• Mongolian
БНАСАУ-ЫН НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (AIS)-НИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Хэвлэх
2014 оны 2-р сарын 18, Мягмар гариг, 16:42

IMG_5074

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Нисэхийн мэдээллийн үйлчилгээ (AIS)-г хөгжүүлэн Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-д шилжүүлэх зөвлөмж материалыг 2009 онд гаргасан бөгөөд үүний дагуу улс орнууд өөр өөрсдийнтөлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хөгжил, боловсон хүчний хангалтыг ICAO-ийн Аюулгүй ажиллагаа болон Нислэгт тэнцэх чадварын сайжруулах хамтарсан хөтөлбөр (COSCAP)-с үнэлж Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах санал тавьж байсан билээ. Үүний дагуу 2013 оны 1 дүгээр сард Boeing, Airbus компаниудтай хамтран Монгол Улсад Нисэхийн мэдээллийн үйлчилгээний үндсэн сургалтыг анх удаагаа зохион байгуулагдаж Малайз, БНАСАУ болон Монгол Улсаас оролцогчид хамрагдсан.

Энэхүү сургалтын явцад БНАСАУ-ын оролцогчид AIM-д шилжих үйл явцын талаар гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнээр ИНЕГ-ын НМҮА болон БНАСАУ-ын НМҮ-ний байгууллага хоорондын хамтын ажиллагааны дараагийн үе шатны эхлэл тавигдсан билээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хоёр улсын НМҮ-ний байгууллагууд байнгын холбоотой байж, техникийн туслалцааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагааны эхний алхам нь 2014 оны 2-р сарын 6-аас 2-р сарын 14-ний өдрүүдэд НМҮА-нд зохион байгуулагдсан НМҮ-ний гүнзгийрүүлсэн сургалт юм.

Энэхүү сургалтанд БНАСАУ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын 2 ажилтан хамрагдсан бөгөөд ICAO-ийн Annex 15, Amendment 37 болон ICAO Roadmap for the Transition from AIS to AIM-д орсон Нисэхийн мэдээллийн менежменттэй холбоотой шинэ шаардлагууд, эдгээр шаардлагуудын дагуу Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс Нисэхийн мэдээллийн менежментэд шилжих төлөвлөгөө боловсруулах болон ирээдүйн ATM-ийн систем болон энэхүү системд Нисэхийн мэдээллийн менежментийн гүйцэтгэх үүргүүдийн талаар дэлгэрэнгүй заалгаж, НМҮА-ны үйл ажиллагаа болон ажлын байруудтай танилцсанаар сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Сургалтын багшаар НМҮА-ны дэд дарга Д.Үлэмж, аюулгүй ажиллагаа чанар хангалтын хэсгийн дарга Д.Эрдэнэбаатар, нисэхийн мэдээллийн техникийн ажилтан Б.Нямбаяр нар ажилласан байна.  Сургалтыг зохион байгуулахад НМҮА-аас гадна COSCAP/North Asia хөтөлбөрийн захирал Ноён. Wayne Chapin, ICAO-ийн Ази/Номхон далайн салбар төвийн мэргэжилтэн Ноён. Shane Sumner нар идэвхитэй оролцож дэмжлэг үзүүлсэн билээ.

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.