НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (НМҮА) нь олон улсын агаарын навигацийн менежмент (ATM)-ийн тогтолцооны аюулгүй байдал, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээллээр Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын Хавсралт 4, Хавсралт 15-ын стандарт, практик зөвлөмжүүдэд нийцүүлэн хангадаг.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь 2002 оны 10-р сарын 01-ний өдрөөс бие даасан үйл ажиллагааг эхлүүлэсэн бөгөөд мэдээллийн шинж чанар, агуулга, ач холбогдол, хугацаанаас хамаарсан дараах нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэн. Үүнд:
- Нисэхийн мэдээллийн эмхэтгэл (AIP);
- Нисэхийн мэдээллийн цуврал (AIC);
- Нислэгийн зураг;
- NOTAM;
- Тоон өгөгдлийн багц;
- Түгээх үйлчилгээ;
- Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ;
- Нислэгийн дараах мэдээллийн үйлчилгээ;
- Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээ.