• Mongolian
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО


Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл /өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.

 

ЧАНАРЫН БОДЛОГО

ОУИНБ-ын стандарт, зөвлөмжүүдийг баримтлан ажиллаж, Ази Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байхын төлөө чанарын удирдлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажилтнуудын ур чадварыг байнга сайжруулан, дэвшилтэт техник, технологи ашиглан хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн нисэхийн мэдээллийн үйлчилгээг чанартай, хугацаанд нь шуурхай хүргэнэ.

 

БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

1. Иргэний нисэхийн ерөнхий газар болон гадаад, дотоодын үйлчлүүлэгч байгууллагууд, нисэх багийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан биелүүлж, нисэхийн мэдээллийн бүрдүүлэлт, хангалт, зохицуулалтыг шуурхай хийж гүйцэтгэнэ.
2. Үйл ажиллагаандаа хариуцлагатай, зарчимч байдлыг баримтлан аливаа үзэл сурталаас ангид байж, нийгмийн шударга ёсыг эрхэмлэнэ.
3. Өөрийн үйл ажиллагаандаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг нисэхийн үнэн, зөв, бодит мэдээллээр хангах зарчмыг баримтална.
4. Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаарх бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцогчдын эгнээнд багтан гадаад, дотоодын үйлчлүүлэгч байгууллагуудын итгэлийг байнга хүлээхийг эрхэмлэнэ.

НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ 2017 ОНЫ ЧАНАРЫН ЗОРИЛТУУД

1. Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98% байлгах
2. А серийн NOTAM мэдээний тохирлын хэмжээг 96% байлгах
3. C серийн NOTAM мэдээний тохирлын хэмжээг 96,5% байлгах
4. AIRAC-ийн тогтолцоогоор гарах бүтээгдэхүүний 75%-ийг 0-7 хоногийн хоцрогдолтой байлгах
5. НМҮ-ний автомат систем (eAIS)-ийн өгөгдлийн сан дахь Япон улсын өгөгдлөөс илрэх үл тохирлын хэмжээг 20-аас бага байлгах
6. НМҮ-ний автомат систем (eAIS)-ийн өгөгдлийн сан дахь БНХАУ-ын өгөгдлөөс илрэх үл тохирлын хэмжээг 20-аас бага байлгах
7. NOTAM мэдээнээс илрэх нийт үл тохирлын 80%-г Ээлжийн чанарын мэргэжилтнүүд илрүүлэх
8. Нислэгийн төлөвлөгөөнөөс илрэх нийт үл тохирлын 85%-г Ээлжийн чанарын мэргэжилтнүүд илрүүлэх


НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол улс 1989 онд олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн Конвенцийн эгнээнд  нэгдэн орсоноор олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын өмнө нислэгийн аюулгvй байдлыг хангах тухай “Гишүүн улс нь өөрийн нутаг дэвсгэрт нисэхийн өгөгдөл/нисэхийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх" үүргийг хүлээдэг.
Чикагогийн конвенцийн Хавсралт 15-ын дагуу 2002 оны 10-р сарын 1-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба байгуулагдан Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн мэдээлэл/нисэхийн өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг хангах үйлчилгээг үзүүлж байна.
НМҮА нь “Иргэний Нисэхийн Дүрэм 175”-ын дагуу дараах нисэхийн мэдээллийн үйлчилгээг эрхлэн явуулж байна. Үүнд:

•    NOTAM мэдээний үйлчилгээ
•    Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн үйлчилгээ
•    Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ
•    Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээ

butets
БИДНИЙ ТҮҮХ БА ОЛОЛТ АМЖИЛТУУД

1994 оноос өмнө Агаарын хөдөлгөөний албаны телеграфийн холбоочид Оросоос ирдэг NОТАМ мэдээг морзоор хүлээн авч, ээлжийн ахлагч нарт танилцуулдаг байсан байна. 1994 оны 8-р сарын 1-нээс НХУҮТ-ийн Хөдөлгөөний албаны дэргэд NОТАМ-ын тасаг байгуулагдаж, тасгийн даргаар Д.Туяат, мэргэжилтнээр М.Мэндбаяр, Ц.Болормаа, операторчаар П.Ариунгэрэл нар ажиллаж байсан нь одоогийн НМҮА-ны анхдагчид юм. NOTAM-ны тасаг нь гадаад орнуудаас АФТН, СИТА сүлжээгээр ирсэн NОТАМ мэдээнүүдийг шүүж аван тайлж, бүртгэл хөтлөн хадгалах, NОТАМ код товчлолуудыг орчуулах тайлах ажлуудыг хийж байжээ.

1995 он – Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэлийг боловсруулж эхэлсэн.
1996 он – Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба байгуулагдсан.  
1999 он – Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны харьяанд орсон.
2002 он – Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба дахин бие даасан алба болсон.
2006 он – Иргэний нисэхийн дүрэм 175-аар гэрчилгээжсэн.
2008 он - Нисэхийн мэдээллийн үйлчилгээний автомат систем (eAIS)-ийг танилцуулсан.
2009 он - Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж MNS ISO 9001:2001 гэрчилгээ авсан.
2010 он – Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн автомат систем (eAIP)-ийг танилцуулсан.
2011 он - Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж MNS ISO 9001:2010 гэрчилгээ авсан
2012 он – Нислэгийн төлөвлөгөө ба НХҮ-ний мэдээнд орох өөрчлөлтийг хэрэгжүүлсэн
2013 он - Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан (e-TOD), электрон зургийн автомат систем (e-MAP/CHART)-ийг танилцуулсан. Бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг интернет сүлжээг ашиглан вэб хуудсаараа болон ухаалаг утасны програм хангамж ашиглан дэлхийн хаана ч үйлчилгээгээ хүргэдэг болсон. Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих олон улсын 8 хурлыг өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулсан.
2014 он – Иргэний нисэхийн дүрэм 173-аар гэрчилгээжсэн. (Нислэгийн журмын үйлчилгээ)

ais_picture
 


NIL

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.