БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:
ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө
Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна
Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана
Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ
Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана
Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна
2025 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗОРИЛТУУД
Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98.0% байлгах
NOTAM-ын тохирлын хэмжээг 96.5% байлгах
AIRAC тогтолцоогоор түгээгдэх бүтээгдэхүүний 95%-ыг цаг хугацааны хоцрогдолгүй гаргах
Түгээгдсэн мэдээллийн зөрчлийн хэмжээг 99.5% байлгах
Цахим хуудасны бэлэн байдлыг 98.5% байлгах
Зөвшөөрөл олгогдсон түүхий өгөгдлийн тохирлын хэмжээг 5% бууруулах
НМҮ-ний ажилтнуудын мэргэшүүлэх сургалтын чанарыг 98.5% байлгах
Хяналтын байгууллагын аудитаар илэрсэн үл тохирлыг залруулсан байдлыг 97% байлгах
НМҮ-нд ашиглагдах программ хангамжийн бэлэн байдлыг 97% байлгах