• Mongolian
МЭДЭЭЛЭЛ
Манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо Хэвлэх
2011 оны 9-р сарын 15, Пүрэв гариг, 11:35
Иргэний нисэхийн залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын анхны олимпийн аварга Энхбатын Бадар-Ууганы нэрэмжит шилжин явах цомын төлөөх гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд болж өндөрлөлөө.

football
ИНЕГ, түүний харъяа байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниудын баг  өрсөлдөж, аваргаа шалгаруулдаг энэхүү тэмцээнд энэ жил 8 баг өрсөлдсөн бөгөөд 2 бүсэд хуваагдан тоглолоо.

Шигшээ тоглолтод НМҮА болон МИАТ ХХК, НХҮА болон ГТҮА-тай ээлжит тоглолтоо хийсэн бөгөөд энэ удаагийн тэмцээний аваргын цомын төлөөх тоглолтод НМҮА болон НХҮА тунан үлдсэн. Тэмцээний үр дүнд НХҮА аваргын цом хүртэн НМҮА мөнгөн медалийн эзэд болсон. Харин ГТҮА болон МИАТ ХХК багууд хүчтэй өрсөлдөн хүрэл медалийн эздээр ГТҮА тодорсон.

Мөн манай багийн тамирчин Түвшинбаатар шилдэг довтлогчийн эгнээнд 6 оноогоор 2-р байранд орлоо.
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ Хэвлэх
2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 09:31
Төрийн албаны Үндэсний чуулганаар батлав

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ

“Төрийн албаны шинэтгэл: сорилт боломж “ Үндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараах есөн зүйлийг эрхэмлэн дагаж мөрдөхөөр тогтов.
 
Журмын төсөлд санал авч байна Хэвлэх
2011 оны 8-р сарын 01, Даваа гариг, 09:30
Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгээс “Дотоод чанар хангалтын журам” ЖУ-7-г шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаатай холбогдуулан уг журмын төсөлд санал авч байна. Саналаа 2011 оны 08 сарын 10-ны өдрөөс өмнө Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсэгт ирүүлнэ үү.

Журмын төслийг эндээс татаж үзнэ үү.
 
Global AIM Congress 2011 зохион байгуулагдлаа Хэвлэх
2011 оны 7-р сарын 14, Пүрэв гариг, 09:29
2010 оны 6 сард Бээжин хотод Global AIM Congress 2010 хуралдаж, Монгол Улсын ИНЕГ-ын НМҮА-ны 5 төлөөлөгч оролцож байсан билээ. Тус хурлыг зохион байгуулагчдын зүгээс AIS-аас AIM-д шилжих үйл явцыг эрчимжүүлэхэд Global AIM Congress зохих үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд AIM-ийн чиглэлээр цаашид уулзалт, хурлууд зохион байгуулах үүргийг ICAO гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Харин ICAO одоогийн байдлаар Global AIM Congress-тэй дүйцэх томоохон арга хэмжээ зохион байгуулаагүй байна. Тэгвэл Олон улсын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо (IFAIMA) санаачлан 2011 оны 6-р сарын 27-оос 29-нд Global AIM Congress 2011-ийг хуралдуулж байна. Тус хурлын үеэр хэлэлцсэн асуудлууд, тавьсан илтгэлүүдийг IFAIMA-ийн вэб хуудсанд гарсаны дараа тоймлон мэдээлэх болно.
 
«ЭхлэхӨмнөх1112ДараахиТөгсгөл»

Хуудас 12-с 12

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.