• Mongolian
AIRAC 09/12 ЗАРЛАГДЛАА Хэвлэх
2012 оны 11-р сарын 09, Баасан гариг, 14:03

 

1. Говь-Алтай аймгийн Алтай нисэх буудлын НМЭ-ийн Нэмэлт 01/12 (AIP SUP 01/12)

2013 оны 7-р сарын 01-ний өдөр хүртэл ХБЗ 11/29-тэй зэрэгцээ шинэ ХБЗ барих барилгын ажил үргэлжилнэ. Мөн зорчигч үйлчилгээний шинэ барилгыг ашиглалтанд оруулсантай холбогдуулан 2012 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн хуучин перрон болон ЯЗ 1-ийг хааж шинэ перрон болон ЯЗ 1-ийг ашиглаж эхэлсэн болно.

Энэхүү НМЭ-ийн Нэмэлт хэвлэгдэн гарсантай холбогдуулан 2011 оны 12-р сарын 01-ний өдрийн НМЭ-ийн Нэмэлт 04/11-ийг хүчингүй болгосон.

2. Завхан аймгийн Доной нисэх буудлын НМЭ-ийн Нэмэлт 02/12 (AIP SUP 02/12)

2013 оны 4-р сарын 15-ний өдөр хүртэл ХБЗ 17/35-тай зэрэгцээ шинэ ХБЗ барих барилгын ажил үргэлжилнэ. Энэхүү барилгын ажилтай холбоотойгоор ХБЗ 17/35-ын нислэгийн зурвасны хэмжээсүүд 3320 х 105 м болж өөрчлөгдсөн.

Энэхүү НМЭ-ийн Нэмэлт хэвлэгдэн гарсантай холбогдуулан 2011 оны 12-р сарын 01-ний өдрийн НМЭ-ийн Нэмэлт 05/11-ийг хүчингүй болгосон.

3. Булган аймгийн Булган нисэх буудлын НМЭ-ийн Нэмэлт 03/12 (AIP SUP 03/12)

2013 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл явгалах зам болон перрон дээр MTOW 30 тонны хязгаарлалт тогтоосон.

Энэхүү НМЭ-ийн Нэмэлт хэвлэгдэн гарсантай холбогдуулан C0740/12 болон C0741/12 NOTAM мэдээнүүдийг-ийг хүчингүй болгосон.

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.