БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:
- ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө.
- Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна.
- Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана.
- Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ.
- Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана.
- Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна.
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2025-2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ