GEN 4  АЭРОДРОМ БА АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖУУД

GEN 4.1  Аэродром/хэлипортын хураамжууд

Агаарын хөлгийн операторуудад ноогдуулах аэродромын үйлчилгээний хураамжуудыг дараах хэлбэрээр тогтоосон. Үүнд:

  1. Буултын хураамж

  2. Зогсоолын хураамж

  3. Ангарын хураамж

  4. Хүзүүвчний хураамж

  5. Зорчигч үйлчилгээний хураамж

  6. Карго терминалын үйлчилгээний хураамж

  7. Бусад хураамжууд

Тэмдэглэл:

Орон нутгийн нислэг үйлдэх үндэсний болон гадаадын агаарын тээвэрлэгчдэд үзүүлэх дээрх аэродромын үйлчилгээний хураамжуудад нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцно.

Чингис хаан ОУНБ-д (ZMCK) олон улсын нислэг үйлдэх үндэсний агаарын тээвэрлэгчдэд үзүүлэх дээрх аэродромын үйлчилгээний хураамжуудад нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцно.

Чингис хаан ОУНБ-д (ZMCK) олон улсын нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчдэд үзүүлэх дээрх үйлчилгээний хураамжуудад нэмэгдсэн өртийн албан татвар (НӨАТ) тооцохгүй.

Хуваарийн бус захиалгат нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамжийг 15 хувиар өсгөн тооцно./Чингис хаан ОУНБ (ZMCK) болон Буянт-Ухаа ОУНБ-д (ZMUB) хамаарахгүй/

Буянт-Ухаа ОУНБ-д (ZMUB) нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө хүсэлтээ ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамж 100 хувиар нэмэгдэнэ.

Чингис хаан ОУНБ-д (ZMCK) нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө хүсэлтээ ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамж 50 хувиар нэмэгдэнэ.

Буянт-Ухаа ОУНБ-д (ZMUB) нислэг эхлэхээс 6-аас багагүй цагийн өмнө хүсэлт ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамжийг 150 хувиар нэмэгдүүлнэ.

Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журам”-ын 5 дугаар бүлэгт заасны дагуу дараах төрлийн нислэгийг Чингис хаан ОУНБ-ын үйлчилгээний төлбөр, хураамжаас чөлөөлнө. Үүнд

  1. Эрэн хайх, авран туслах нислэг;

  2. Агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн эсхүл ослын буулт;

  3. Шалгалтын нислэг (Холбоо навигаци, гэрэл суултын тоног төхөөрөмж, агаарын хөлгийн болон нислэгийн журам зохиох гм.);

  4. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйлчилгээний төлбөр хураамжаас чөлөөлөгдсөн нислэг;

1.  Буултын хураамж

Эдгээр хураамжуудыг агаарын хөлгийн Хөөрөлтийн дээд жин (MTOW)-д үндэслэн тогтоох бөгөөд нэгжийн үнийг тонн тус бүрээр бодно.

  1. Чингис хаан ОУНБ

    Олон улсын нислэгүүд

    Орон нутгийн нислэгүүд

    965.6км-с дээш холын зайн нислэгт (тонн тутамд)

    965.6км-с дотогш ойрын зайн нислэгт (тонн тутамд)

    Тонн тутамд

    USD 18MNT 17000MNT 5500
  2. Буянт-Ухаа ОУНБ

    Олон улсын нислэгүүд

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    Өдрийн хураамж

    Шөнийн хураамж

    Өдрийн хураамж

    Шөнийн хураамж

    USD 16USD 19MNT 17000MNT 20000

    Орон нутгийн нислэгүүд

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    Өдрийн хураамж

    Шөнийн хураамж

    MNT 5500MNT 6050

    Тэмдэглэл: Өдрийн цагаар ойртолтын гэрлийн систем ашигласан тохиолдолд шөнийн хураамжаар тооцно.

    Нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө хүсэлтээ ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамж 100 хувиар нэмэгдэнэ.

    Нислэг эхлэхээс 6-аас багагүй цагийн өмнө хүсэлт ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамжийг 150 хувиар нэмэгдүүлнэ.

    Захиалгат нислэг үйлдсэн тохиолдолд хураамж болон үнэлгээг 15 хувиар нэмэгдүүлж тооцно.

    09:00-00:00 UTC (орон нутгийн цагаар 17:00-08:00) цагийн хооронд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдэд үйлчилгээний нэмэлт зардал болох 1,505,873.3 төгрөгийг нэмж тооцно.

  3. Бусад нисэх буудлууд

    Олон улсын нислэгүүд

    Аэродромууд

    Гадаадын агаарын тээвэрлэгчид

    Үндэсний агаарын тээвэрлэгчид

    Өдрийн хураамж

    Шөнийн хураамж

    Өдрийн хураамж

    Шөнийн хураамж

    Өлгий

    MNT 13500MNT 16900MNT 8800MNT 10600

    Мөрөн, Чойбалсан, Баянхонгор, Ховд болон Гурвансайхан

    MNT 25400MNT 30500--

    Бусад

    MNT 13500MNT 16900--

    Орон нутгийн нислэгүүд

    Аэродромууд

    Өдрийн хураамж

    Шөнийн хураамж

    Мөрөн, Чойбалсан, Баянхонгор, Ховд болон Гурвансайхан

    MNT 1800*MNT 2600*

    Бусад

    MNT 1300*MNT 2200*

    Тэмдэглэл: Өдрийн цагаар ойртолтын гэрлийн систем ашигласан тохиолдолд шөнийн хураамжаар тооцно.

    Од (*)-оор тэмдэглэсэн хураамжуудад НӨАТ нэмж тооцно.

2.  Зогсоолын хураамж

Зогсоолын хураамжийг орон нутгийн нисэх буудлуудад эхний 4 цагт ноогдуулахгүй. Зогсоолд зогссон хугацааг буулт хийсэн цагаас нисэн гарсан цаг хүртэлх хугацаагаар тогтооно.

  1. Чингис хаан ОУНБ

    Агаарын хөлгийн жин (тонн)

    Хураамж

    Цагийн (тонн тутмаас)

    50 ба түүнээс бага

    MNT 130
    51-100 MNT 260

    101 ба түүнээс дээш

    MNT 390

    Тэмдэглэл: Зогсоолын хураамжийг Чингис хаан ОУНБ-д эхний 2 цагт ногдуулахгүй. Зогсоолд зогссон хугацааг буулт хийсэн цагаас нисэн гарсан цаг хүртэлх нийт хугацаанаас 15 минут хасч тогтооно.

  2. Буянт-Ухаа ОУНБ

    Агаарын хөлөг зогссоноос хойш эхний 2 цагт төлбөр тооцохгүй.

    Агаарын тээвэрлэгч

    Агаарын хөлгийн жин (тонн)

    Хураамж

    Хоногт

    Цаг (тонн тутмаас)

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    50 буюу түүнээс багахүртэл

    T*0.1*t*60%USD 0.1
    51-100 T*0.2*t*60%USD 0.2

    101 буюу түүн-ээс дээш

    T*0.3*t*60%USD 0.3

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    50 буюу түүнээс багахүртэл

    T*130*t*60%MNT 130
    51-100 T*260*t*60%MNT 260

    101 буюу түүн-ээс дээш

    T*390*t*60%MNT 390

    Ерөнхий зориулалтын агаарын хөлөг

    5.7 хүртэл

    T*65*t*60%MNT 65

    5.7-оос дээш

    T*130*t*60%MNT 130

    Тэмдэглэл:

    Зогсоолын хураамжийг Буянт-Ухаа ОУНБ-д эхний 2 цагт ногдуулахгүй.

    T-Агаарын хөлгийн хөөрөлтийн дээд жин

    t - хугацаа (цагаар)

    Агаарын хөлгийн зогсоолын төлбөр (ам.доллар)

    Агаарын хөлгийн урт * далавчны урт (m2) /үржүүлэх/

    Эхний 23 цагаас хойших 24 цаг тутамд ногдох нэгж үнэ

    1000м2 хүртэлm2

    50.50
    1001m2-1500m275.10
    1501m2-2000m2100.00

    2000м2-ээс дээш

    2000-ээс дээш

    100.00 + 4.95 100м2 тутамд эсвэл 2000м2-ээс дээш

    Хэрэв агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хаана ч 30 болон түүнээс дээш хоногоор зогссон тохиолдолд дараах төлбөрийг төлнө

    Хоног

    24 цаг тутамд

    30-аас 59 хоног

    2 дахин нэмэгдүүлнэ

    60-аас 89 хоног

    3 дахин нэмэгдүүлнэ

    90-ээс 119 хоног

    4 дахин нэмэгдүүлнэ

    120-оос 149 хоног

    5 дахин нэмэгдүүлнэ

    150-аас 179 хоног

    6 дахин нэмэгдүүлнэ

    180-аас 209 хоног

    7 дахин нэмэгдүүлнэ

    210-аас 239 хоног

    8 дахин нэмэгдүүлнэ

    240-өөс 269 хоног

    9 дахин нэмэгдүүлнэ

    270 хоног болон түүнээс дээш

    10 дахин нэмэгдүүлнэ

    Тэмдэглэл:

    Зогсоолын хураамжийг Буянт-Ухаа ОУНБ-д эхний 2 цагт ногдуулахгүй.

    Зогсоолд зогссон хугацааг буулт хийсэн цагаас нисэн гарсан цаг хүртэлх нийт хугацаанаас 15 минут хасаж тооцно.

    Нислэгт гардаггүй, засвар үйлчилгээ хийх зорилгоор зогссон агаарын хөлгөөс цаг тутмын хураамжийг 50 хувиар бууруулан тооцно.

    T - Агаарын хөлгийн хөөрөлтийн дээд жин

    t - хугацаа (цагаар)

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг урт хугацаагаар зогсоход авах хураамж

    Агаарын хөлгийн зогсоолын төлбөрийг эзэлсэн талбайд үндэслэнэ. Агаарын хөлөг зогссон цагаас хойш эхний 3 цаг төлбөргүй.

3.  Ангарын хураамж

Буянт-Ухаа ОУНБ-ын аэродром дотор байрлах ангарын хураамжийн мэдээллийг доорх хаягаар холбогдож авах боломжтой Үүнд:

Хаяг: Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар
МИАТ Монголын Иргэний Агаарын Тээвэр
Буянт-Ухаа 45
Улаанбаатар 17120
Монгол Улс
Гэрчилгээ: EASA.145.0293, MCAR 145.001, Bermuda DCA Part 145, Бүгд Найрамдах Солонгос улсын MLTM, ISO 9001:2008

Утас:976-70049654

Факс:976-70049930

Ц/ш: amo@miat.com

Ц/х:www.miat.com/intro/amo


Хаяг: Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар
Аэромонголиа ХХК
Хан-Уул дүүрэг, 21-р хороо
Буянт-Ухаа ОУНБ
Ш/х-105
Улаанбаатар-34
Монгол Улс
Гэрчилгээ: MCAR 145.1209, ISO 9001:2008

Утас:976-71283212

Ц/ш:amo@aeromongolia.mn

СИТА:ULNIBOM


Хаяг: Геосан ХХК
Наадамчдын гудамж
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 21-р хороо
Буянт-Ухаа 17120
Монгол улс

Утас:976-11-326730

Факс:976-11-323297

Ц/ш:batamgalan@geosan.mn

Ц/х:www.geosan.mn

Хаяг: Блу Скай ХХК
Хан-Уул дүүрэг, 21-р хороо
Буянт-Ухаа ОУНБ
Буянт-Ухаа 45
Улаанбаатар 17120
Монгол улс

Утас:976-71281166

Факс:976-11-322857

4.  Хүзүүвчний хураамж

  1. Чингис хаан ОУНБ

    Эхний 2 цагт

    Эхний 2 цагийн дараа хагас цаг тутамд

    USD 200USD 40

    Тэмдэглэл: Агаарын хөлөг тус бүрээс (холболтын цагаар)

  2. Буянт-Ухаа ОУНБ

    Хураамжийн үндэслэл: Агаарын хөлөг тус бүрээс холболтын цагаар.

    Агаарын тээвэрлэгч

    Эхний 2 цагт

    Эхний 2 цагийн дараа хагас цаг тутамд

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    USD 200USD 40

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    MNT 350000MNT 70000

    Тэмдэглэл: Агаарын хөлөг тус бүрээс (холболтын цагаар)

5.  Зорчигч үйлчилгээний хураамж

Тэмдэглэл: Дараах зорчигчдыг “Зорчигч үйлчилгээний хураамж”-аас чөлөөлнө.

  1. Дипломат паспорттай албан ажлаар явж байгаа зорчигч

  2. Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн

  3. Техникийн болон ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид

  4. Транзит зорчигчид (24 цагийн турш)

  5. 0-2 насны зорчигч

  1. Чингис хаан ОУНБ

    Энгийн зорчигчийн үйлчилгээний хураамж

    Олон улсын нислэгийн зорчигч

    Орон нутгийн нислэгийн зорчигч

    Дамжин өнгөрөх зорчигч

    (олон улс хоорондын)

    USD 25

    MNT 5500

    USD 12.5

    Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигчын аюулгүй байдлын үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.

    1. Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн

    2. Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид

    3. 0-2 насны зорчигч

    Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээний хураамж

    Зорчигч тутамд

    Зөвхөн олон улсын нислэгт

    USD 5

    (ИНЕГ-т 2.3 ам.долларыг зорчигч тутамд төлнө.

    “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д 2.7 ам.долларыг зорчигч тутамд төлнө.)

  2. Буянт-Ухаа ОУНБ

    Олон улсын нислэгийн зорчигч

    Орон нутгийн нислэгийн зорчигч

    MNT 22000

    MNT 5500

    Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигчын аюулгүй байдлын үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.

    1. Дипломат паспорттай албан ажлаар явж байгаа зорчигч

    2. Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн

    3. Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид Техникийн болон ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид

    4. 0-2 насны зорчигч

    Зорчигч хамгаалах үйлчилгээний хураамж

    Олон улсын чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй гадаадын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс (нислэг тутамд)

    USD 80

    Тусгай үйлчилгээний танхимын үйлчилгээний хураамж

    Агаарын хөлөгт дамжин суух хүндэт зочны танхим

    MNT 50000

    Тэмдэглэл: Хөнгөлөлт:

    1. 0-2 насны зорчигчийг 100 хувь төлбөрөөс чөлөөлнө

    2. Тусгай үйлчилгээний танхимаар үйлчлүүлэх, үдэн гаргагч, угтан авагч, 3-12 насны зорчигчдод үндсэн 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

6.  Карго терминалын үйлчилгээний хураамж

Тэмдэглэл: Тусгай ачаанд шарил, аюултай ачаа, амьд амьтан, түргэн муудах болон тусгай арчилгаа шаардах ачаа орно.

  1. Чингис хаан ОУНБ

    Хураамжийн нэр

    Хураамж

    Анхны хувь хэмжээ

    Илгээх ачаа, шуудан

    1

    Энгийн ачаа

    170 төгрөг (кг тутамд)

    Хамгийн багадаа 6800 төгрөг/Нэг удаагийн тээвэрлэлтэд

    2

    Тусгай ачаа

    200 төгрөг (кг тутамд)

    Хамгийн багадаа 8000 төгрөг/Нэг удаагийн тээвэрлэлтэд

    3

    Үнэт ачаа

    1500 төгрөг (кг тутамд)

    Хамгийн багадаа 60000 төгрөг/Нэг удаагийн тээвэрлэлтэд

    Хүлээн авах ачаа, шуудан

    1

    Энгийн, тусгай ачаа

    230 төгрөг (кг тутамд)

    Хамгийн багадаа 9200 төгрөг/Нэг удаагийн тээвэрлэлтэд

    2

    Үнэт ачаа

    1500 төгрөг (кг тутамд)

    Хамгийн багадаа 60000 төгрөг/Нэг удаагийн тээвэрлэлтэд

    Хадгалалтын үйлчилгээ

    1

    Энгийн ачаа

    140 төгрөг (кг тутамд, өдөрт)

    -

    2

    Тусгай ачаа

    180 төгрөг (кг тутамд, өдөрт)

    -

    3

    Үнэт ачаа

    2000 төгрөг (кг тутамд,өдөрт)

    -

    Гаалийн баталгаат агуулах

    1

    Хураамж

    7000 төгрөг (тонн тутамд, өдөрт)

    Хамгийн багадаа 8000 төгрөг (нэг өдөрт)

  2. Буянт-Ухаа ОУНБ

    Илгээх ачаа, шуудан (илгээгчээс)

    Хураамжийн нэр

    Хураамж

    кг тутамд

    Энгийн ачаа

    MNT 120

    Тусгай ачаа

    MNT 160

    Үнэт ачаа

    MNT 1050

    Хүлээн авах ачаа, шуудан

    Хураамжийн нэр

    Хураамж

    кг тутамд

    Энгийн, тусгай, транзит ачаа (тээвэрлэгчээс)

    MNT 180

    Үнэт ачаа (хүлээн авагчаас)

    MNT 1050
    Хадгалалтын үйлчилгээ

    Хураамжийн нэр

    Хураамж

    кг тутамд, өдөрт

    Энгийн ачаа (гаалийн түр агуулах)

    MNT 105

    Тусгай ачаа

    MNT 135

    Үнэт ачаа

    MNT 1600

    Транзит ачаа

    MNT 50

    Захиалгат ачаа

    MNT 165

    Тэмдэглэл: Хураамжийн доод хэмжээ 500 төгрөг байна.

    Захиалгат үйлчилгээ

    Хураамжийн нэр

    Хураамж

    Агаарын хөлөгт ачаа ачих, буулгах ачигчийн үйлчилгээ

    MNT 20000

    (1 хүн/цаг)

    Ачаа өргөгч механизм (По)-ын ашиглалтын үйлчилгээ

    MNT 25000

    (1 цагт)

    Захиалгат нислэгийн ачаа тээш ачих, буулгах хураамж

    30 тонн хүртэл

    31-45 тонн хүртэл

    46-60 тонн хүртэл

    61 тонноос дээш

    MNT 3000000MNT 7500000MNT 9750000MNT 12000000
    Гаалийн нээлттэй баталгаат агуулах

    Хураамжийн нэр

    Хураамж

    тонн тутамд, хоногт

    1 тонн хүртэлх ачаа

    MNT 4400

    1 тoнноос илүү гарсан ачаа

    MNT 3850

    Ачаа, шуудан хамгаалах үйлчилгээ

    Хураамжийн нэр

    Хураамж

    нислэг тутамд

    Олон улсын чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй гадаадын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    USD 120

7.  Бусад хураамжууд

  1. Чингис хаан ОУНБ

    “Төрийн хүндэт зочны танхим”-ийн үйлчилгээний хураамж

    Үндсэн үйлчилгээний хураамж

    Угтан авагч, үдэн гаргагчийн хураамж

    3-12 насны үйлчлүүлэгч

    0-2 насны үйлчлүүлэгч

    MNT 300000

    MNT 100000MNT 150000

    Үнэгүй

    Тэмдэглэл:

    “Чингис хаан” ОУНБ-ын “Төрийн хүндэт зочны танхимаар үйлчлүүлэх журам”-ын хүрээнд зөвхөн “Зөвшөөрлийн хуудас”-аар тус танхимаар үйлчлүүлэх эрх бүхий үйлчлүүлэгчдэд хамаарна. “Зөвшөөрлийн хуудас”-ыг хуваарьт нислэг ирэх/хөөрөх хугацаанаас 24 цагийн өмнө захиалга өгч авна.

    “ВИП” өрөөний багтаамжийг харгалзан, үйлчилгээний ажилтан өрөөг хуваарилна.

    Үйлчлүүлэх тухай бүр хураамжийг төлбөрийн бүх хэлбэрээр хийнэ.

    Дээрх үнэд НӨАТ багтсан.

    Мэдээллийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн http://khkhap.mn/ болон info@khkhap.mn цахим шуудангийн хаягаар харилцаж авч болно.

    Тээш дамжуулах системийн хураамж

    Олон улсын нислэгт

    (нислэг тутамд)

    Орон нутгийн нислэгт

    (нислэг тутамд)

    USD 168MNT 190000

    Газрын тусгай төхөөрөмжийн үйлчилгээний хураамж

    Төхөөрөмж

    Зориулалт

    Тооцох хэлбэр

    Үйлчилгээний төлбөр (Төг)

    1

    Зорчигчдын хоол унд зөөх автомашин

    Агаарын хөлгийн зорчигчдын хоол ундыг зөөх, агаарын хөлөгт ачих, буулгах

    Нэг удаагийн

    683000

    2

    Туузан дамжуулгат ачигч төхөөрөмж

    Агаарын хөлөгт туузан дамжуулгаар ачаа ачих, буулгах

    Нэг цагийн

    200000

    3

    Чингэлэг ачигч буулгагч төхөөрөмж

    Агаарын хөлөгт чингэлэг ачих, буулгах

    Нэг цагийн

    456000

    4

    Мөстөлтийн эсрэг шингэн цацагч автомашин

    Агаарын хөлөгт мөстөлтийн эсрэг шингэн цацах

    Нэг удаагийн

    4609000

    5

    Агаарын хөлөг чирэгч трактор

    Агаарын хөлгийг чирэх, түрэх

    Нэг удаагийн

    456000

    6

    Агаарын хөлгийн бохир соруулах автомашин

    Агаарын хөлгийн бохир соруулах, бохирын ус шахах

    Нэг удаагийн

    257000

    7

    Агаарын хөлгийг цэвэр усаар цэнэглэгч автомашин

    Агаарын хөлгийг цэвэр усаар цэнэглэх

    Нэг удаагийн

    228000

    8

    Ачаа тээшний трактор

    Ачаа тээш зөөвөрлөх

    Нэг цагийн

    228000

    9

    Агаарын хөлгийг халаагч төхөөрөмж

    Агаарын хөлгийг халаах

    Нэг цагийн

    313000

    10

    Агаарын хөлгийг халаагч автомашин

    Агаарын хөлгийг халаах

    Нэг цагийн

    313000

    11

    Агаараар асаагч төхөөрөмж

    Агаарын хөлгийг агаараар асаах

    Нэг удаагийн

    1119500

    12

    Газрын цахилгаан тэжээлийн төхөөрөмж

    Агаарын хөлгийг цахилгаан тэжээлээр хангах

    Нэг цагийн

    257000

    13

    Агаарын хөлгийг агааржуулагч төхөөрөмж

    Агаарын хөлгийг агааржуулах

    Нэг цагийн

    1168000

    14

    Зорчигчийн шат

    Нисэх багийн гишүүд болон зорчигчдыг агаарын хөлөгт суулгах, буулгах

    Нэг цагийн

    485000

    15

    Зорчигчдын автобус

    Нисэх багийн гишүүд болон зорчигчдыг зөөх

    Нэг удаагийн

    485000

    16

    Мөстөлтийн эсрэг шингэн /Type-IV/

    -

    Нэг литр

    17500

    17

    Техник үйлчилгээ засварын автомашин

    Агаарын хөлгийн засвар, үйлчилгээнд ашиглах

    Нэг цагийн

    260000

    Тэмдэглэл:

    НӨАТ ороогүй болно. Энэхүү төлбөр нь газрын тусгай тоног төхөөрөмж, оператортой хамт үйлчлэх үнэ бөгөөд бусад талбайн үйлчилгээ багтаагүй болно.

    “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-аас газрын үйлчилгээ авах хүсэлтээ 976-71287341 утас болон contact_ghd@nubia-llc.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

    Хураамжийг агаарын хөлгийн Хөөрөлтийн дээд жин (MTOW)-д үндэслэн тогтоох бөгөөд нэгжийн үнийг тонн тус бүрээр бодно.

    Гэрэл суултын системийн хураамж

    Олон улсын нислэгүүд

    Орон нутгийн нислэгүүд

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    (MTOW-ийн тонн тутамд)

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    (MTOW-ийн тонн тутамд)

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    (MTOW-ийн тонн тутамд)

    USD 3MNT 3000MNT 550

    Тэмдэглэл:

    1. Гэрэл суултын системийн хураамжийг агаарын хөлөг бууж, хөөрөхөд нэг удаа тооцож авна.

    2. Гэрэл суултын системийг өдрийн цагаар шаардлагатай үед ашигласан нөхцөлд төлбөрийг энэхүү тарифаар тооцно.

    3. Буулт хөөрөлтийн үйлчилгээний хураамжийг мөрдөхдөө, гэрэл суултын (дохиоллын) системийг өдрийн цагаар ашиглах шаардлагатай үед шөнийн үнэлгээгээр тооцно.

  2. Буянт-Ухаа ОУНБ

    Агаарын хөлгийн харуул хамгаалалтын үйлчилгээ

    Үйлчилгээний төрөл Хураамжийн нэр

    Хураамж

    цаг тутамд

    Тусгай хамгаалалтын хураамж

    MNT 38500

    Энгийн хамгаалалт (агаарын хөлгийн хөөрөлтийн дээд жин (MTOW)-ийн тонн тутамд)

    MNT 110

    Тэмдэглэл: Нислэгт гардаггүй, засвар үйлчилгээ хийх зорилгоор зогссон агаарын хөлгөөс цаг тутмын хураамжийг 50 хувиар бууруулан тооцно.

    Агаарын хөлгийг хөтлөх үйлчилгээ

    Хураамжийн нэр

    Хураамж

    1 удаа

    Агаарын хөлгийг хөтлөх үйлчилгээний хураамж

    MNT 100000

    Агаарын хөлгийн апрон, хөдөлгөөний талбай дээр асгасан бохирыг цэвэрлэх, ариутгах үйлчилгээ

    Хураамжийн нэр

    Хураамж

    1 удаа

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг

    USD 20

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг

    MNT 20000

    Агаарын хөлгийг зорчигчтой сумлах болон хөдөлгүүр шалгах үеийн хамгаалалтын үйлчилгээ

    Хураамжийн нэр

    Хураамж

    цаг тутамд

    Галын автомашин

    MNT 250000

    Бүртгэх цэгийн түрээс

    Хураамжийн нэр

    Хураамж

    Олон улсын нислэгийн нэг бүртгэх цэгээс

    MNT 52000

    Орон нутгийн нислэгийн нэг бүртгэх цэгээс

    MNT 50000

    Аэродромын засвар, үйлчилгээний хураамж

    Ажлын нэр

    Хэмжих нэгж

    Үнэлгээ

    Цас цэвэрлэх

    m2

    MNT 900

    Будган тэмдэглэгээ хийх

    m2

    MNT 6400

    Хагаралд мастик цутгах

    урт/метр

    MNT 5000

    Хүйтэн асфальтбетоноор нөхөөс хийх

    m2

    MNT 528000

    Халуун асфальтбетоноор нөхөөс хийх

    m2

    MNT 66000

    Аэродромын талбай дотор бохир цэвэрлэх

    m2

    MNT 22000

    Аэродромын хучилттай элементүүдийн даац тодорхойлох

    1 удаа 1 цэгт

    MNT 190000

    Хөрсний даацыг тодорхойлох

    1 цэгт

    MNT 25000

    Тэмдэглэл: Асфальтбетоноор нөхөөс хийх үнэлгээ нь нөхөөсний зузаан 6см-ээр тооцсон бөгөөд хэтэрсэн тохиолдолд төсөв хийж үнэлгээг тогтооно.

    Тоног төхөөрөмж түрээслүүлсний хураамж

    Тоног төхөөрөмжийн нэршил

    Түрээслэгч байгууллага

    Хэмжих нэгж

    Сарын түрээсийн төлбөр

    Паллет контейнер хадгалах байгууламж

    МИАТ ТӨХК

    Төг

    850 000

    Гэрэл суултын системийн хураамж

    Олон улсын нислэгүүд

    Орон нутгийн нислэгүүд

    Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    (MTOW-ийн тонн тутамд)

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    (MTOW-ийн тонн тутамд)

    Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгөөс

    (MTOW-ийн тонн тутамд)

    USD 3MNT 3300MNT 550

    Тэмдэглэл:

    1. Гэрэл суултын системийн хураамжийг агаарын хөлөг бууж, хөөрөхөд нэг удаа тооцож авна.

    2. Гэрэл суултын системийг өдрийн цагаар шаардлагатай үед ашигласан нөхцөлд төлбөрийг энэхүү тарифаар тооцно.

    3. Буулт хөөрөлтийн үйлчилгээний хураамжийг мөрдөхдөө, гэрэл суултын (дохиоллын) системийг өдрийн цагаар ашиглах шаардлагатай үед шөнийн үнэлгээгээр тооцно.

8.  Төлбөрийн хэлбэрүүд

Хуваарьт нислэгүүдэд ноогдуулах бүх хураамжуудыг сар тутам Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албанаас явуулсан нэхэмжлэлийн дагуу төлнө.

Цагийн хуваарийн бус нислэгүүдэд ноогдуулах бүх хураамжуудыг Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албанаас явуулсан нэхэмжлэлийн дагуу эсхүл аэродром дээр бэлэн мөнгөөр төлнө.

Буянт-Ухаа ОУНБ-ын хураамжуудыг тус буудлын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст төлнө.

Хуваарьт нислэгүүдэд ногдуулах бүх хураамжуудыг сар тутам, хуваарьт бус нислэгийн хураамжийг нислэг тутам “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн нэгжээс явуулсан нэхэмжлэлийн дагуу төлнө.