• Mongolian
Онгоцны ослоос аврагдах боломжтой болох нь Хэвлэх
2016 оны 1-р сарын 26, Мягмар гариг, 16:13
Украйн нисэхийн инженер Vladimir Tatarenko энэхүү аргыг олохын тулд 3 жил ажилласаны эцэст шийдлийг олжээ. Тэрээр ослын үед эх биенээсээ салдаг агаарын хөлгийг бүтээж чадсан юм.
Энэхүү бие нь газар дээр ч усан дээр ч газардах боломжтой бөгөөд эх биений тааз нь шүхэртэй холбоотой байдаг тул агаарт хөөрөн, найдвартай газардах боломжийг бүрдүүлдэг. Салдаг эх биений доод хэсэгт ачааны хэсгийг оруулж өгсөн тул ачаандаа санаа зовох шаардлагагүй юм байна.
Бусад нисэхийн инженерүүд агаарын хөлгийг улам найдвартай болгохыг хичээж байгаа ч хүнээс учруулж болох аюулын талаас юу ч хийж чадахгүй байгаа юм. Мэдээж онгоц дэлбэрэх эсхүл ямар нэгэн пуужингийн отолтонд орсон тохиолдолд аварч чадахгүй нь ойлгомжтой. Мөн зарим хүмүүс салдаг биетэй онгоц нь онгоцны бүрэн бүтэн байдлыг сулруулна гэж маргаж, “хамгийн сүүлд нь нисгэгчид яах вэ?” гэсэн асуултуудыг ч асуудаг.
Isadora Kali Anne Seney ”Дэлхий дээр жилд ойролцоогоор 500 гаруй хүн онгоцны ослоос болж нас бардаг” гэж хэлсэн байдаг. Ямартай ч уг бүтээлээр энэ тоог тодорхой хэмжээнд багасгах нь ойлгомжтой.

Уг онгоцны талаар сонирхолтой бичлэгийг хүргэж байна.
 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.