• Mongolian
МЭДЭЭЛЭЛ
Үйл ажиллагааны ерөнхий журмын ЖУ-7 Хэвлэх
2011 оны 9-р сарын 28, Лхагва гариг, 16:38
Үйл ажиллагааны ерөнхий журмын ЖУ-7 "Дотоод чанар хангалтын журам"-д нэмэлт  өөрчлөлт оруулан  2011 оны 10 дугаар 01-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах тул шинэчлэгдсэн журамтай танилцана уу.

Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсэг

 
Өлгийн нисэх буудлын хатуу хучилттай ХБЗ-ны мэдээлэл Хэвлэх
2011 оны 9-р сарын 28, Лхагва гариг, 15:32
Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудалд хатуу хучилттай ХБЗ 12/30-ыг нислэгт ашиглаж эхэлсэн тул зурвасны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!
 
Манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо Хэвлэх
2011 оны 9-р сарын 15, Пүрэв гариг, 11:35
Иргэний нисэхийн залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын анхны олимпийн аварга Энхбатын Бадар-Ууганы нэрэмжит шилжин явах цомын төлөөх гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд болж өндөрлөлөө.

football
ИНЕГ, түүний харъяа байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниудын баг  өрсөлдөж, аваргаа шалгаруулдаг энэхүү тэмцээнд энэ жил 8 баг өрсөлдсөн бөгөөд 2 бүсэд хуваагдан тоглолоо.

Шигшээ тоглолтод НМҮА болон МИАТ ХХК, НХҮА болон ГТҮА-тай ээлжит тоглолтоо хийсэн бөгөөд энэ удаагийн тэмцээний аваргын цомын төлөөх тоглолтод НМҮА болон НХҮА тунан үлдсэн. Тэмцээний үр дүнд НХҮА аваргын цом хүртэн НМҮА мөнгөн медалийн эзэд болсон. Харин ГТҮА болон МИАТ ХХК багууд хүчтэй өрсөлдөн хүрэл медалийн эздээр ГТҮА тодорсон.

Мөн манай багийн тамирчин Түвшинбаатар шилдэг довтлогчийн эгнээнд 6 оноогоор 2-р байранд орлоо.
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ Хэвлэх
2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 09:31
Төрийн албаны Үндэсний чуулганаар батлав

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ

“Төрийн албаны шинэтгэл: сорилт боломж “ Үндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараах есөн зүйлийг эрхэмлэн дагаж мөрдөхөөр тогтов.
 
Журмын төсөлд санал авч байна Хэвлэх
2011 оны 8-р сарын 01, Даваа гариг, 09:30
Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгээс “Дотоод чанар хангалтын журам” ЖУ-7-г шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаатай холбогдуулан уг журмын төсөлд санал авч байна. Саналаа 2011 оны 08 сарын 10-ны өдрөөс өмнө Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсэгт ирүүлнэ үү.

Журмын төслийг эндээс татаж үзнэ үү.
 
Global AIM Congress 2011 зохион байгуулагдлаа Хэвлэх
2011 оны 7-р сарын 14, Пүрэв гариг, 09:29
2010 оны 6 сард Бээжин хотод Global AIM Congress 2010 хуралдаж, Монгол Улсын ИНЕГ-ын НМҮА-ны 5 төлөөлөгч оролцож байсан билээ. Тус хурлыг зохион байгуулагчдын зүгээс AIS-аас AIM-д шилжих үйл явцыг эрчимжүүлэхэд Global AIM Congress зохих үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд AIM-ийн чиглэлээр цаашид уулзалт, хурлууд зохион байгуулах үүргийг ICAO гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Харин ICAO одоогийн байдлаар Global AIM Congress-тэй дүйцэх томоохон арга хэмжээ зохион байгуулаагүй байна. Тэгвэл Олон улсын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо (IFAIMA) санаачлан 2011 оны 6-р сарын 27-оос 29-нд Global AIM Congress 2011-ийг хуралдуулж байна. Тус хурлын үеэр хэлэлцсэн асуудлууд, тавьсан илтгэлүүдийг IFAIMA-ийн вэб хуудсанд гарсаны дараа тоймлон мэдээлэх болно.
 
«ЭхлэхӨмнөх11ДараахиТөгсгөл»

Хуудас 11-с 11

ШМ0366/17 Улаанбаатар: AVIMET SERVER дээр 2017.03.28-ны 09:00-16:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь мэдэгдэнэ.

ШМ0367/17 Улаанбаатар: VOR станц дээр 2017.03.29-ны 09:00-18:00 цагийн хооронд техник үйчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь мэдэгдэнэ.

ШМ0368/17 Улаанбаатар: VOR/DME станцын DME дээр 2017.03.30-ны 09:00-18:00 цагийн хооронд техник үйчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь мэдэгдэнэ.

ШМ0371/17 Улаанбаатар: SULOK агаарын хаалгаар ирж байгаа BOEING-788 агаарын хөлгийн маягийг 2017.03.28-ны 04:10 цагаас эхлэн радар дээр шивж оруулж болохгүй алдаа зааж байна. Бусад агаарын хөлгийн нислэгийн төлөвлөгөөний маягийг шивэхэд хэвийн.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.