• Mongolian
Вьетнам улсын Ханой хотноо болсон AIS - AIM Implementation Task Force-ийн 7-р хуралд оролцоод ирлээ Хэвлэх
2012 оны 3-р сарын 26, Даваа гариг, 10:34


task-force7

Хуралдааны өмнөх 3 сарын 13-ны ICARD-ийн семинар

ICARD (Олон улсын кодууд ба маршрут тодорхойлогчид)-ийн семинарын үндсэн зорилго нь НХҮ-ний маршрутуудын ба тэдгээр дээрх илтгэх цэгүүдийн нэрийг тогтоох, давхцалыг арилгах  болон PBN-ийг хэрэгжүүлэх үйл явцад ICARD-ийн системийг үр дүнтэй ашиглах талаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад тодорхой мэдээллүүд өгөхөд оршиж байсан юм.
Семинарын үеэр  ICARD-тай холбоотой хэлэлцсэн асуудлууд:  
- ICAO-ийн холбогдох стандарт ба зөвлөмжүүд, ялангуяа Annex 11-ийн холбогдох заалтууд;
- 5 үсгийн нэр-кодууд (5LNC) ба ICARD системийн хөгжил, компьютерийн дискээс вэб-д суурилсан системд шилжих үйл явц;  
- ICARD системийн үйл ажиллагаа;
- Өгөгдлийн менежерийн гүйцэтгэх үүрэг ба үйл ажиллагаа;
- ICARD-ийн вэб хуудасны олон нийтэд зориулсан хэсэг ба түүний үйл ажиллагаа;
- Маршрут төлөвлөгчдөд зориулсан хэсэг ба бүртгэлийн үйл явц;
- 5LNC-ийг хуваарилах журам;
- Төстэй дуудлагатай кодуудыг тогтоох;
- ICAO-ийн дэлхий нийтийн вэб хуудсыг шинэчлэх (бүртгэгдсэн өгөгдлүүдийг НМЭ-үүдийн өгөгдлүүдтэй тулгах);


Хуралдааны өдрүүд 3 сарын 14,15,16-нд

  1. Хурлаар Ази/Номхон далайн бүс нутгийн орнуудын НМҮ-ний чиглэлээр болон AIS-аас AIM-д шилжих үйл явцын талаар мөн eTOD-ийг хэрэгжүүлэн ажиллахад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцсэн.

АНУ-ын төлөөлөгчдийн тавьсан илтгэлд тус улсын хууль дүрмүүдэд газрын гадаргаас дээш 200 фут (61 метр) өндөр эсвэл аэродромын саад тодорхойлох гадаргууд нэвтэрсэн аливаа обьектыг барьж байгуулахдаа заавал мэдэгдэх шаардлагыг тавьсан байдаг талаар мэдээлсэн. FAA нь энэхүү мэдээллийн дагуу шалгаж тухайн обьект агаарын навигацид ямар нөлөө үзүүлэхийг тогтоодог. Гэхдээ эдгээр өгөгдлүүд нь хэвтээ болон босоо нарийвчлалын хувьд төдийлөн сайн биш бөгөөд Хавсралт 15-ын нарийвчлалын шаардлагуудыг хангадаггүй.
Хурлын зүгээс АНУ-тай адил шаардлага тавих нөхцөл боломж Ази, Номхон далайн орнуудын хувьд одоогоор бүрдээгүй гэдгийг онцолсон. Энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай ба өнөөгийн нөхцөлд зөвхөн нисэх буудлууд болон орон нутгийн засаг захиргааны хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой юм

  1. Хуралд Япон, Энэтхэг, Вьетнам зэрэг орны төлөөлөгчид өөрсдийн орны AIS-aas AIM-д шилжиж байгаа үйл явцын талаар тайлан тавьж оролцлоо.
  2. Монгол Улсад AIS-аас AIM-д шилжих үйл явц хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа талаар Information paper танилцуулгыг Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэл танилцууллаа.
  3. Хурлын хэлэлцэж буй асуудлуудаар санал, байр сууриа илэрхийлж оролцсон.
  4. Annex 15 AMDT 37-г гаргах асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх талаар санал тавьсан.

3 сарын 17-нд
Вьетнам улсын Ханой хотын AIS-ийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Comsoft компаниас худалдан авч суурилуулж байгаа eAIP-ийн автомат системийн танилцуулгыг үзсэн.

Удирдамжийн тайлан бичсэн:
НМҮА-ны Нислэгийн тогтмол
мэдээллийн хэсгийн үйлчилгээний мэргэжилтэн С.Энхтуяа

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.