• Mongolian
Багшлах эрх олгох сонгон шалгаруулалт зохион байгуулагдана Хэвлэх
2015 оны 1-р сарын 19, Даваа гариг, 12:42

ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Багшлах эрхийн шалгалтыг НМҮБ-ын ҮАЕЖ-ын Сургалтын журмын 4.2-т заасны дагуу 2 үе шаттайгаар авна.

1.    Үндсэн мэдлэг шалгах бичгийн шалгалт: Багшлах эрх авахаар хүсэлт гаргаж буй чиглэл болон нисэхийн үндсэн мэдлэгийг шалгана. Асуултын тоо болон үргэлжлэх хугацааг шалгалт эхлэхэд танилцуулна.

2.    Аман шалгалт: Үндсэн мэдлэгийг шалгах бичгийн шалгалтанд 85%-аас дээш үнэлгээ авсан ажилтан аман шалгалт өгнө. Багшлах эрх авахаар хүсэлт гаргаж буй чиглэлээр бүрэн хэмжээний танилцуулга хичээл бэлтгэнэ. Танилцуулга хичээл бүр нь агуулгатай байх бөгөөд комиссын сонгосон (агуулга дотороос) тодорхой нэг сэдвийн дагуу хичээл заана. Хичээл заасны дараа комисс асуулт асуух, тодорхой даалгавар өгөх байдлаар аман шалгалтыг авна. Асуулт, даалгавар нь багшлах эрх авахаар хүсэлт гаргаж буй чиглэл болон нисэхийн үндсэн мэдлэгийг хамарсан байна.

НМҮБ-ын ҮАЕЖ-ын Сургалтын журмын дагуу энэ удаагийн сонгон шалгаруулалтаар дараах тооны багшлах эрх олгоно. Үүнд:
1.    NOTAM-ын үйлчилгээний багшлах эрх            1
2.    АНХМЗҮ-ний багшлах эрх                    2
3.    Нислэгийн өмнөх мэдээлийн үйлчилгээний багшлах эрх    1
4.    НМЭ-ийн үйлчилгээний багшлах эрх                1
5.    Өгөгдлийн сангийн багшлах эрх                1

Шалгалтын материал нь албанд хадгалагдах бөгөөд зөвхөн шалгалт өгсөн ажилтан өөрөө танилцаж болно. Шалгалтын материалыг хуулбарлах, гадагш авч гарахыг хориглоно. Шалгалтын явцад хуулах, хоорондоо ярих, шалгалтын материал хуулбарлах зэрэг үйлдэл гаргасан ажилтанг шалгалтаас хасах болно.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна. Бичгийн шалгалт дууссаны дараа шалгалтын материалыг засаж аман шалгалт өгөх ажилтнуудын нэрсийг танилцуулна. Аман шалгалт эхлэх хугацааг тухайн үед нь зарлана.

1.   2015.01.29-ны 09:00 цагт багшлах эрх авахаар хүсэлт гаргасан бүх ажилтнуудаас үндсэн мэдлэг шалгах шалгалтыг 2 ээлжээр авахаар боллоо. Хүсэлт гаргасан чиглэлээс шалтгаалаад хүн бүрийн асуултын тоо         болон асуултууд нь өөр өөр байна.

а.     1-р ээлж:  TS, BB, SS, SJ, XS 2015.01.29 09:00
б.     2-р ээлж:  UM, JD, TC, BU, UG 2015.01.29 11:00

2. Үндсэн мэдлэг шалгах шалгалтын босго оноог давсан ажилтнуудын аман шалгалтын хуваарь:

а.    NOTAM-ын үйлчилгээний багшлах эрх                                   2015.01.30    09:00
б.    АНХМЗҮ-ний багшлах эрх                                                     2015.01.30    09:00
в.    Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээний багшлах эрх       2015.02.06    09:00
г.    НМЭ-ийн үйлчилгээ болон Өгөгдлийн сангийн багшлах эрх     2015.02.13    09:00

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.