ЗОРИЛГО, ЗОРИЛТ

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.




АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:

ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө

Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна

Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана

Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ

Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана

Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна



2023 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗОРИЛТУУД

Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98.0% байлгах

Хөөрөлтийн мэдээ (DEP)-ний тохирлын хэмжээг 99.5% байлгах

Буултын мэдээ (ARR)-ний тохирлын хэмжээг 99.8% байлгах

А серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах

С серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах

SNOWTAM-ын тохирлын хэмжээг 96.0% байлгах

PIB-ны тохирлын хэмжээг 97.0% байлгах

AIRAC тогтолцоогоор түгээгдэх бүтээгдэхүүний хоцрогдлыг 4 хоног болон түүнээс бага байлгах

Зөвшөөрөл олгодсон түүхий өгөгдлийн тохирлын хэмжээг 95.0% байлгах

AIP-ын үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах

Нислэгийн зургийн үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах

Аэронавигацийн тоон өгөгдлийн багцын хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 5% бууруулах

Цахим хуудасны ажиллагааг 99.6% байлгах

НМҮ-нд ашиглах програм хангамж (Нислэгийн гүйцэтгэл бүртгэлийн програм, Үл тохирлын програм, Raw Data, AIS systems)-ийн ажиллагааг 99.6% байлгах

Баталгаажсан бүтээгдэхүүнээс илрэх үл тохирлын хэмжээг 25% бууруулах

НМҮ-ний ажилтнуудын 97% нь ажлын байранд ажиллах эрхээ цаг хугацаанд нь сунгуулах