ЗОРИЛГО, ЗОРИЛТ

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО


Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн мэдээлэл, нисэхийн өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.


ЧАНАРЫН БОДЛОГО


ОУИНБ-ын стандарт, зөвлөмжүүдийг баримтлан ажиллаж, Ази Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байхын төлөө Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажилтнуудын ур чадварыг байнга дээшлүүлэн, дэвшилтэт техник технологи ашиглан хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн нисэхийн мэдээллийн үйлчилгээг чанартай, хугацаанд нь шуурхай хүргэнэ.


БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ


  • Иргэний нисэхийн ерөнхий газар болон гадаад, дотоодын үйлчлүүлэгч байгууллагууд, нисэх багийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан биелүүлж, нисэхийн мэдээллийн бүрдүүлэлт, хангалт, зохицуулалтыг шуурхай хийж гүйцэтгэнэ.
  • Үйл ажиллагаандаа хариуцлагатай, зарчимч байдлыг баримтлан аливаа үзэл сурталаас ангид байж, нийгмийн шударга ёсыг эрхэмлэнэ.
  • Өөрийн үйл ажиллагаандаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг нисэхийн үнэн, зөв, бодит мэдээллээр хангах зарчмыг баримтална.
  • Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаарх бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцогчдын эгнээнд багтан гадаад, дотоодын үйлчлүүлэгч байгууллагуудын итгэлийг байнга хүлээхийг эрхэмлэнэ.


2022 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗОРИЛТЫГ ДАРААХ БАЙДЛААР ТОГТООХ


  • Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98.0% байлгах
  • Хөөрөлтийн мэдээ (DEP)-ний тохирлын хэмжээг 99.5% байлгах
  • Буултын мэдээ (ARR)-ний тохирлын хэмжээг 99.8% байлгах
  • А серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
  • С серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
  • SNOWTAM-ын тохирлын хэмжээг 95.0% байлгах
  • PIB-ны тохирлын хэмжээг 95.0% байлгах
  • AIRAC тогтолцоогоор түгээгдэх бүтээгдэхүүний хоцрогдлыг 4 хоног болгон бууруулах
  • Зөвшөөрөл олгодсон түүхий өгөгдлийн тохирлын хэмжээг 95.0% байлгах
  • AIP-ын үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах
  • Нислэгийн зургийн үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах
  • Аэронавигацийн тоон өгөгдлийн багцын хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 5% бууруулах
  • Цахим хуудасны ажиллагааг 99.4% байлгах
  • НМҮ-нд ашиглах програм хангамж (Нислэгийн гүйцэтгэл бүртгэлийн програм, Үл тохирлын програм, Raw Data, AIS systems)-ийн ажиллагааг 99.4% байлгах
  • Баталгаажсан бүтээгдэхүүнээс илрэх үл тохирлын хэмжээг 20% бууруулах