• Mongolian
MAIMA ENGLISH CLUB Хэвлэх
2014 оны 7-р сарын 28, Даваа гариг, 13:56

МОНГОЛЫН НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН ХОЛБОО
MAIMA ENGLISH CLUB

"300" УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1.    ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.    ҮНДЭСЛЭЛ

1.1.1.    Манай холбооны гишүүд сүүлийн жилүүдэд олон улсад зохион байгуулагдаж буй хурал, семинаруудад оролцох, эх орондоо олон улсын хурал, сургалтуудыг зохион байгуулах, олон улсын байгууллагад ажиллах зэргээр олон улсыг хамарсан үйл ажиллагаануудад оролцож байна. Түүнчлэн манай байгууллагад гадаадын төлөөлөгчид айлчлах, гадаадын байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах шаардлага өдөр тутам гардаг болсон.

Бидний ажигласнаар манай гишүүдийн ярианы чадвар нь бусад чадваруудаасаа арай сул байдаг. Мэргэжлийн мэдлэг чадвараараа ямар ч орны хүмүүсээс дутахааргүй ч зөвхөн англи хэлний ярианы чадвараасаа болоод өөрсдийгөө хангалттай илэрхийлж чаддаггүй.

Иймд МНМАХ-ны дэргэдэх "MAIMA English Club"-ын зүгээс гишүүдийнхээ Англи хэлний мэдлэгийг сайжруулах, ялангуяа ярианы чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2014-2015 оныг “Англи хэлээ сайжруулах жил” болгон зарлаж олон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ ажлын эхлэл болгож “300” нэртэй уралдааныг нийт гишүүдийнхээ дунд зарлаж байна.

1.2.    ЗОРИЛГО

1.2.1.    Уг уралдааны зорилго нь нийт гишүүдийнхээ англи хэлний үгсийн санг баяжуулах замаар англи хэлний мэдлэг, ярианы чадварыг сайжруулахад оршино.

2.    УРАЛДААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1.    ХАМРАХ ХҮРЭЭ

2.1.1.    Уралдаанд МНМАХ-ны жинхэнэ гишүүд оролцоно.

2.1.2.    Уралдаанд шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцож байгаа Б.Нямбаяр, Б.Болдбаяр нар болон  МНМАХ-ны удирдах зөвлөлийн гишүүд оролцохгүй.

2.2.    УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ

2.2.1.    Уралдаанд оролцохыг хүсэгчид 8 сарын 1-ний дотор MAIMA English club-ийн facebook хуудсаар орж бүртгүүлнэ.

2.3.    ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

2.3.1.    2014 оны 8 сарын 1-нээс 2014 оны 10 сарын 31

3.    УРАЛДААНЫ ДҮРЭМ

3.1.    Уралдаанд оролцогч нь зохион байгуулагчдын зүгээс долоо хоног бүр өгсөн шинэ үгсийг цаг тухайд нь цээжлээд өөрийн болгох ёстой. (7 хоногт 25, сард 100, улиралд 300)

3.2.    Улирлын төгсгөлд цээжилсэн 300 үгсээр шалгалт авч шилдэг оролцогчдыг тодруулна.

4.    ШАЛГАРУУЛАЛТ

4.1.    Шалгаруулалтыг тусгайлан боловсруулсан програм хангамжийн тусламжтайгаар явуулна. Үгсийг цээжилсэн байдал, өгүүлбэрт оруулах, өөр ямар утга илэрхийлдэг зэргийг шалгана.

5.    ШАГНАЛЫН САН

5.1.     1 дүгээр байр 1 ш (Өргөмжлөл 200.000₮)
5.2.     2  дугаар байр 1 ш (Өргөмжлөл 100.000₮)
5.3.     3 дугаар байр 1ш (Өргөмжлөл 50.000₮)
5.4.     Тусгай байр 1 ш    (Өргөө кино театрт дуртай киногоо хосоороо үзэх эрх)


 
NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.