• Mongolian
МЭДЭЭЛЭЛ
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ Хэвлэх
2013 оны 11-р сарын 06, Лхагва гариг, 16:39
НМҮА-ны 2013-2018 оны стратеги төлөвлөгөөг ИНЕГ-ын даргаар 2013.10.16-нд батлууллаа. Энэхүү 2018 он хүртэлх стратеги төлөвлөгөө батлагдсанаар албаны цаашдын төлөвлөгөөт ажлууд уялдан гарах болно. НМҮА-ны 2018 он хүртэлх стратеги төлөвлөгөөг эндээс харна уу.
 
ИНЕГ-ын биеийн тамир спортыг хөгжүүлэх төлөвлөгөө Хэвлэх
2013 оны 10-р сарын 30, Лхагва гариг, 16:46
1_39Иргэний нисэхийн ерөнхий газарт биеийн тамир, спортыг 2013-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг эндээс харна уу.
 
Олон улсын нислэгийн удирдагчдын баярын мэнд хүргэе! Хэвлэх
2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 00:00
 
Хэвлэх
2013 оны 6-р сарын 21, Баасан гариг, 13:25

NIL

 
Дэлхийн хэмжээнд Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийг хэрэгжүүлэх 2013 оны хурал Хэвлэх
2013 оны 5-р сарын 29, Лхагва гариг, 10:58

 

AIM2013Дэлхийн хэмжээнд Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийг хэрэгжүүлэх нь сэдэвт олон улсын хурал нь 2013 оны 5 сарын 14-17-ны өдрүүдэд Турк улсын Станбул хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг Нисэхийн мэдээллийн менежментийн олон улсын холбоо (IFAIMA), Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), EUROCONTROL хамтран зохион байгуулсан бөгөөд дэлхийн 64 улсын 284 төлөөлөгч ирж оролцсоноос Монгол улсыг Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дэд дарга Д.Үлэмж, ээлжийн зохицуулагч мэргэжилтэн Н.Норовсүрэн, чанарын мэргэжилтэн Н.Болормаа, газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү нар төлөөлж оролцлоо.

Тус хурлаар дэлхий нийтээр Нисэхийн мэдээллийн менежмент буюу AIM-ын хэрэгжилтийн үйл явц, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлууд,AIM-ыг хэрэгжүүлэх явцын улс орнуудын туршлага, цаашид Нисэхийн мэдээллийн үйлчилгээ/менежментийг хөгжүүлэх бодлого, цаашдын хөгжил, чиглэлийн талаар танилцууллаа. Үүнд:

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нисэхийн мэдээллийн менежментийг улс орнууд хэрэгжүүлэхдээ холбогдуулан дараахь бичиг баримтуудыг гаргахаар Судалгааны баг/Study Group/ үүрэг өгөн ажиллуулж байна. Үүнд:

- PANS-AIM,

- NOTAM  мэдээний форматын өөрчлөлт,

- AIM Training Development Manual,

- AIM Quality Management System Manual

- AIM Personnel License

Үүнээс гадна Агаарын үйлчилгээний менежментийн хүрээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагууд нь цаашид дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулж байна:

- System-wide Information management implementation /SWIM/

- Aviation System Block Upgrades /ASBU/

- Information Management /IM/

- Performance Based Information Management /PBIM/

Энэхүү хурал нь Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс Нисэхийн мэдээллийн менежментэд шилжих үйл явц IFAIMA-гийн гишүүн улсуудын хэмжээнд ямар түвшинд  хэрэгжиж байгаа талаар болон гишүүн улсуудын зүгээс энэхүү шилжилтийг хэрэгжүүлж буй туршлагаа харилцан солилцсоноос Монгол улсаас Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дэд дарга Д.Үлэмж "Монголулсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээ ба бүтээгдэхүүн", тус албаны мэргэжилтэн Н.Болормаа "AIM Implementation Process of Mongolia" гэсэн илтгэл танилцуулсан бөгөөд илтгэлийн утга санаа нь Монгол улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний талаар болон AIM-ын хэрэгжилт ямар түвшинд яваа, AIM-ын хэрэгжилтэнд авч хэрэгжүүлж байгаа арга замуудын тухай байлаа. Манай улсын илтгэл тавигдсаны дараа хэлэлцүүлэг явагдан зарим улсын төлөөлөгчид асуулт асууж зарим хэрэгжилтийн талаар туршлага судаллаа.

Тус хурлаар Нисэхийн мэдээллийн менежментийн олон улсын холбооны ерөнхийлөгч Фернандо Лопез хэлсэн үгэндээ Ази номхон далайн бүс нутагт Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийг хэрэгжүүлэхэд Монгол улс нь тэргүүлэгч байр суурьтай байгааг онцлон тэмдэглээд 5 сарын 6-10-ны хооронд болсон "8th meeting of the ICAO AIS-AIM Implementation Task Force (AAITF/8)" хурлыг Монгол улс амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж тус холбооны Ази, Номхон далайн бүсийн захирлыг манай улсаас сонгох санал тавьсан билээ. Мөн 2014 оны хурал нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохион байгуулагдахаар товлогдож Монгол улс илүү шинэ мэдээлэл туршлагатай ирж оролцоно гэдэгт итгэж байгаагаа дуулгалаа.

 
ИНЕГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО Хэвлэх
2013 оны 5-р сарын 23, Пүрэв гариг, 08:42

TOGL7821

2013 оны 05 дугаар сарын 06-10 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “8th Meeting of ICAO Aeronautical Information Services – Aeronautical Information Management Implementation Task Force” болон “AIM Quality Assurance Seminar”-т ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан төлөөлөгчид амжилттай оролцлоо.

 

Монгол Улс Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагадаа Чанарын Удирдлагын Тогтолцоо (ЧУТ)-г хэрхэн нэвтрүүлсэн, мөн түүнийг үр нөлөөтэй байлгаж, хадгалахад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа “Quality Management System in Mongolia” гэсэн танилцуулга (Presentation) бэлтгэж уг семинарт оролцсон бол AAITF хуралд Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд ашиглагдах Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээг бий болгох, улс орнууд харилцан бие биедээ туслах гэсэн ерөнхий санааг агуулсан “Open Source Pre-Flight Information Service in Asia/Pacific Region” working paper бэлтгэж оролцлоо.

 

Хуралд оролцсон тайланг эндээс татаж үзнэ үү. 

 

 
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА Хэвлэх
2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 10:55

Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооноос зарласан илтгэлийн уралдаанд нийт 4 илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн Нислэгийн шуурхай мэдээллийн хэсгийн Ээлжийн зохицуулагч мэргэжилтэн Н. Норовсүрэнгийн "Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээг глобалчлах" сэдэвтэй илтгэлийг ирэх 5 дугаар сард манай улсад зохион байгуулагдах олон улсын хуралд тавих боломжтой гэж үзэн шилдэг илтгэлээр шалгарууллаа.
 
Ханбумбат аэродромын мэдээллийг НМЭ-д орууллаа Хэвлэх
2013 оны 3-р сарын 14, Пүрэв гариг, 16:19

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт баригдсан Ханбумбат (ZMKB) нисэх буудлын мэдээллийг 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн AIRAC Өөрчлөлт 03/13-аар орууллаа.

Мөн өөрчлөлтөөр Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хөөрч буух шороон зурвас 10/28, явгалах зам болон Говь Алтай аймгийн Алтай нисэх буудлын шинэ перрон, явгалах замын мэдээллийг тус тус оруулсан болно.

 
ТАМХИНЫ ХЯНАЛТ Хэвлэх
2013 оны 3-р сарын 05, Мягмар гариг, 15:48

Тамхины хяналтын тухай хуулийн/Шинэчилсэн найруулга/

ЭНД дарж танилцана уу!

 
АЖИЛЧДЫН АНХААРАЛД Хэвлэх
2013 оны 3-р сарын 01, Баасан гариг, 09:44

ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Энэхүү уралдааны зорилго нь 2013 оны 5 сард зохион байгуулагдах “8th Meeting ICAO Aeronautical Information Services - Aeronautical Information Management Implementation Task Force” олон улсын хуралд Монгол Улсаас тавих илтгэл (Working Paper)-ийг сонгон шалгаруулах, холбооны гишүүдийн мэргэжлийн мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэхүйг  хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг хангахад оршино

Удирдамжтай ЭНД дарж танилцана уу

 

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 12-с 8

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.