тавьсан байдаг бөгөөд бүс тус бүрийн өгөгдлийн нарийвчлалын шаардлагууд нь өөр өөр байдаг. Тэгвэл ICAO-ийн зүгээс бага нарийвчлалын шаардлагуудтай Бүс 1-ийн хувьд хиймэл дагуулаас авсан зураг ашиглах, өндөр нарийвчлалын шаардлагуудтай Бүс 3-ийн хувьд лазер сканнерийн зураглал ашиглах гэх мэтээр илүү дэлгэрэнгүй зааж өгвөл гишүүн Улсуудад хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг олгох билээ.

Түүнчлэн Монгол Улс электрон газрын гадарга ба саадын өгөгдлүүдтэй холбоотой дэлгэрэнгүй шаардлагуудыг агуулсан баримт бичгүүдийг яаралтай гаргах нь чухал байгааг онцлон тэмдэглэсэн. Цаг үеэ олсон санал санаачлагууд дэвшүүлсэн явдалд баяр хүргэж Сингапур, Хонг Конг, Макао зэрэг улсуудын иргэний нисэхийн дарга нар үг хэлсэн нь электрон газрын гадарга ба саадын өгөгдөлтэй холбоотой хэрэглэгчийн шаардлагуудыг илүү дэлгэрэнгүй болгох, холбогдох баримт бичгүүдийг нэн даруй боловсруулж дуусах шаардлага тулгараад байгаагийн тод жишээ болсон.

Монгол Улсын дараа Японы AIS-ийн байгууллагаас Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс Нисэхийн мэдээллийн менежментэд шилжих явцад гарч буй хүндрэлүүдийн талаар илтгэл тавьсан бөгөөд энэхүү илтгэлийн дараа өрнүүлсэн хэлэлцүүлэгт манай төлөөлөгчид идэвхитэй оролцсон.

Мөн 2012 оны 11-р сарын 15-аас эхлэн үйл ажиллагаанд нэвтрэх нислэгийн төлөвлөгөөний Шинэ форматыг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажлууд авч хэрэгжүүлсэнээ Хонг Конг, Хятад, Сингапур, Бангладеш, Индонез, Энэтхэг, Вьетнам, Монгол, Малайз Улсууд тайлагнасан.

 

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

НМЭ-ИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТАН Б. НЯМБАЯР

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ИНЖЕНЕР Б. УУГАНБАЯР

НИСЭХИЙН ЗУРАГ ЗҮЙЧ Н. ХАШ-ЭРДЭНЭ

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.