ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс 1989 онд олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэгдэн орсноор олон улсын иргэний нисэхийн стандарт, практик зөвлөмж болон журмуудыг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг болсон.


Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (НМҮА) 2002 оны 10-р сарын 01-ний өдөр байгуулагдан олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Хавсралт 4, Хавсралт 15-ын дагуу агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээлэл болон нислэгийн зургаар хангах “нисэхийн мэдээллийн үйлчилгээ”-г үзүүлж байна. Үүнд:


  • AIP-ын үйлчилгээ;
  • NOTAM-ын үйлчилгээ;
  • Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ;
  • Аэронавигацийн тоон өгөгдлийн багцын үйлчилгээ;
  • Нислэгийн зургийн үйлчилгээ;
  • Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээ