• Mongolian
МЭДЭЭЛЭЛ
FPL2012-ийн програмын шинэчлэлт эхэллээ Хэвлэх
2012 оны 8-р сарын 07, Мягмар гариг, 15:03
fpl_proМонгол Улсын аэронавигацийн үйлчилгээнд нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээнд орох өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар болон ХБНГУ-ын Avitech компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу одоо ашиглагдаж байгаа Нислэгийн мэдээллийн үйлчилгээний Нислэгийн төлөвлөгөө  болон НХҮ-ний мэдээний автомат систем дээр програмын шинэчлэл эхэллээ.
 
"Үндэсний орон зайн мэдээллийн сангийн дэд бүтцийн асуудал" сэдэвт олон улсын семинарт оролцсон тайлан Хэвлэх
2012 оны 7-р сарын 10, Мягмар гариг, 11:14
SeminarNSDI_smal2012 оны 7 сарын 5,6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Үндэсний орон зайн мэдээллийн сангийн дэд бүтцийн асуудал" сэдэвт олон улсын хуралд Иргэний нисэхийн салбарыг төлөөлж НМҮА-ны газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү оролцоод ирлээ.

Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас зохион байгуулсан тус хуралд БНСУ-ын талаас Геодезийн газрын удирдлага, геодезийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, их сургуулиудын төлөөлөл эрдэмтэн профессорууд ирж илтгэл тавьсан бол Монголын талаас засгийн газрын харъяа яамд, агентлагууд, их сургуулиуд, хувийн хэвшилийн нийлсэн 50 гаран төлөөлөгчид оролцлоо.
 
ӨГӨГДЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ СУРГАЛТАНД ОРОЛЦСОН АЖИЛТНУУДЫН ТАЙЛАН Хэвлэх
2012 оны 6-р сарын 14, Пүрэв гариг, 13:49
IMG_0686 copy
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 05 сарын 28-ны өдрийн Б/147 тоот тушаалын дагуу Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны Нислэгийн тогтмол мэдээллийн хэсгийн дарга Б.Батцэцэг, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ, С.Амарсанаа, Газарзүйн мэдээллийн инженер Х.Одхүү, Өгөгдлийн сангийн инженер Б.Ууганбаяр, Тамгын хэлтсийн мэргэжилтэн Ц.Ган-Эрдэнэ нар ИНЕГ болон "МОНМЭП Инженеринг Сервисез" ХХК-ны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Бээжин хотод 2012.05.28-2012.06.01-ний хооронд зохион байгуулагдсан Өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах сургалтанд амжилттай оролцоод ирлээ.
 
"Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ, түүнийг сайжруулах" сэдэвт олон улсын хуралд оролцлоо Хэвлэх
2012 оны 6-р сарын 06, Лхагва гариг, 13:28
IMG_4707
2012 оны 06 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ, түүнийг сайжруулах" сэдэвт олон улсын хуралд иргэний нисэхийн салбарыг төлөөлж НМҮА-ны Нислэгийн тогтмол мэдээллийн хэсгийн дарга Б.Батцэцэг, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ, Өгөгдлийн сангийн инженер Б.Ууганбаяр, Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн техникийн ажилтан Б.Нямбаяр нар оролцож, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ "Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх" ажил Монгол Улсын иргэний нисэхийн салбарт ямар хэмжээнд хэрэгжиж байгаа талаар илтгэл тавилаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас "Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх"-д тавигдаж буй стандарт шаардлагуудын тухай мөн сансрын зураг ашиглан тоон өгөгдлийн сан бүрдүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
 
"Нисэхийн онол" тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө Хэвлэх
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг, 11:39
Монгол улсад нисэх хүчин үүс хөгжсөний 87 жилийн ой, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион явуулж буй "Нисэхийн онол" тэмцээн 2012 оны 05-р сарын 19-нд МҮЭСТО-нд маш амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд "Чингис хаан" ОУНБ-ын "Зорчигчид" баг, "Сургалт, дадлагын цогцолбор"-ын "Цогцолбор" баг, АНҮГ-ын Мэргэжлийн хэлтсийн "Эсрэг 4" баг, Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны "Тэнгэрийн хөтөч" баг, ХНБАҮА-ны "Quark" багууд мэдлэг оюун ухаанаа сорин уралдлаа.
 
Олон улсын AIS-ийн өдөр Хэвлэх
2012 оны 5-р сарын 15, Мягмар гариг, 09:59
annexОлон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Удирдах зөвлөлөөс одоогоос яг 59 жилийн өмнө 1953 оны 5-р сарын 15-ны өдөр Нисэхийн мэдээллийн үйлчилгээтэй холбоотой ICAO-ийн стандарт болон зөвлөмжүүдийг багтаасан Олон улсын иргэний нисэхийн конвенцийн Хавсралт 15 (Annex 15)-ыг батлан гаргажээ. Энэхүү өдрийг дэлхий нийтээр нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагууд “Олон улсын AIS-ийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.

Цаасан мэдээлэл, бүтээгдэхүүнд тулгуурласан нисэхийн мэдээллийн үйлчилгээ аажмаар дижитал өгөгдөл, автоматжуулалтад тулгуурласан нисэхийн мэдээллийн менежмент буюу AIM-д амжилттай шилжиж байгаа нь нисэхийн салбар дахь даяарчлалын  хамгийн тод жишээ болж байна.

Ирээдүйн Нислэгийн хөдөлгөөний менежмент (ATM)-ийн системийн мэдээлэл, технологийн үндсэн бааз суурь болж өгөх Мэдээллийн менежментийн нэгдсэн систем (SWIM)-ийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь AIM байх учраас орчин үед иргэний нисэхийн салбарт нисэхийн мэдээлэл/өгөгдлийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад нисэхийн мэдээллийн үйлчилгээ нь түүхэндээ хамгийн том өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байна.
 
ЖУ-4 "Залруулах арга хэмжээний журам"-д нэмэлт өөрчлөлт орлоо Хэвлэх
2012 оны 4-р сарын 20, Баасан гариг, 14:03
Үйл ажиллагааны ерөнхий журмын бүлэг1-ийн ЖУ-4 "Залруулах арга хэмжээний журам"-д нэмэлт өөрчлөлт орсон тул танилцана уу!
 
“Нислэгийн онол” тэмцээний техникийн зөвлөгөөн Хэвлэх
2012 оны 4-р сарын 16, Даваа гариг, 13:09
НМҮА-с зохион байгуулж буй “Нислэгийн онол” тэмцээний техникийн зөвлөгөөн 4 сарын 20-ны өдрийн 13 цагт НМҮА-ны сургалтын танхимд болох тул оролцох багууд дараах зүйлсийг тусгасан мэдүүлгээ авчирч бүртгүүлнэ үү. 
  • Багийн нэр
  • Харъяалагдах байгууллагын нэр
  • Багийн ахлагч болон гишүүдийн овог нэр, мэргэжил,  албан тушаал
Оролцох багийн тооноос шалтгаалан зохион байгуулалтын ажлууд төлөвлөгдөж хийгдэх тул техникийн зөвлөгөөнд ирж албан ёсоор мэдүүлгээ өгөөгүй алба салбарыг дараа нь нэмж оруулах боломжгүй болохыг анхаарна уу.  
 
"Нислэгийн онол" тэмцээний удирдамж Хэвлэх
2012 оны 4-р сарын 06, Баасан гариг, 12:48
Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны 87 жилийн ой, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан "Нислэгийн онол" тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээний зорилго нь Иргэний нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудын нислэгийн онолын талаарх ерөнхий мэдлэгийг сорих, харилцан мэдлэг солилцох, иргэний нисэхийн салбарыг нийтэд сурталчлах, салбарын сургалтын байгууллагуудад ашиглагдах сургалтын материалыг баяжуулахад оршино.

Тэмцээний удирдамжийг энд дарж үзнэ үү!

Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба
 
Бид APPSTORE-т анхныхаа програмыг орууллаа Хэвлэх
2012 оны 3-р сарын 26, Даваа гариг, 10:49
inotam
view

Үнэгүй

Хувилбар: 1.0
Хэмжээ: 0.2 MB
Хэл: Англи
© AIS of Mongolia
Нислэгийн мэдээллийн үйчлилгээний алба нь эрхэм хүндэт хэрэглэгчид та бүхэнд үзүүлдэг үйлчилгээгээ байнга сайжруулж, орчин үеийн шийдлүүдийг ашиглан мэдээллээ түргэн шуурхай хүргэхийг эрмэлзэн ажилладаг билээ.

Бид энэ удаа НМҮА-ны 10 жилийн ойн баяртаа зориулан iPhone мөн iPod touch ашиглан NОТАМ мэдээнүүдийг хүлээн авах боломжтой iNOTAM of Mongolia програмыг зохиолоо. Таны iPhone эсвэл iPod touch интернэтэд холбогдсон бол та Монгол Улсын хүчинтэй NOTAM мэдээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс цаг алдалгүй үзэх боломжтой.

Энэхүү програм нь iOS 5.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй iPhone 3GS, iPhone 4, iPhone 4S, iPod touch дээр ажиллах чадвартай.

scre2scre1
 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 11-с 9

ШМ0366/17 Улаанбаатар: AVIMET SERVER дээр 2017.03.28-ны 09:00-16:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь мэдэгдэнэ.

ШМ0367/17 Улаанбаатар: VOR станц дээр 2017.03.29-ны 09:00-18:00 цагийн хооронд техник үйчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь мэдэгдэнэ.

ШМ0368/17 Улаанбаатар: VOR/DME станцын DME дээр 2017.03.30-ны 09:00-18:00 цагийн хооронд техник үйчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь мэдэгдэнэ.

ШМ0371/17 Улаанбаатар: SULOK агаарын хаалгаар ирж байгаа BOEING-788 агаарын хөлгийн маягийг 2017.03.28-ны 04:10 цагаас эхлэн радар дээр шивж оруулж болохгүй алдаа зааж байна. Бусад агаарын хөлгийн нислэгийн төлөвлөгөөний маягийг шивэхэд хэвийн.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.