• Mongolian
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас Өмнөговь аймгийн "Овоот" нисэх буудалд хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын анхан шатны хэлэлцүүлэг зохион байгууллаа Хэвлэх
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 16:53

medee_heleltsuuleg1medee_heleltsuuleg2

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас Өмнөговь аймгийн "Овоот" нисэх буудалд хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын анхан шатны хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Овоот нисэх буудалд ойрын чиглүүлэх радиостанц шинээр суурилуулсантай холбоотой хэрэглэлийн нислэгийн журам зохиолгох хүсэлтийг НМҮА-нд гаргасан дагуу тус албанд Овоот нисэх буудлын ХБЗ/36 талаас А/В болон С ангилал, ХБЗ/18 талаас С ангиллын агаарын хөлгөөр ойртолт үйлдэх журмын тооцооллыг хийж, зургийг боловсруулан төслийг анхан шатны байдлаар хэлэлцүүллээ.
Уг хэлэлцүүлэгт НААХЗГ , АНҮГ-ийн МХ , АХҮА,  ШНЗА болон Изинис, Аэромонголиа авиакомпаний төлөөллүүд оролцсон бөгөөд журмын төсөлд өгөх саналаа 3 дугаар сарын 26-ны дотор албан тоотоор ирүүлэхээр боллоо.
Цаашид нислэгийн журмын төслүүдийг ИКАО-ийн Док 9906-д заасны дагуу холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг хийлгэж, хэрэглэгчдийн санал зөвлөмжийг тусган, нислэгт ашиглахаар гаргаж байх юм. II улиралд Улаанбаатарын Чингис Хаан олон улсын нисэх буудлын Удирдлагын зангилаа төв/Terminal Control Area-ТMA/ болон хэрэглэлээр нисэн гарах стандарт маршрут /SID/, хэрэглэлээр нисэх ирэх стандарт маршрут/STAR/ журмуудын төслийг Агаарын навигацийн мэргэжлийн хэлтэстэй хамтран хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.