ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (НМҮА) нь Монгол Улсын агаарын навигацийн аюулгүй байдал, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн мэдээллийн үйлчилгээг Чикагогийн Конвенцийн Хавсралт 4, Хавсралт 15-ын стандарт, практик зөвлөмжүүдэд нийцүүлэн үзүүлдэг.

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь 2002 оны 10-р сарын 01-ний өдрөөс бие даасан үйл ажиллагааг эхлүүлэсэн бөгөөд мэдээллийн шинж чанар, агуулга, ач холбогдол, хугацаанаас хамаарсан нисэхийн мэдээллийн үйлчилгээний дараах 6 төрлийн үйлчилгээг эрхэлдэг. Үүнд:

  • AIP-ын үйлчилгээ
  • NOTAM-ын үйлчилгээ
  • Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ
  • Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээ
  • Нислэгийн зургийн үйлчилгээ
  • Тоон өгөгдлийн багцын үйлчилгээ