Холбоо барих хаяг

Нисэхийн Мэдээллийн Үйлчилгээний Алба
Буянт-Ухаа олон улсын нисэх буудал
Ш/хайрцаг-59
Улаанбаатар 17120
Монгол Улс

Утас: 976-71283014

Факс: 976-70049838

AFS: ZMUBYOYX

Ц/ш: aip@mcaa.gov.mn

MONGOLIA

НМЦ

A 03/21

16 APR 2021-ээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хүчинтэй

Хэвлэсэн 16 APR 2021

  ТООН ӨГӨГДЛИЙН БАГЦУУД

  Өгөгдлийн багцын загвар, формат болон тайлбар

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь дараах төрлийн тоон өгөгдлийн багцуудыг гаргадаг. Үүнд:

  1. AIP-ын өгөгдлийн багц;

  2. Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багц;

  3. Саадын өгөгдлийн багц;

  4. Аэродромын зураглалын өгөгдлийн багц;

  5. Газрын гадаргын өгөгдлийн багц.

Газрын гадаргын өгөгдлийн багц болон саадын өгөгдлийн багцаас бусад өгөгдлийн багцуудыг AIXM 5.1-д нийцсэн XML форматаар гаргана.

Газрын гадаргын өгөгдлийн багцыг TIFF (.tiff) болон IMAGE (.img) форматуудаар гаргана.

Аэродромын зураглалын өгөгдлийн багц болон саадын өгөгдлийн багцыг shape file (.shp) форматуудаар гаргахаас гадна хэрэглэгчдийн хүсэлтээр саадын өгөгдлийн багцыг Microsoft Excel file (.xlsx) форматаар гаргах боломжтой.

  AIP-ын өгөгдлийн багц

AIP-ын өгөгдлийн багц нь PANS-AIM ICAO Doc 10066-ын 5.3.3.1.1-д заасан өгөгдлүүд болон AIP-ын GEN 1.1-д заасан томилогдсон эрх бүхий байгууллагуудын өгөгдлүүдийг агуулна.

AIP-ын өгөгдлийн иж бүрэн багцыг жилд нэг удаа гаргах ба жил бүрийн эхний 7 хоногт багтаан гаргана. Уг өгөгдлийн багцад тухайн үүсгэж байгаа өдөр хүчин төгөлдөр байгаа бүх өгөгдлүүд орсон байна. AIP-ын өгөгдлийн иж бүрэн багцын нэрлэгээ нь “AIPZM” үгний араас тухайн оныг хоёр тоогоор оруулна. Жишээ нь: AIPZM21.dat

АIP-ын өгөгдлийн багцын өөрчлөлтийг иж бүрэн AIP-ын багцад өөрчлөлт орох бүрд гаргана. АIP-ын өгөгдлийн багцын өөрчлөлт нь зөвхөн өөрчлөлт орсон өгөгдлийг агуулна. AIP-ын өгөгдлийн багцын өөрчлөлтийн нэрлэгээ нь “AIPZM-AMDT” үгний араас тухайн өөрчлөлтийн дугаарыг оруулаад дундуур зураасны (-) араас оныг хоёр тоогоор оруулна. Жишээ нь: AIPZM-AMDT01-21.dat

  Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багц

Монгол Улсын хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багцад зөвхөн RNAV, RNP журмууд багтана. Уламжлалт хэрэглэлийн нислэгийн журмууд уг багцад багтаагүй. Хэрэглэлийн нислэгийн журмын иж бүрэн өгөгдлийн багцыг AIP-ын иж бүрэн багцтай адилаар жил бүрийн эхний 7 хоногт багтаан гаргана. Уг багц нь хүчин төгөлдөр байгаа хэрэглэлийн нислэгийн журмуудыг агуулсан байна. Xэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн иж бүрэн багцын нэрлэгээ нь “IFPZM” үгний ардаас тухайн оныг хоёр тоогоор оруулна. Жишээ нь:IFPZM21.dat

Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн иж бүрэн багцад өөрчлөлт орох бүрт хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багцын өөрчлөлтийг гаргана. Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багцын өөрчлөлт нь зөвхөн өөрчлөлт орсон өгөгдлийг агуулна. Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багцын өөрчлөлтийн нэрлэгээ нь “IFPZM-AMDT” үгний ардаас тухайн өөрчлөлтийн дугаар оруулаад дундуур зураасны (-) араас оныг хоёр тоогоор оруулна. Жишээ нь: IFPZM-AMDT01-21.dat

  Саадын өгөгдлийн багц

Саадын өгөгдлийн багцуудыг Бүс 1, Бүс 2 болон Бүс 3-уудад боловсруулан гаргана. Бүс 1-ээс бусад саадын өгөгдлийн багцуудыг аэродром тус бүрээр боловсруулна. Эдгээр бүсүүдийн саадуудад өөрчлөлт орсон үед хамааралтай өгөгдлийн багцуудыг шинэчилнэ.

Бүс 1-ийн саадын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "O-AREA1ZM" үгний араас үүсгэсэн огноог оруулна. Огноо нь он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 оронгоор оруулна. Жишээ нь: O-AREA1ZM210408.dat

Бүс 2-ын саадын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "O-AREA2ZMXX" үгний араас үүсгэсэн огноог оруулна. ZMXX-н оронд тухайн аэродромын байршил илтгэгч 4 үсгийн код, огноог он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 оронгоор оруулна. Жишээ нь: O-AREA2ZMUB201001.dat

Бүс 3-ын саадын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "O-AREA3ZMXX" үгний араас үүсгэсэн огноог оруулна. ZMXX-н оронд тухайн аэродромын байршил илтгэгч 4 үсгийн код, огноог он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 оронгоор оруулна. Жишээ нь: O-AREA3ZMUB201001.dat

  Аэродромын зураглалын өгөгдлийн багц

Аэродромын зураглалын өгөгдлийн багцыг аэродром тус бүрээр боловсруулан гаргана. Тухайн аэродромын зураглалын өгөгдлийн санд өөрчлөлт орсон үед хамааралтай өгөгдлийн багцуудыг шинэчилнэ.

Аэродромын зураглалын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "AMDBZMXX" үгний араас үүсгэсэн огноог оруулна. ZMXX нь тухайн аэродромын байршил илтгэгч 4 үсгийн код байх ба огноог он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 орноор оруулна. Жишээ нь: AMDBZMUB210408.dat.

  Газрын гадаргын өгөгдлийн багц

Газрын гадаргын өгөгдлийн багцыг Бүс 1, Бүс 2 болон Бүс 3-уудад боловсруулан гаргана. Бүс 1-ээс бусад саадын өгөгдлийн багцуудыг аэродром тус бүрээр боловсруулна. Эдгээр бүсүүдийн газрын гадаргад өөрчлөлт орсон үед хамааралтай өгөгдлийн багцуудыг шинэчилнэ.

Бүс 1-ийн газрын гадаргын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "TAREA1ZM" үгний араас үүсгэсэн огноог оруулна. Огноо нь он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 оронгоор оруулна. Жишээ нь: T-AREA1ZM210408.dat

Бүс 2-ын газрын гадаргын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "TAREA2ZMXX" үгний араас огноог оруулна. ZMXX-ийн оронд тухайн аэродромын байршил илтгэгч 4 үсгийн код, огноог он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 оронгоор оруулна. Жишээ нь: T-AREA2ZMUB210408.dat

Бүс 3-ын газрын гадаргын өгөгдлийн багцын нэрлэгээ нь "TAREA3ZMXX" үгний араас огноог оруулна. ZMXX-ийн оронд тухайн аэродромын байршил илтгэгч 4 үсгийн код, огноог он, сар, өдөр гэсэн дараалалтайгаар 6 оронгоор оруулна. Жишээ нь: T-AREA3ZMUB210408.dat

  Өгөгдлийн багцуудын жагсаалт

Өгөгдлийн багцын нэрлэгээ

Товч тодорхойлолт

Өгөгдлийн субьект

Газарзүйн хамрах хүрээ

AIPZM

AIP-ын өгөгдлийн иж бүрэн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.1.1

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр

AIPZM-AMDT

AIP-ын өгөгдлийн багцын өөрчлөлт

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.4.1

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр

IFPZM

Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн иж бүрэн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.4

RNAV, RNP хэрэглэлийн нислэгийн журмуудтай аэродромууд

IFPZM-AMDT

Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багцын өөрчлөлт

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.4

RNAV, RNP хэрэглэлийн нислэгийн журмуудтай аэродромууд

O-AREA1ZM

Бүс 1-ийн саадын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.2.2

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066 Appendix 8, Figure A8-2

O-AREA2ZMAH

O-AREA2ZMAT

O-AREA2ZMBH

O-AREA2ZMBN

O-AREA2ZMBS

O-AREA2ZMBU

O-AREA2ZMCD

O-AREA2ZMCK

O-AREA2ZMDA

O-AREA2ZMDN

O-AREA2ZMDZ

O-AREA2ZMGT

O-AREA2ZMHG

O-AREA2ZMHH

O-AREA2ZMKB

O-AREA2ZMKD

O-AREA2ZMMG

O-AREA2ZMMN

O-AREA2ZMSF

O-AREA2ZMTL

O-AREA2ZMTT

O-AREA2ZMUB

O-AREA2ZMUG

O-AREA2ZMUH

O-AREA2ZMUL

Бүс 2-ын саадын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.2.2

Тухайн аэродромын Бүс 2

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066 Appendix 8, Figure A8-2

O-AREA3ZMCD

O-AREA3ZMCK

O-AREA3ZMDZ

O-AREA3ZMKB

O-AREA3ZMKD

O-AREA3ZMMN

O-AREA3ZMUB

Бүс 3-ын саадын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.2.2

Тухайн аэродромын Бүс 3

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc10066 Appendix 8 A8-1

T-AREA1ZM

Бүс 1-ийн газрын гадаргын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.2.1

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc10066 Appendix 8 A8-1

T-AREA2ZMAH

T-AREA2ZMAT

T-AREA2ZMBH

T-AREA2ZMBN

T-AREA2ZMBS

T-AREA2ZMBU

T-AREA2ZMCD

T-AREA2ZMCK

T-AREA2ZMDA

T-AREA2ZMDN

T-AREA2ZMDZ

T-AREA2ZMGT

T-AREA2ZMHG

T-AREA2ZMHH

T-AREA2ZMKB

T-AREA2ZMKD

T-AREA2ZMMG

T-AREA2ZMMN

T-AREA2ZMSF

T-AREA2ZMTL

T-AREA2ZMTT

T-AREA2ZMUB

T-AREA2ZMUG

T-AREA2ZMUH

T-AREA2ZMUL

Бүс 2-ын газрын гадаргын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.2.1

Тухайн аэродромын Бүс 2

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066 Appendix 8, Figure A8-1

T-AREA3ZMCD

T-AREA3ZMCK

T-AREA3ZMDZ

T-AREA3ZMKB

T-AREA3ZMKD

T-AREA3ZMMN

T-AREA3ZMUB

Бүс 3-ын газрын гадаргын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.2.1

Тухайн аэродромын Бүс 3

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066 Appendix 8 A8-3

AMDBZMCD

AMDBZMCK

AMDBZMDZ

AMDBZMKB

AMDBZMKD

AMDBZMMN

AMDBZMUB

Аэродромын зураглалын өгөгдлийн багц

Annex 15 Chapter 5, PANS-AIM ICAO Doc 10066, provision 5.3.3.3

Аэродромын хашаагаар хязгаарлагдана

  Худалдан авах хаяг

AIP-ын өгөгдлийн багц, Аэродромын зураглалын өгөгдлийн багц болон Хэрэглэлийн нислэгийн журмын өгөгдлийн багцыг AIPын GEN 3.1.3.7-д заасан хаягаас авах боломжтой.

Газрын гадаргын өгөгдлийн багц болон Cаадын өгөгдлийн багцыг AIP-ын GEN 3.2.3.1-д заасан хаягаас авах боломжтой.