• Mongolian
Олон улсын геодези зураг зүйн байгууллагаас зарласан уралдаанд тэргүүн байр эзэллээ Хэвлэх
2014 оны 5-р сарын 08, Пүрэв гариг, 16:21

medee_heleltsuuleg1

ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны нисэхийн тогтмол мэдээллийн хэсгийн газар зүйн мэдээллийн инженер Х.Одхүү нь "Олон улсын геодези зураг зүйн байгууллага"-аас зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж 2014 оны 06 сарын 16-21-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотод зохиогдох дэлхийн геодези зураг зүйн хуралд "Иргэний нисэхийн геодезийн ажил" сэдвээр илтгэл танилцуулахаар болсон байна.
Энэхүү хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд улс орнуудын геодези, зураг зүйн салбарын бодлого чиглэл, тулгарч буй асуудал, хэтийн төлөв зэргээ ярилцаж шийдвэрлэдэг томоохон хурлуудын нэг юм.
Олон улсын геодези зураг зүйн байгууллагаас зарласан уралдаанд шалгарсан илтгэлийг https://www.youtube.com/watch?v=jsZ9CW3xE24 линкээр орж үзнэ уу.
Мөн тус хуралтай холбогдолтой мэдээллийг дараах линкээр орж сонирхоно уу.  http://fig.net/fig2014/index.htm

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.