• Mongolian
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 гэрчилгээг 3 жилээр сунгалаа Хэвлэх
2014 оны 4-р сарын 14, Даваа гариг, 14:42
medee_QMR
ИНЕГ-ын НМҮА нь анх 2009 онд байгууллагадаа Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж MNS ISO 9001:2001 гэрчилгээгээр гэрчилгээжсэн Монгол Улсын 27 дахь, иргэний нисэхийн салбарын 3 дахь байгууллага болж байсан бол өнөөдрийн байдлаар Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байгууллагын тоо 68 хүрсэн байна.
2014 оны 01 дүгээр сард Стандарчилал хэмжил зүйн газраас явуулсан давтан үнэлгээний аудитад амжилттай шалгуулж СХЗГ-ын даргын 2014 оны 04 сарын 03-ны өдрийн А/102 тоот тушаалаар ИНЕГ-ын НМҮА-ны ЧУТ-ны MNS ISO 9001:2010 гэрчилгээний хугацаа 3 жилээр сунгагдлаа.
Мөн олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр өөрийн ажиллаж буй салбартаа үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай хөдөлмөрлөж, ажлын амжилт гаргаж байгааг нь үнэлэн НМҮА-ын Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгийн дарга Д. Эрдэнэбаатарыг Стандарт Хэмжил Зүйн Газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан байна. Д.Эрдэнэбаатар нь 2011 оноос НМҮА-ны Чанарын менежерээр ажиллаж байгаа бөгөөд 2013 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан “AIM Quality Seminar”-т байгууллагадаа нэвтрүүлсэн ЧУТ-ны талаар илтгэл тавьж, өнгөрсөн 3 дугаар сард Малайз улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагад ЧУТ-ны аудитыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. 
 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.