• Mongolian
Хэсгүүд
НМҮА-ны хэсгүүд

НИСЭХИЙН ШУУРХАЙ МЭДЭЭЛЛИЙН ХЭСЭГ
Нисэхийн шуурхай мэдээллийн хэсэг нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгүүд болон  агаарын навигацид чухал шаардлагатай түр шинж чанартай нисэхийн мэдээлэл/өгөгдлийг цуглуулах, боловсруулах мөн тараах үүрэгтэй. NOTAM мэдээний үйлчилгээ, Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ, Нислэгийн мэдээлэл зохицуулалтын үйлчилгээ гэсэг 3 төрлийн үйлчилгээг 24 цагаар эрхэлдэг.
-    NОТАМ мэдээний үйлчилгээний  хүрээнд богино хугацааны түр шинж чанартай нислэгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой мэдээнүүдийг 2D график, 3D график, текст хэлбэр боловсруулан хэрэглэгч нартаа нисэхийн нэгдсэн цахилгаан холбооны сүлжээ, электрон шуудан болон өөрийн албаны вебсайтаар дамжуулан хүргэдэг.
-    Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээний хүрээнд “Чингис Хаан” Олон улсын буудлаас эхлэх ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Казакстан, Польш, Гонг Конг болон орон нутгийн бүх нислэгүүдийн нисэх баг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн нислэгтэй холбоотой аэронавигацийн мэдээнүүдийн хүргэдэг.
-    Нислэгийн мэдээлэл зохицуулалтын үйлчилгээний хүрээнд Чингис Хаан аэродромын нислэгийн хөдөлгөөнтэй холбогдолтой нислэгийн төлөвлөгөө, түүний өөрчлөлт, саатал, хөөрөлт буултын мэдээллийг холбогдох байгууллагуудад дамжуулдаг.

НИСЭХИЙН ТОГТМОЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭСЭГ
Нисэхийн тогтмол мэдээллийн хэсэг нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгүүд болон  агаарын навигацид чухал шаардлагатай урт хугацааны тогтмол шинж чанартай нисэхийн мэдээлэл/өгөгдлийг цуглуулах, боловсруулах мөн тараах үүргийн хүрээнд Монгол улсын нисэхий мэдээллийн эмхтгэл, өөрчлөлтүүд, нэмэлтүүдийн баталгаажсан мэдээллийн дагуу бэлтгэх, монгол улсын агаарын замын зураг, аэродромуудын зураг, агаарын хөлгийн зогсоолын зураг, хэрэглэлээр нисэх гарах ба ойртолт үйлдэх зургуудыг  боловсруулан хэвлэн тараадаг.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЧАНАР ХАНГАЛТЫН ХЭСЭГ
Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсэг нь Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт болон аюулгүй ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих, үйл ажиллагаа бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийж байнгын сайжруулалт хийх, гарсан зөрчлийн талаар ирсэн мэдээллийг хүлээн авч мэдээллийн дагуу шинжлэн шалгах ажлыг гүйцэтгэх, аудит үзлэг явуулах, үйл ажиллагаа, мэдээлэл, бүтээгдэхүүний статик үзүүлэлтэд дүгнэлт гаргах, эдгээрт гарсан алдаа дутагдлыг залруулах, сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна.
Чанар баталгаажуулалтын үндсэн үүрэг
-    Албанаас гаргаж буй бүтээгдэхүүнүүд болон үзүүлж буй үйлчилгээнүүд чанарын шаардлагад тохирч байгаа эсэхийг хянаж баталгаажуулах;
-    Илэрсэн үл тохирол дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор түүний шалтгааныг тодорхойлж, залруулах үйл ажиллагаа явуулах;
-    Хэсгүүдэд дотоод аудит, шалгалт хийж сайжруулалт шаардаж байгаа асуудлыг илрүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын сайжруулалтын арга хэмжээ авах;
Аюулгүй ажиллагаа үндсэн үүрэг
-    Албаны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон гаргаж буй бүтээгдэхүүнүүд, үзүүлж буй үйлчилгээнүүд шаардлагад тохирч байгаа эсэхэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангах;
-    Нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх нөхцөл, болзошгүй үл тохирлыг тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулах;
-    Дотоод мэдээллийн системийг бүрдүүлж, мэдээллийн дагуу үл тохирлыг засах, залруулах арга хэмжээг авах;
-    Дотоод үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зааварчлага зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд удирдлагад танилцуулах;

МЭДЭЭЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭСЭГ
Мэдээллийн технологийн хэсэг нь Нисэхийн мэдээллийн үйлчилгээний автомат системийн хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албнаас гаргадаг бүтээгдэхүүн, үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан бий болгон нэвтрүүлэх ажлыг хариуцан ажилладаг.
Одоогоор Монгол улсын Нисэхийн мэдээллийн эмхэтгэл (iAIP), Нисэх буудлууд түүнд холбогдолтой нислэгийн схем зургуудын мэдээлэл бүхий програм (iChart), NOTAM мэдээ хүлээн авах (iNOTAM) зэрэг програмуудыг iOS үйлдлийн систем дээр Аpple хэрэглэгчдэд зориулан гаргаад байна.
Цаашид дээрх үйлчилгээнүүдийг android болон бусад систем руу хөрвүүлэн гаргах, шинээр нисэхийн мэдээллийн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан нэвтрүүлэх олон олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

НИСЛЭГИЙН ЗУРГИЙН ХЭСЭГ

Нислэгийн зургийн хэсэг нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгүүд болон агаарын навигацид чухал шаардлагатай нислэгийн зургийн өгөгдөл/мэдээллийг цуглуулж, холбогдох нислэгийн зургийн шаардлагын дагуу нислэгийн зураг боловсруулдаг. Мөн газрын гадарга, саад болон аэродромын зураглалын өгөгдлийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, агаарын навигацийн өгөгдлийн санд оруулах шинэчлэх үйл ажиллагааг явуулдаг.

 


ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.