• Mongolian
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ШАЛГАХ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ АСУУЛТНЫ УРАЛДААНЫ ДҮН Хэвлэх
2014 оны 4-р сарын 10, Пүрэв гариг, 15:27

НМҮА-ны даргын зөвлөл нь 2014 оны 2-р сарын 04-ний өдөр нийт албаны ажилтнуудын дунд нисэхийн мэдээллийн үйлчилгээний мэдэгдэхүүнүүдийг шалгах програм хангамжийн санг бүрдүүлэх асуултны уралдаан зарлаж, уралдааны удирдамжийг өөрийн website болон НМҮА-ны Facebook  хуудсаар тараан танилцуулсан.
Энэхүү асуултны уралдааны гол зорилго нь НМҮ-ний ажлын байрны эрхийг сэргээх, шинээр эрх авах ажилтнуудын НМҮ-ний үндсэн мэдлэгийн шалгах програм хангамжийн асуултны санг бүрдүүлэх, ажилтнуудын ур чадварыг хадгалах, НМҮ-ний үйл ажиллагаатай холбоотой Иргэний нисэхийн тухай хууль, ИНД болон ICAO-ын шаардлагуудыг судлах, өөрийн мэдлэгийг давхар шалгах, бие даан мэдлэгээ дээшлүүлэхэд оршиж байгаа билээ. 
Зарласан асуултны уралдаанд нийт 10 ажилтан оролцон асуултуудаа ирүүлсэн. Үүнд:

-    М. Байгал - Нислэгийн журам зохиох хэсгийн дарга (150)
-    Н. Болормаа - Чанарын мэргэжилтэн (60)
-    У. Алтанцэцэг - Өгөгдлийн сангийн инженер (102)
-    Б. Азбаяр - Өгөгдлийн сангийн инженер (33)
-    Х. Одхүү - Газар зүйн мэдээллийн инженер (101)
-    Б. Эрдэнэцэцэг - Ээлжийн зохицуулагч мэргэжилтэн (30)
-    П. Хулан - Ээлжийн зохицуулагч мэргэжилтэн (30)
-    Б. Ундармаа - Нисэхийн мэдээллийн эмхгэлийн техникийн ажилтан (65)
-    Ж. Оюунгэрэл - Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтан (30)
-    Г. Сувд-Эрдэнэ - Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтан (137)

Уралдааны шалгаруултыг 2 үе шаттай явуулсан бөгөөд эхний үе шатанд Удирдамжын дагуу ирүүлсэн асуултуудын давхардалт, лавлагаа зөв оруулсан, хариулт нь зөв эсэхэд Даргын зөвлөлийн гишүүд Б.Батцэцэг, А. Бат-Уянга, А. Ванданмагсар нар шүүж тэнцсэн асуултуудын тоо болон оноог гаргалаа. Үүнд:

# Нэр Ирүүлсэн асуултын тоо Тэнцсэн асуултын тоо 1 оноо
1 М.Байгал 150 131 131
2 У.Алтанцэцэг 102 46 46
3 Б.Ундармаа 65 62 62
4 Ж.Оюунгэрэл 30 16 16
5 П.Хулан 30 29 29
6 Б.Азбаяр 33 6 6
7 Б.Эрдэнэцэцэг 30 28 28
8 Н.Болормаа 60 49 49
9 Х.Одхүү 101 0 0
10 Г.Сувд-Эрдэнэ 137 132 132

2-р үе шатны шалгаруулалт болох оновчтой, ач холбогдолтой асуултуудыг шалгаруулах бүрэлдэхүүнд Даргын зөвлөлийн гишүүн Д.Үлэмж, Д. Эрдэнэбаатар нар оролцож тэнцсэн асуултуудад оноог дараах байдлаар өглөө. Үүнд:

# Нэр Ирүүлсэн асуултын тоо Тэнцсэн асуултын тоо 1 оноо асуулт
1 оноо /оновчтой/
1 М.Байгал 150 131 131 0
2 У.Алтанцэцэг 102 46 46 46
3 Б.Ундармаа 65 62 62 51
4 Ж.Оюунгэрэл 30 16 16 16
5 П.Хулан 30 29 29 29
6 Б.Азбаяр 33 6 6 6
7 Б.Эрдэнэцэцэг 30 28 28 28
8 Н.Болормаа 60 49 49 49
9 Х.Одхүү 101 0 0 0
10 Г.Сувд-Эрдэнэ 137 132 132 29

*Тайлбар: М. Байгалын асуултууд Нислэгийн журам зохиох үйл ажиллагаатай холбогдолтой асуултууд байсан тул НМҮ-ний програм хангамжийн санг бүрдүүлэх зорилгод нийцээгүй гэж үзэн 0 оноо өгсөн болно.

1 болон 2 үе шатны оноог дүгнэхэд 1-р байранд 181 оноотой Г.Сувд-Эрдэнэ, 2-р байранд 131 оноотой М. Байгал, 3-р байранд 113 оноотой Б.Ундармаа  нар шалгарлаа.

# Нэр Ирүүлсэн асуултын тоо Тэнцсэн асуултын тоо 1 оноо асуулт
1 оноо /оновчтой/ Нийт Эзэлсэн байр
1 М.Байгал 150 131 131 0 131 II
2 У.Алтанцэцэг 102 46 46 46 92 V
3 Б.Ундармаа 65 62 62 51 113 III
4 Ж.Оюунгэрэл 30 16 16 16 32 VII
5 П.Хулан 30 29 29 29 48 VI
6 Б.Азбаяр 33 6 6 6 12 IX
7 Б.Эрдэнэцэцэг 30 28 28 28 26 VIII
8 Н.Болормаа 60 49 49 49 98 IV
9 Х.Одхүү 101 0 0 0 0 X
10 Г.Сувд-Эрдэнэ 137 132 132 29 181 I

Даргын зөвлөлөөс тус уралдаанд идэвхитэй оролцсон 10 ажилтандаа баярласнаа илэрхийлж эдгээр 2014 оны 4-р сарын үр дүн болох 40 хувийг олгохоор шийдвэрлэлээ.

Даргын зөвлөлийн гишүүд:      
Д. Үлэмж
Д. Эрдэнэбаатар
Б. Батцэцэг
А. Бат-Уянга
А. Ванданмагсар

 

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.