• Mongolian
Монгол улсад агаарын довтолгооноос хамгаалах сөнөөгч онгоц хэрэгтэй юу? Хэвлэх
2016 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 10:43
Саяхан Олон улсын стратеги судлалын хүрээлэнгээс дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй арван улс орныг онцлов. Үүнд АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улсууд орсон байна. Тухайлбал, АНУ- ын агаарын хүчин 5573 онгоц, 329638 бие бүрэлдэхүүнтэй аж. Тус улсын дээрх онгоцны 3990 нь агаарын хүчинд, 1213 нь , агаарын үндэсний гвардад, 370 нь агаарын хүчний нөөцөнд харьяалагддаг байна. Мөн нисгэгчгүй автомат жолоодлоготой 180 орчим онгоцтой аж.

Мөн Израиль улс АНУ- ын хамгийн ойрын холбоотон. Одоо Израиль улсыг АНУ-тай хамтран ажилладаг. Энэ улсын дэлхийн хоёр дахь хүчирхэг агаарын хүчинтэй улс хэмээн шинжээчид үзэж байна. Ойрхи дорнодын хамгийн жижиг энэ улсад зэвсэгт мөргөлдөөн тасардаггүй. Иймд тус улсын бүрэн эрхт халдашгүй байдлыг зөвхөн агаарын хүчин л хангадаг байна.

Zurag  (3)

Израиль улс 736 онгоцтой бөгөөд Ойрхи дорнодод үүнээс олон байлдааны онгоцтой улс байхгүй. Тус улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд түүнээс хойш зэвсэгт мөргөлдөөн огт тасраагүй гэж хэлж болно. Харин манай улсын хойд, урд хөршийн агаарын хүчин ямар бие бүрэлдэхүүнтэй болохыг авч үзье. ОХУ нь 4000 онгоц, 148000 бие бүрэлдэхүүнтэй ч хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй арван орны наймд эрэмблэгдсэн байна.

Гэвч тус улсыг идэвхитэй үйл ажиллагаа явуулах агаарын хүчинтэй гэж Олон улсын стратеги судлалын хүрээлэн дүгнэжээ. Харин Хятад улсын агаарын хүчин 2500 онгоцтой. Үүний 1617 нь байлдааны онгоц. Хятадын агаарын хүчин Азид хамгийн томд тооцогддог бөгөөд дээрээсээ гуравт эрэмблэгдсэн байна.

Гэтэл манай улсын агаарын зэвсэгт хүчний байдал ямархуу байгаа билээ. Энэ талаар бараг "тэг" гэж хэлэхэд болно. Хуучин ЗХУ гэж байхад манай улсын агаарын довтолгооны аюулгүй байдлыг энэ улс л хамгаалдаг байсан. Учир нь 1960-аад оны дундуур ЗХУ, Монгол Улс нь БНХАУ-тай харилцаа муудсан үеэс Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүднээс 1970- аад оны эхэн үеэс Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдийг манай улсад оруулсан түүхтэй.

Энэ үед л манайд агаарын зэвсэгт хүчин жинхэнэ утгаараа бий болсон гэх үндэслэлтэй 1970 онд Налайхын ойролцоо сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны тусгай эскадриль гэж байлаа. Мөн л Зөвлөлтийн тусламжтайгаар тус ангийн нисэх бие бүрэлдэхүүн хөдөлдөг байсан. Үүний зэрэгцээ Монгол Улсын хэд хэдэн аймагт Зөвлөлтийн нисэх хүчний цөөн тооны эскадриль байсан нь одоо нууц биш.

Zurag  (2)

Өөрөөр хэлбэл тухайн үед манай улс агаарын довтолгооноос бүрэн хамгаалагдсан байв. Тэр үед Монголын нисэх хүчний тусгай эскадриль нь манай улсын зэвсэгт хүчний шилдэг анги байсан. Тодруулбал, дууны хурднаас хурдан "МИГ-21" хэмээх онгоцтой байв. Энэ онгоц байлдааны ур чадвар сайтай, ракет (пуужингийн зэвсэглэлтэй), бөмбөгдөгч, сөнөөгч онгоц байсныг хэлэх хэрэгтэй.

Хожим энэ онгоцны төрлийг Афганистан, Югаслав улсын зэвсэгт хямралдааны үед туршсан гэдэг. Байлдааны сөнөөгч онгоц нь аливаа нэг улсаас агаарын довтолгоо хийх үед тэднийг эсэргүүцэн устгах үүрэгтэй юм. Орчин үеийн байлдааны гол зэвсэглэл нь сөнөөгч онгоц. Үүнийг бид Персийн булан дахь АНУ-ын Иракт өгсөн цохилтоос мэдэж болно. Тэнд ердөө л сөнөөгч онгоцны довтолгоо, пуужингийн цохилтоор бүх асуудлыг шийдсэн гэхэд болно. Мөн Израиль, Палистиний мөргөлдөөнд мөн л пуужин, сөнөөгч онгоц л хэрэглэж байгаа.

Харин Монголд?

Харамсалтай нь энэ төрлийн сөнөөгч онгоц манайд алга. Товчхондоо 1990-ээд оны эхээр Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүдийг Монгол Улсаас гаргах үед л сөнөөгч онгоцны анги үгүй болсон гэхэд болно. Хожим нь хуучирсан хэдэн онгоцоо ОХУ руу төмрийн хаягдал болгон явуулсан нь багагүй хэл ам дагуулсан. Одоо сөнөөгч онгоцны анги байсан тэр газар хэдэн ангар (онгоцны нуувч, бэхлэлт) л үлджээ.

Байгаагаас одоо хэдэн байлдааны нисдэг тэрэг байдаг бололтой. Өөрөөр хэлбэл манай улс агаарын довтолгооныг эсэргүүцэн хамгаалах ганц ч сөнөөгч онгоцгүй. Үнэхээр ичмээр. Нэг бодлын хөөрхийлөлтэй. Заримдаа Монгол Улсад зэвсэгт хүчин гэж байна уу, үгүй юу гэж эргэлзмээр. Олон улсын жишгээс үзэхэд сөнөөгч, бөмбөгдөгч онгоцгүй улсын зэвсэгт хүчнийг зэвсэгт хүчин гэж тооцохоо бараг больжээ.

Тэгэхээр манай улсын зэвсэгт хүчин энэ зэрэглэлд орох нь лавтай. Орчин үеийн зэвсэгт хүчний зэвсэглэлд тив алгасагч хол, ойрын зайны тусгалтай пуужин, амдан сөнөөгч болоод бөмбөгдөгч онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж, цэргийн бие бүрэлдэхүүн, техникийг тээвэрлэх далайн хөлөг онгоц зэрэг ордог байна. Иймд Монгол Улсын төр батлан хамгаалах хүчээ орчин үеийн шинэ техник, зэвсэглэлээр хангах явдал чухал болжээ.

 

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.