• Mongolian
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНААС AAITF/9 ТАНИЛЦУУЛАХ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ДҮН Хэвлэх
2014 оны 4-р сарын 10, Пүрэв гариг, 16:15
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас зохион явуулсан илтгэлийн уралдаанд нийт 7 илтгэл ирүүлсэн бөгөөд уралдааныг 2 үе шаттайгаар шалгарууллаа. Эдгээр илтгэлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн Нисэхийн шуурхай мэдээллийн хэсгийн мэдээллийн техникийн ажилтан Б.Болдбаярын "Хүчинтэй NOTAM мэдээний жагсаалт" сэдэвтэй илтгэлийг AAITF/9 олон улсын хуралд танилцуулахаар шалгарууллаа.

Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдэд шүүгчдийн бүрэлдэхүүнээс өгсөн тайлбарыг та бүхэнд хүргэж байна.

1.    НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭМХТГЭЛИЙН НЭМЭЛТИЙГ АНГИЛАХ /илтгэл/

1.1.    Энэхүү илтгэлийн үндсэн санаа нь цаасан хэлбэрээр гарч буй НМЭ-ийн нэмэлтийн мэдээллийг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар НМЭ -д оруулах, зөв зохицуулалт хийхэд байлаа.
1.2.    Гэвч Annex 15 Chapter 4.4.7 болон 4.4.8 -д уг илтгэл дээрх гарч буй зохицуулалтыг зөвлөмж хэлбэрээр оруулсан байна.
1.3.    Тиймээс шүүгчдийн бүрэлдэхүүн уг илтгэлийг AAITF/9 дээр танилцуулах  боломжгүй гэж үзсэн.

2.    НИСЭХИЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙН УРСГАЛЫГ САЙЖРУУЛАХ /илтгэл/

2.1.    Энэхүү илтгэлийн үндсэн санаа нь Нисэхийн мэдээллийн нэгдсэн нэг өгөгдлийн сан бүхий вэб хуудас байгуулж, улс орон бүрийн мэдээллийг ижил форматтай байхаар шийдвэрлэхэд байлаа.
2.2.    Гэвч энэхүү санаа НМҮА-наас 2011 онд DGCA -ийн хурал дээр ICAO-д танилцуулж байсан тул даргын зөвлөлөөс уг илтгэлийг танилцуулах боломжгүй гэж үзлээ.

3.    THE SOLUTIONS FOR SOURCE OF AFTN ADDRESSES IN ASIA AND PACIFIC REGION /илтгэл/

3.1.    Уг илтгэлийн үндсэн санаа нь AFTN сүлжээний хаягуудыг улс орон болгон ИКАО-гоос гаргасан стандарт шаардлагын дагуу болгох, мөн хаягын жагсаалтуудыг агуулсан вэб хуудас ажиллуулах байлаа.
3.2.    НМҮ-ний цаашдын хөгжил нь евроконтрольтой төстэйгөөр нэг төвт систем рүү шилжиж байна(Flow management). Нислэгийн төлөвлөгөө, НХҮ-ний мэдээ болон NOTAM мэдээг уг төв рүү дамжуулах ба тухайн төвөөс дамжуулах шаардлагатай газрууд хүргэх тогтолцоотой болно.
3.3.    Тиймээс уг илтгэлийг яригдаж байгаа асуудал бөгөөд шинэ санаа биш гэж үзэн шалгаруулалтаас хаслаа.

4.    НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭМХТГЭЛЭЭР БҮС 3-ЫН СААДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАХАД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ /илтгэл/

4.1.    Уг илтгэлийн үндсэн санаа нь Бүс3-ын саадын мэдээллийг цуглуулан НМЭ-ээр зарлахад тулгарч буй асуудлууд болон шийдвэрлэх арга замын талаар байлаа.
4.2.    Илтгэлд дурдсан хүндрэлүүд нь одоо тулгарч байгаа хэдий ч шүүгчдийн зөвлөлөөс уг хүндрэлийг аливаа улс орон дотооддоо шийдвэрлэх боломжтой бөгөөд олон улсын хуралд танилцуулах илтгэл биш гэж үзсэн.

5.    НИСЛЭГИЙН ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЧИЛАЛ /илтгэл/

5.1.    Уг илтгэлийн үндсэн санаа нь нислэгийн өмнөх мэдээллийн нэгдсэн үйлчилгээний стандартчилалтай болох тухай байлаа.
5.2.    Гэвч ANNEX 3 -ийн 9.4.2-д зааснаар нисэхийн мэдээллийн үйлчилгээ болон нислэгийн цаг уурын мэдээллийн үйлчилгээний нэгдсэн сантай байх талаар заасан байдаг ба тухайн улс орнууд энэ асуудлыг дотооддоо зохицуулах боломжтой гэж шүүгчдийн бүрэлдэхүүн үзсэн.

6.    ХҮЧИНТЭЙ NОТАМ-ЫН ЖАГСААЛТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?/илтгэл/, ХҮЧИНТЭЙ NOTAM МЭДЭЭНИЙ ЖАГСААЛТ /илтгэл/

6.1.    НШМХ-ийн ээлжийн зохицуулагч мэргэжилтэн П.Хулан болон Нисэхийн мэдээллийн техникийн ажилтан Б.Болдбаяр нар ижил сэдвээр илтгэлийг бэлдэж ирүүлсэн байна.
6.2.    Уг илтгэлүүдийн үндсэн санаа нь улс орнууд хүчинтэй NOTAM мэдээний жагсаалтыг сар бүр цаасан хэлбэрээр гаргаж, шуудангаар дамжуулдаг. Энэ нь хэрэглэгчдийн гарт хэвлэгдэж гарснаас хамгийн ихдээ 14 хоногийн дараа хүрдэг. Жагсаалтанд агуулагдаж байгаа NOTAM мэдээний хувьд дээрх хугацаанд олон тооны өөрчлөлт ордог нь чанартай мэдээллийг шуурхай хүргэх гэсэн шаардлагад нийцэхгүй байгаа талаар тусгасан байлаа.
6.3.    Шүүгчдийн бүрэлдэхүүн дээрх 2 илтгэлийн үндсэн санаа нь ижил боловч AAITF/9-д танилцуулах боломжтой гэж үзэн дараагийн шатны шалгаруулалтанд оруулахаар тохирлоо.


Хоёрдугаар шатанд илтгэлийн үндсэн санаа-практик ач холбогдол, бичиглэлийн ур чадвар, танилцуулга гэсэн шалгуураар НМҮА-ны даргын зөвлөлийн гишүүн тус бүр оноог дүгнэн гаргаж, илтгэлүүдэд байр эзлүүллээ.

Шалгуур Дарга Дэд дарга ААЧХХ НТМХ НШМХ МТХ НИЙТ
Хулан Илтгэл 60 60 50 55 55 35 83,3%
Бичиглэл 15 20 15 10 15 19
Танилцуулга 15 10 15 18 15 18
Болдбаяр Илтгэл 60 60 55 55 55 50 84.6%
Бичиглэл 15 10 13 10 17 15
Танилцуулга 20 10 13 18 15 17

Хэдийгээр ирүүлсэн илтгэлийн санаа нь ижил байсан ч Б.Болдбаярын илтгэлийн хувьд хүчинтэй NOTAM мэдээний жагсаалтанд агуулагдаж буй бусад мэдээллийг (НМЭ-ийн нэмэлтийн хяналтын жагсаалт) Нисэхийн мэдээллийн нэгдсэн багцын бусад элементээр гаргах шийдлийг оруулж өгснөөрөө П.Хулангийн илтгэлээс илүү үнэлгээ авсан юм.
Даргын зөвлөлөөс цаашид ажилчдын оюун ухаан, цаг зав, хөдөлмөрийг үнэлэх үүднээс НМҮА-ны вэб хуудсаар дамжуулан өмнөх жилүүдийн Task force болон семинаруудад тавигдаж байсан илтгэл, оролцсон тайлан зэргийг нээлттэй хүргэхээр шийдээд байна.

Шалгаруулалтанд оролцсон даргын зөвлөлийн гишүүд:  
П.Ариунгэрэл
Д.Үлэмж
Д.Эрдэнэбаатар
Б.Батцэцэг
А.Бат-Уянга
А.Ванданмагсар

 

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.