• Mongolian
Өмнөговь аймгийн Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудын хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмуудад өөрчлөлтийн хэлэлцүүлэг Хэвлэх
2014 оны 6-р сарын 12, Пүрэв гариг, 15:49

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас Өмнөговь аймгийн Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудын хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмуудад хийсэн засвар өөрчлөлтийн талаар анхан шатны хэлэлцүүлгийг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт НААХЗГ, АНҮГ-ын мэргэжлийн хэлтэс, АХҮА, ШНЗА болон МИАТ авиакомпаний төлөөллүүд оролцсон. Хүчинтэй нислэгийн журмуудын Хэсгийн хамгийн бага үнэмлэхүй өндөр MSA-ийг аэродромын хяналтын цэгээс тооцоолсон бөгөөд Ханбумбат нисэх буудлын MSA 1800м байсан нь 1900м болж өссөн. Мөн тус нислэгийн журмуудын чиглэл өөрчлөх хэсгийн өндрүүдийг өсгөн, өндөр алдах хугацааг нэмэгдүүлсэн.
Хэлэлцүүлэгтэй холбоотой саналаа ажлын 10 хоногийн дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.   хаягаар ирүүлэхийг хүсч байна.

Бидний зохион байгуулсан хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон нийт оролцогчиддоо талархал илэрхийлье.

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.