1994 оноос өмнө Агаарын хөдөлгөөний албаны телеграфийн холбоочид Оросоос ирдэг NОТАМ мэдээг морзоор хүлээн авч, ээлжийн ахлагч нарт танилцуулдаг байсан байна. 1994 оны 8-р сарын 1-нээс НХУҮТ-ийн Хөдөлгөөний албаны дэргэд NОТАМ-ын тасаг байгуулагдаж, тасгийн даргаар Д.Туяат, мэргэжилтнээр М.Мэндбаяр, Ц.Болормаа, операторчаар П.Ариунгэрэл нар ажиллаж байсан нь одоогийн НМҮА-ны анхдагчид юм. NOTAM-ны тасаг нь гадаад орнуудаас АФТН, СИТА сүлжээгээр ирсэн NОТАМ мэдээнүүдийг шүүж аван тайлж, бүртгэл хөтлөн хадгалах, NОТАМ код товчлолуудыг орчуулах тайлах ажлуудыг хийж байжээ.
Түүхэн замнал
-
2017 Он
AIS Mongolia application
Нислэгийн цаг, цаг уур, NOTAM, eAIP-ийг багтаасан AIS Mongolia ухаалаг утасны application гаргасан
-
2016 Он
STP
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр Стандартчилагдсан сургалтын багц (STP) боловсрууулсан
-
2015 Он
eMAP
Электрон нислэгийн зургийн систем (eMAP)-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
-
2014 Он
Гэрчилгээжсэн
Иргэний нисэхийн дүрэм 173-аар гэрчилгээжсэн. (Нислэгийн журмын үйлчилгээ)
-
2013 Он
e-Service
Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан (e-TOD), электрон зургийн автомат систем (e-MAP/CHART)-ийг танилцуулсан. Бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг интернет сүлжээг ашиглан вэб хуудсаараа болон ухаалаг утасны програм хангамж ашиглан дэлхийн хаана ч үйлчилгээгээ хүргэдэг болсон. Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих олон улсын 8 хурлыг өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулсан.
-
2012 Он
НХҮ-ний өөрчлөлт
Нислэгийн төлөвлөгөө ба НХҮ-ний мэдээнд орох өөрчлөлтийг хэрэгжүүлсэн.
-
2011 Он
MNS ISO 9001:2010
Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж MNS ISO 9001:2010 гэрчилгээ авсан.
-
2010 Он
eAIP
Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн автомат систем (eAIP)-ийг танилцуулсан.
-
2009 Он
MNS ISO 9001:2001
Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж MNS ISO 9001:2001 гэрчилгээ авсан.
-
2008 Он
eAIS
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний автомат систем (eAIS)-ийг танилцуулсан.
-
2006 Он
Гэрчилгээжсэн
Иргэний нисэхийн дүрэм 175-аар гэрчилгээжсэн.
-
2002 Он
Бие даасан
Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба дахин бие даасан алба болсон.
-
1999 Он
Харъяалал
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны харьяанд орсон.
-
1996 Он
Алба байгуулагдсан
Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба байгуулагдсан.
-
1995 Он
Монгол Улсын НМЭ
Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэлийг боловсруулж эхэлсэн.