• Mongolian
Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд С ангиллын агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын анхан шатны хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэвлэх
2014 оны 5-р сарын 08, Пүрэв гариг, 14:44
medee_QMR
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд С ангиллын агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын анхан шатны хэлэлцүүлгийг 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт НААХЗГ, АНҮГ-ын мэргэжлийн хэлтэс, АХҮА, ШНЗА болон Изинис, МИАТ, Аэромонголиа авиакомпаний төлөөллүүд оролцсон. Мөрөн нисэх буудлын газар зүйн онцлогоос хамааран нислэгийн журмын шийдвэр гаргах үнэмлэхүй өндөр нь 2200м буюу их өндөр гарч байгаа тул авиакомпаниудын төлөөлөгчид болон бусад оролцогчид уламжлалт Conventional/ навигаци ашигласан бус сансрын навигаци /PBN/ ашигласан нислэгийн журмууд гаргах шаардлага тулгараад байгаа талаар санал дэвшүүлж байв. НМҮА-ны удирдлагууд PBN нислэгийн журмуудыг нислэгээр болон газарт батлахад хүндрэлтэй байгаа талаар тайлбар хийсэн бөгөөд Мөрөн нисэх буудлын нислэгийн журмуудыг сайжруулах хүртэл С ангиллын агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмыг батлуулж, ашиглах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн тус хэлэлцүүлгээр нислэгийн журмуудын Шилжих үнэмлэхүй өндөр-TA  болон шилжих цуваа-TL-г хэрхэн тогтоох талаар НМҮА-аас 3 хувилбараар санал гаргасан бөгөөд холбогдох алба, авиакомпаниуд 5 дугаар сарын 20-ны дотор АНҮГ-ын мэргэжлийн хэлтэст саналаа албан тоотоор хүргүүлэх, улмаар мэргэжлийн хэлтэс аль хувилбарыг баримтлах талаар шийдвэр гарган, Шилжих үнэмлэхүй өндөр-TA  болон шилжих цуваа-TL-г хэрхэн тогтоох талаарх журмыг ИНЕГ-ын даргаар батлуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү үйл ажиллагаанд НААХЗГ хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн болно.

Саналаа боловсруулан ирж, бидний зохион байгуулсан хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон нийт оролцогчиддоо талархал илэрхийлье.

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.