• Mongolian
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ Хэвлэх
2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 09:31

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ
Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

Хоёр.  Чадварыг эрхэмлэнэ
Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ.

Гурав. Хууль ёсыг эрхэмлэнэ
Үндсэн хууль бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.

Дөрөв. Ёс зүйг эрхэмлэнэ
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шалгууруудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.

Тав. Шударга ёсыг эрхэмлэнэ
Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй , тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөнд орохгүй , ашиг сонирхолын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж , чин шударгаар ажиллана.

Зургаа. Соёлтой харилцааг эрхэмлэнэ
Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд  харилцааны өндөр соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллана.

Долоо. Үнэнч байдлыг эрхэмлэнэ
Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвхи зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.

Найм. Шуурхай байдлыг эрхэмлэнэ
Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санл хүсэлтэнд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

Ес. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ
Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.


“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж”
Үндэсний чуулганд оролцогчид
2011 оны зургаадугаар сарын 23-ны өдөр
 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.