ЗОРИЛГО, ЗОРИЛТ

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:

  • ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө.
  • Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна.
  • Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана.
  • Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ.
  • Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана.
  • Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна.


НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2025-2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ