ЗОРИЛГО, ЗОРИЛТ

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО


Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО


Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:

  • ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө
  • Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна
  • Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана
  • Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ
  • Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана
  • Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна


2023 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗОРИЛТУУД


  • Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98.0% байлгах
  • Хөөрөлтийн мэдээ (DEP)-ний тохирлын хэмжээг 99.5% байлгах
  • Буултын мэдээ (ARR)-ний тохирлын хэмжээг 99.8% байлгах
  • А серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
  • С серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
  • SNOWTAM-ын тохирлын хэмжээг 96.0% байлгах
  • PIB-ны тохирлын хэмжээг 97.0% байлгах
  • AIRAC тогтолцоогоор түгээгдэх бүтээгдэхүүний хоцрогдлыг 4 хоног болон түүнээс бага байлгах
  • Зөвшөөрөл олгодсон түүхий өгөгдлийн тохирлын хэмжээг 95.0% байлгах
  • AIP-ын үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах
  • Нислэгийн зургийн үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах
  • Аэронавигацийн тоон өгөгдлийн багцын хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 5% бууруулах
  • Цахим хуудасны ажиллагааг 99.6% байлгах
  • НМҮ-нд ашиглах програм хангамж (Нислэгийн гүйцэтгэл бүртгэлийн програм, Үл тохирлын програм, Raw Data, AIS systems)-ийн ажиллагааг 99.6% байлгах
  • Баталгаажсан бүтээгдэхүүнээс илрэх үл тохирлын хэмжээг 25% бууруулах
  • НМҮ-ний ажилтнуудын 97% нь ажлын байранд ажиллах эрхээ цаг хугацаанд нь сунгуулах