GEN 1.6  Үндэсний зохицуулалтууд болон олон улсын гэрээ/конвенцын хураангуй

1.  Танилцуулга

1.1  Ерөнхий
1.1.1 Иргэний нисэхийн чиглэлээр үйл ажиллагаанд оролцож байгаа этгээд нь Монгол Улсын иргэний нисэхийн хууль, эрх зүйд хамаарах бүх хууль тогтоомжийг мэддэг байх шаардлагатай.
1.1.2 Доор заасан хууль тогтоомж, дүрэм болон тушаал нь тэдгээрийн бүх нэмэлт, өөрчлөлтийг агуулсан.

2.  Иргэний нисэхийн суурь хууль

2.1  Иргэний нисэхийн тухай хууль
2.1.1 Монгол Улсын иргэний нисэхийн суурь хуулийн зохицуулалт нь ИНЕГ болон НМҮА-ны цахим хуудсанд байгаа 1999 оны Иргэний нисэхийн тухай хууль юм.

https://ais.mn/files/aip/eAIP/doc/CAAM_1999_mon.pdf

2.2  Иргэний нисэхийн дүрэм
2.2.1 Монгол Улсын ICAO-ын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх болон Монгол Улсад иргэний нисэхийн найдвартай, үр дүнтэй системийг хадгалах зорилгоор 1999 оны Иргэний нисэхийн тухай хуулиар Зам, Тээврийн Хөгжлийн Яамны сайдад иргэний нисэхийн дүрэм батлах, ИНЕГ-ын даргад аюулгүй байдлын тушаал гаргах эрхийг олгосон.
2.2.2 Иргэний нисэхийн дүрэм нь ИНЕГ болон НМҮА-ны цахим хуудсанд байгаа.

https://ais.mn/files/aip/eAIP/doc/CARules.pdf

3.  Иргэний нисэхэд холбоотой хууль

3.1 Монгол Улсын иргэний нисэхэд Монгол Улсын дараах хууль, тогтоомж хамаарна:
3.1.1 Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль 2003
3.1.2 Улсын нисэхийн тухай хууль 2003
3.1.3 Эрүүгийн хууль 2015
3.1.4 Зөрчлийн тухай хууль 2017

4.  Эрх зүйн баримт бичгийг хэрэглэх

4.1 Бусад хууль тогтоомжийг legalinfo.mn, аюулгүй байдлын тушаалыг www.mcaa.gov.mn цахим хуудаснаас үзэж болно.

5.  Олон улсын гэрээ / Конвенц

5.1 Монгол Улс нь дараах олон улсын гэрээ / конвенцын оролцогч тал болно:

Гэрээ / Конвенц

Улсын Их Хурлын соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон огноо

1

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенц (1944 оны 12 сарын 7)

7 SEP 1989

2

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай Токиогийн Конвенц (1963 оны 9 сарын 14)

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Tokyo_Convention_1963_mon.pdf

24 JUL 1990

3

Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай Гаагын Конвенц (1970 оны 12 сарын 16)

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Hague_Convention_1970_mon.pdf

18 JAN 1971

4

Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай Монреалийн Конвенц (1971 оны 9 сарын 23)

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Montreal_Convention_1971_mon.pdf

18 FEB 1972

5

Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэглэл хийх тухай Монреалийн Конвенц (1991 оны 3 сарын 1)

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Montreal_Convention_1991_mon.pdf

22 SEP 1999

6

Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг нэг мөр болгох тухай Монреалийн Конвенц (1999 оны 5 сарын 28)

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Montreal_Convention_1999_mon.pdf

5 OCT 2004

7

Агаарын харилцааны дамжин өнгөрөх олон улсын Чикагогийн хэлэлцээр (1944 оны 12 сарын 7)

15 APR 2004

8

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн олон улсын баталгаат эрхийн тухай Кейптауны Конвенц (2001 оны 11 сарын 16)

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Cape_Town_Convention_2001_mon.pdf

19 OCT 2006

9

Монгол Улсын Засгийн Газар, Оросын Холбооны Улсын Засгийн Газрын хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Russia-Mongolia_SAR_agreement_2006_mon.pdf

23 AUG 2006

10

Монгол-Оросын Улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын гэрээ

https://ais.mn/files/aip/eAIP/doc/Russia-Mongolia_border_regime_agreement_2007_mon.pdf

4 OCT 2007

11

Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хоорондын гэрээ

https://ais.mn/files/aip/eAIP/doc/China-Mongolia_border_regime_agreement_2010_mon.pdf

21 OCT 2010

12

Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр

https://ais.mn/files/aip/eAIP/doc/China-Mongolia_SAR_Agreement_2013_mon.pdf

30 NOV 2013