• Mongolian
Газар зүйн мэдээллийн инженер Х.Одхүү шилдэг залуу судлаачын шагналаар шагнууллаа Хэвлэх
2014 оны 6-р сарын 19, Пүрэв гариг, 10:01

odkhuu1odkhuu2

НМҮА-ны НТМХ-ийн газар зүйн мэдээллийн инженер Х.Одхүү нь Олон улсын хэмжил зүйн холбооны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч тус байгууллагын зардлаар Малайз улсын Куала Лампур хотод 6 сарын 15-21-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Олон улсын хэмжил зүйн хуралд ГХГЗЗГ-ын дэд дарга Ж.Даваабаатар, тус газрын СТХ-ийн дарга Э.Баярмаа нарын хамтаар Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Улмаар Х.Одхүү нь тус хуралд өөрийн бэлтгэсэн илтгэлээ танилцуулж шилдэг залуу судлаачын шагналаар шагнууласан байна. Энэхүү шагналыг Непал улсаас Чандан Дас, Узбекстан улсаас Одил Акбарав, Морокко улсаас Асмая Аззиоу, Уругай улсаас Мэлиса Роберт, Словен улсаас Ирина Рожко, Америк улсаас Жонатан Густавсон, Шинэ Зиланд улсаас Эмэлли Тедди нар тус тус хүртжээ. Энэхүү Олон улсын хэмжил зүйн хурал нь дэлхийн 103  улсын 2500 гаруй төлөөлөгч оролцдог нэр хүндтэй хурал юм.

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.