• Mongolian
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА Хэвлэх
2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 10:55

Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүнээс өгсөн тайлбарын хамт та бүхэн хүргэж байна.

1.     Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээг глобалчлах

1.1.   Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээнд тулгамддаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаарх саналыг энэхүү илтгэлээр дэвшүүлсэн байна.

1.2.   Уг илтгэлд дурьдагдсан хүндрэлтэй асуудлууд нь зөвхөн Монгол Улсад бус бусад орнуудад ч гэсэн тохиолддог. Ялангуяа ядуу буурай орнуудад нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй талууд их байдаг.

1.3.   Өмнө нь Ази-Номхон далайн бүсийн орнууд Евроконтроль шиг нэгдсэн нэг өгөгдлийн сантай болох талаар асуудал дэвшүүлж байсан. Гэхдээ энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардах ажил учраас одоог хүртэл дорвитой ажил хийгдээгүй байгаа. Харин NOTAM мэдээний нэгдсэн сантай болох асуудал нь шийдвэрлэж болохоор санагдлаа. Монгол Улс ч гэсэн үүнд оролцох боломжтой  юм.

1.4.   Бас нэг санаа нь бие биенийхээ үйлчилгээг харилцан ашиглах боломжийг бүрдүүлэх гэдэг юм. Хэдийгээр энэ нь жижигхэн мэт санагдаж байгаа боловч бидэнд маш хэрэгтэй зүйл гэж бодож байна. Тухайлбал Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээнд ашиглагдаж буй автомат систем дээр гэмтэл саатал гарсан тохиолдолд НӨМТ (PIB) бэлтгэхэд асар их хүндрэл гардаг. Энэ хугацаандаа өөр нэг улсын үйлчилгээг ашиглаад Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээгээ хэвийн явуулах боломжтой болно гэдэг нь бидний ажлыг хөнгөвчлөнө гэж үзэж байна. Дээрээс нь эдгээр улсуудтай харилцан тохиролцоно гэдэг нь албан ёсоор ашиглаж болно гэсэн үг.

1.5.   Уг илтгэлээр хөндсөн асуудал нь жижигхэн мэт боловч зөвхөн Монгол Улс төдийгүй бусад улсуудад ч байдаг учир энэ илтгэлээр гаргасан санааг цааш нь хөгжүүлж олон улсын хуралд тавих боломжтой гэж үзсэн.

2.     Нисэхийн өгөгдлийн чанарын шаардлагад хийсэн дүн шинжилгээ

2.1.   Нэг өгөгдөлд 2 өөр зөвшөөрөгдөх хэмжээ (publication resolution, charting resolution)-г ашиглаж байгаа нь нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, өгөгдлийн сан бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа асуудлыг уг илтгэлд хөндсөн байна.

2.2.   Нисэхийн өгөгдлийн чанарын шаардлагын талаар World Geodetic System - 1984 (WGS-84) Manual (Doc 9674), RTCA Document DO-201A and European Organization for Civil Aviation Equipment (EUROCAE) Document ED-77 - Industry Requirements for Aeronautical Information баримт бичгүүдэд тусгагдсан байдаг.

2.3.   "Өгөгдлийн санг бүрдүүлэхдээ аль Annex-ийн заалтыг мөрдөх нь тодорхойгүй байна" гэж илтгэглд тусгагдсан байна. Өгөгдлийн санг бүрдүүлэхэд нислэгийн зургийг ашигладаггүй, харин өгөгдлийн сан дахь өгөгдлийг ашиглан нислэгийн зургийг боловсруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо манайд явагддаг үйл явц ч гэсэн дээрхтэй ижил. Аливаа нислэгийн зургийг боловсруулахаас өмнө заавал өгөгдлийн санд томилогдсон мэдээлэгчээс ирүүлсэн өгөгдлийг оруулдаг. Түүний дараа зураг боловсруулах ажил хийгддэг.

2.4.   Энгийн нэг жишээн дээр тайлбарлая. Монгол Улсын НМЭ-ийн текстэн мэдээлэлд Ulaanbaatar NDB DA-ийн солбицол 475242.9N 1064309.2E гэж орсон байдаг. Харин 1:370 000 масштабтай Хэрэглэлээр ойртолт үйлдэх зурагт 475243N 1064309E гэж орсон байдаг. (+0.1 болон -0.2 секундын зөрүүтэй)

Өргөрөгийг 1 секундээр алдаж бичихэд уг тоног төхөөрөмжийн байрлалыг ойролцоогоор 30.86метрээр алдана гэсэн үг. (Нарийн тооцооллыг Нисэхийн зураг зүйчээс тодруулж болно.) Тэгвэл нислэгийн зурганд DA-ийн солбицолыг +0.1 секундын алдаатайгаар оруулсан учир уг тоног төхөөрөмжийн байрлалыг 0.1*30.86=3.86метрээр алдаж оруулсан гэсэн үг.

Уг нислэгийн зураг нь 1:370 000 масштабтай тул 1 см зайд 3.7 км, 1мм зайд 370м дүрслэгдэнэ гэсэн үг.

Уг навигацийн тоног төхөөрөмжийн солбицолыг нислэгийн зурганд маш сайн нарийвчлалтай оруулсан ч, нарийвчлалгүй оруулсан ч дүрслэлд нь өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл 370метрээр өөрчлөгдөж байж нислэгийн зурганд 1мм-р өөр газар дүрслэгдэх болно. Ийм учраас нислэгийн зурганд заавал өндөр нарийчлал шаарддаггүй. Хэдийгээр өндөр нарийвчлалтайгаар оруулж болох ч энэ нь ажлын ачааллыг л нэмэх болно.

2.5.   Иймд уг илтгэлийг олон улсын хуралд тавих боломжгүй гэж дүгнэсэн.

3.     Нисэхийн мэдээллийн эмхтгэлээр өндрийн мэдээллийг зарлахад тулгарч буй асуудал шийдвэрлэх арга зам

3.1.   Өнөөдрийн байдлаар Монгол Улс олон улсад хэрэглэгдэж буй өндрийн систем (EGM-96)-ээс өөр өндрийн систем (Балтын тэнгис) ашиглаж байгаа бөгөөд ирээдүйд EGM рүү шилжих нь зүйтэй гэсэн санааг тус илтгэлээр дэвшүүлсэн байна.

3.2.   Энэхүү илтгэлээр хөндсөн асуудал буюу өндрийн системийн зөрүү нь яах аргаггүй Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсын л асуудал юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс Балтын тэнгисийн өндрийн системээс EGM-96 геоидын загвар ашигласан өндрийн систем руу шилжих эсэх, хэзээ шилжих зэрэг нь манай улсын л асуудал. Түүнээс олон улсад тулгамдаад байгаа асуудал биш. Иймд уг асуудлыг олон улсын хуралд тавих боломжгүй гэж дүгнэсэн.

3.3.   Хэрэв уралдааны зорилго нь олон улсын хуралд тавих илтгэл, санааг гаргаж ирэх бус, Монгол Улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэх байсан бол энэхүү илтгэл шалгарах нь тодорхой байна.

4.     Зарим нислэгийн мэдээллийн үйлчилгээнд ажлын байрны үзүүлэх нөлөө

4.1.   Тус илтгэлийн хөндсөн гол асуудал нь нисэхийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын байрлал юм. Ялангуяа нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын хувьд үзэгдэх орчин хязгаарлагдаагүй буюу перрон, ХБЗ, ЯЗ гэх мэт хөдөлгөөний талбайг шууд харж байх байрлалтай байх нь чухал гэсэн санааг агуулсан байна. Мөн ICAO-ийн Doc 8126 дахь заалтыг иш татсан байна.

4.2.   Нислэгийн хөдөлгөөний эрчимжилт ихтэй нисэх буудлуудад (Incheon, Frankfurt гэх мэт) байрладаг Aerodrome AIS unit нь бүх хөөрч, бууж эсхүл явгалж буй агаарын хөлгүүдийг ажиглаж байдаг гэвэл худлаа зүйл. Тэр олон ижилхэн (өнгө, маяг) агаарын хөлгийг хараад ийм аялалын дугаартай агаарын хөлөг буулаа, хөөрлөө гэж хэлэх боломж байхгүй. Энэ мэдээллийг зөвхөн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлж буй байгууллагаас хүлээн авах боломжтой.

4.3.   Хэдийгээр манай улсад тус илтгэлд тусгагдсан НХҮ-ний мэдээг хоцроож дамжуулах асуудал гардаг ч энэ нь хоёр байгууллагын хамтын ажиллагаатай холбоотой гэж үзэж байна.

4.4.   Иймд уг илтгэлээр хөндсөн асуудлыг олон улсын хуралд тавих боломжгүй гэж дүгнэсэн.

Уралдаанд ирүүлсэн илтгэлүүд :

 

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.