БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:
- ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө
- Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна
- Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана
- Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ
- Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана
- Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна
2023 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗОРИЛТУУД
- Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98.0% байлгах
- Хөөрөлтийн мэдээ (DEP)-ний тохирлын хэмжээг 99.5% байлгах
- Буултын мэдээ (ARR)-ний тохирлын хэмжээг 99.8% байлгах
- А серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
- С серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
- SNOWTAM-ын тохирлын хэмжээг 96.0% байлгах
- PIB-ны тохирлын хэмжээг 97.0% байлгах
- AIRAC тогтолцоогоор түгээгдэх бүтээгдэхүүний хоцрогдлыг 4 хоног болон түүнээс бага байлгах
- Зөвшөөрөл олгодсон түүхий өгөгдлийн тохирлын хэмжээг 95.0% байлгах
- AIP-ын үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах
- Нислэгийн зургийн үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах
- Аэронавигацийн тоон өгөгдлийн багцын хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 5% бууруулах
- Цахим хуудасны ажиллагааг 99.6% байлгах
- НМҮ-нд ашиглах програм хангамж (Нислэгийн гүйцэтгэл бүртгэлийн програм, Үл тохирлын програм, Raw Data, AIS systems)-ийн ажиллагааг 99.6% байлгах
- Баталгаажсан бүтээгдэхүүнээс илрэх үл тохирлын хэмжээг 25% бууруулах
- НМҮ-ний ажилтнуудын 97% нь ажлын байранд ажиллах эрхээ цаг хугацаанд нь сунгуулах