• Mongolian
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ҮЗҮҮЛЭЛТЭД ТУЛГУУРЛАСАН НАВИГАЦИ(PBN) –ИЙН АГААРЫН ЗАМУУД ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛНО Хэвлэх
2015 оны 11-р сарын 03, Мягмар гариг, 10:50
Агаарын тээвэрлэлт эрчимжиж нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хирээр агаарын зайн багтаамжийг нислэгийн аюулгүй байдлыг бууруулалгүй, үр ашигтайгаар нэмэгдүүлэх шаардлага дэлхий дахины хэмжээнд тулгарсан. Нөгөө талаар мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нисэхийн салбарт эрчимтэй нэвтэрсэний үр дүнд агаарын хөлгийн үзүүлэлт, чадамж машид сайжирч, сансрын навигацийг ашиглан агаарын зайг уян хатан, илүү багтаамжтайгаар зохион байгуулах боломж бий болсон зэрэг нь PBN навигацийн зарчмыг хөгжүүлэх үндэс болж өгсөн.

Дэлхий дахинд ашиглагдаж буй Бүсийн Навигаци (RNAV) болон Навигацийн шаардлагатай үзүүлэлтүүд (RNP)-ийн стандарт болон шаардлагуудыг нэгтгэн, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-аас Үзүүлэлтэд Тулгуурласан Навигаци (PBN)-ийн зарчмийг гаргаж ирсэн юм.

Монгол Улсын Зам, тээврийн сайд М. Зоригтын 2015 оны 232-р тушаалаар Улаанбаатар НМР-ы радиолокаторын бүрхэлтэнд багтсан агаарын зайд Үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN) бүхий Y327, Y345 ба Y520 дээд агаарын замуудыг анх удаа тогтоосон.  НМҮА-аас гаргасан AIRAC НМЭ-ийн Өөрчлөлт 06/15-д эдгээр агаарын замуудыг 2015 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болохоор олон улсад болон Монгол Улсад зарлан мэдээлсэн.

Монгол Улсын RNAV-5 агаарын замуудаар зөвхөн RNAV-5 нислэгт тэнцэх чадвар болон үйл ажиллагааны зохих зөвшөөрөлтэй агаарын хөлгүүд нислэг үйлдэх бөгөөд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
-    Навигацийн дэд бүтцийн шаардлага: INS эсхүл IRS, GNSS
-    Доод хязгаар: далайн дундаж түвшнээс дээш 8650 м
-    Дээд хязгаар: далайн дундаж түвшнээс дээш 14600 м
-    Хэвтээ хязгаар: 22 км

RNAV-5 агаарын замуудтай холбоотой нэмэлт мэдээллийг дараах хаягаар авч болно. Үүнд:

Б. Гангэрэл
НХҮ-ний мэргэжилтэн
Нислэгийн хөдөлгөөн удирдах газар
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар                                                                   
Утас:976-11-285026                                                                                                                
Факс:976-11-285521                                                                                                                               
Э-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.


 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.