• Mongolian
Солонгосын нисэхийн мэргэжилтнүүд туршлага судаллаа Хэвлэх
2016 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 08:30
Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд БНСУ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төв (AIS Center)-ийн таван мэргэжилтэн ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанд зочилж туршлага судлаад буцлаа.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Инчеон НМҮ-ний төвийн NOTAM-ийн менежер ноён Kim, Guk-Chul, НМҮ-ний төвийн НМҮ-ний менежер Ahn, Sung-Ho, Нисэхийн мэдээллийн төвийн менежер Kil, Goo-Hyung, Инчеон НХУ-ын төвийн холбооны менежер Kim, Cheol-Min, НХУ-ын төвийн зураг зүйч Park Hyung-Jin нар багтжээ.
1 (3)
ИНЕГ өөрийн нисэхийн мэдээллийн үйлчилгээг дэлхий нийтийн түвшинд хүргэж шинэчлэлт хийх зорилгоор Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийн нэгдсэн системийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэхүү ажлын хүрээнд NOTAM мэдээ, нислэгийн төлөвлөгөө ба НХҮ-ний мэдээнүүд, нислэгийн өмнөх мэдээлэл, нисэхийн мэдээллийн эмхтгэл, нислэгийн зураг болон газрын гадарга, саадын өгөгдлийн сан гэх мэт үйлчилгээнүүдэд автоматжуулалтыг амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Мөн Internet self-briefing, iNOTAM, iAIP зэрэг шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, Чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлсэн нь Монгол Улсыг бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэгт зүй ёсоор оржээ.
1 (2)

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба 2016 онд Тайван болон Вьетнам улсуудын НМҮ-ний мэргэжилтнүүдийг хүлээн авсан бол энэ удаа БНСУ-ын НМҮ-ний төвийн төлөөлөгчдийг хүлээн авахдаа дараах чиглэлүүдээр туршлага солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • НМҮА-ны үйл ажиллагаа, НМҮ-ний автомат систем/програм хангамж болон чанарын удирдлагын тогтолцоо;
  • Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийн чиглэлээр хийгдэж буй бусад томоохон ажлууд;
  • Ази Номхон далайн бүс нутагт AIM-ийг хэрэгжүүлэх үйл явц, тулгарч буй асуудал ба шийдлүүд;
  • БНСУ-ийн НМҮ-нд AIM-ийг хэрэгжүүлэхэд НМҮА-ны зүгээс туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр ИНЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг (Memorandum of Understanding) байгуулах саналыг БНСУ-ын талаас албан ёсоор ИНЕГ-т ирүүлэх;
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ICAO-ийн “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн хүрээнд НМҮА болон Нисэхийн сургалтын төвтэй хамтран боловсруулсан STP 021/122/AIS AIM SPC кодтой сургалтанд БНСУ-ын ажилтнуудыг хамруулах. Эдгээр чиглэлүүдээр хоёр улсын нисэхийн салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллахаар болсон байна.
 

ШМ1331/17 Мэдээлэл холбооны сүлжээнээс SDH тоног төхөөрөмж шилжүүлэх холболтын ажил хийгдэх тул 2017.07.28-ны 00:00-06:00 цагийн хооронд Говь-алтай, Ховд, Өлгий НБ-ын оптик шугам тасарна. VSAT-аар хэвийн ажиллана.

ШМ1334/17 Ургамал: Төвийн тэжээл 2017.07.27-ны өдрийн 07:55 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. Холимог тэжээлээр хэвийн.

ШМ1335/17 Их-Өлгий: RADAR-г 2017.07.27-ны өдрийн 19:00-23:59 цагийн хооронд унтрааж техник үйлчилгээ хийнэ.


 

 

 

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.