• Mongolian
Геодези, зураг зүйн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн боллоо Хэвлэх
2012 оны 11-р сарын 27, Мягмар гариг, 15:19

  • GNSS-ийн байнгын ажиллагаатай станц суурилуулах;
  • 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох;
  • Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл бүрдүүлэх;
  • Өндрийн сүлжээний давтан хэмжилт хийх;
  • Геодезийн цэг, тэмдэгтийн тооллого хийх;
  • Газар зүйн нэрийн тодруулалт хийх гэх мэт.

ГХГЗЗГ-аас "Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийн төслийг боловсруулсан бөгөөд уг төсөлд санал авах ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн төрийн нууцад хамаарагддаг 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зургуудыг нийтийн хүртээл болгохын тулд батлан хамгаалах зориулалт бүхий байр зүйн зургийг нийтийн хэрэгцээнд зориулсан байр зүйн зургаас салган "Геодези, зураг зүйн тухай хууль" болон "Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-аар хэлэлцэхээр болсон байна.

Засгийн газрын 2009 оны 25-р тогтоолоор Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоог манай улсад ашиглах болсон боловч хиймэл дагуулын технологиор шууд Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд өндрийг тодорхойлох боломжгүй, харин геоидын өндрийн загварыг нарийн тооцоолон гаргах шаардлагатай байдаг. АНУ-ын буцалтгүй тусламжаар "Агаарын гравиметрийн хэмжилт, Монгол орны геоидын өндрийн загвар гаргах" төслийг хэрэгжүүлсэн ба өндрийн загварын нарийвчлалыг цаашид сайжруулах шаардлагатай. Түүнчлэн хиймэл дагуулын солбицол, эллипсоидын өндөр, хүндийн хүчний хурдатгалын утга, Балтийн тэнгисийн өндөр зэрэг олон төрлийн геодезийн тулгуур өгөгдлийн мэдээлэл агуулсан геодезийн цэг, тэмдэгтийн тоог нэмэгдүүлэх нь бүх салбарын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцнэ.

2015 он гэхэд Монгол Улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болох шийдвэрийг шинэчлэлийн засгийн газраас гаргасан бөгөөд холбоо харилцаа, зайнаас тандан судалгааны зорилгоор ашиглах юм байна.

Тайлан гаргасан: Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ
2012.11.27

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.