• Mongolian
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭГ СУНГАЛАА. Хэвлэх
2014 оны 7-р сарын 08, Мягмар гариг, 09:10

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь ИНД 175-ын дагуу "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ" эзэмшин үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Тус гэрчилгээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан НААХЗГ-ын Аэродром, агаарын навигацийн хэлтэсээс тус албанд 2014 оны 06 сарын 16-наас 07 сарын 02 -ны өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу үзлэг шалгалт явууллаа.

Шалгалтын дүнд тус алба нь ИНД175 шаардлагуудын хүрээнд технологи үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа тул "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ"-г хоёр жилийн хугацаагаар сунгасан байна.

 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.