Монгол Улсын агаарын зай буюу Улаанбаатар FIR-д нислэг үйлдэхдээ GEN 1.2-т заасны дагуу зөвшөөрөл авч, нислэгийн төлөвлөгөө ирүүлнэ.
IFR нислэг үйлдэх бол илтгэх цэг болон газрын навигацийн туслах хэрэгслийг дайран өнгөрөх тооцоот цагийг оруулна;
VFR нислэг үйлдэх бол 370км (200NM) тутамд дайран өнгөрөх цэгийн тооцоот цагийг оруулна.
Чингис хаан ОУНБ болон Буянт-Ухаа ОУНБ-аас нисэн гарах нислэгүүдийн нислэгийн төлөвлөгөөг НМҮБ хүлээн авч, дамжуулна.
Бусад нисэх буудлуудаас нисэн гарах нислэгийн төлөвлөгөөг тухайн нисэх буудал дахь НХҮ-ний илтгэх төв хүлээн авч, дамжуулна.
Олон улсын нислэгүүдийн нислэгийн төлөвлөгөөг нислэг эхлэхээс 1-ээс багагүй цагийн өмнө, орон нутгийн нислэгийн төлөвлөгөөг нислэг эхлэхээс 30 минутаас доошгүй хугацааны өмнө тухайн нисэх буудлын нислэгийн төлөвлөгөө хүлээн авах хариуцсан нэгжид ирүүлсэн байна.
Чингис хаан ОУНБ-аас нисэн гарах нислэгийн төлөвлөгөөг дараах сувгуудаар хүлээн авна. Үүнд:
Биечлэн:
Internet self-briefing
AFS:ZMCKZPZX
Факс:976-71283438
Ц/ш:aiszmck@mcaa.gov.mn
Буянт-Ухаа ОУНБ-аас нисэн гарах нислэгийн төлөвлөгөөг дараах сувгуудаар хүлээн авна. Үүнд:
Internet self-briefing
AFS:ZMUBZPZX
Факс:976-71283438
Ц/ш:aiszmub@mcaa.gov.mn
Ц/х:https://ais.mn/preFlight
Тэмдэглэл: Олон улсын нислэгийн төлөвлөгөөг нислэг үйлдэх тухайн улсын AIP-д заасан Нислэгийн төлөвлөгөө хүлээн авах цаг хугацааны өмнө дамжуулсан байхаар тооцож, нисэн гарах аэродромын НХҮ-ний нэгжид ирүүлнэ.
Тэмдэглэл: Тусгай үүргийн нислэг, хүмүүнлэгийн тусламжийн нислэг, агаарын хөлөгт дутагдал гарч нислэг үйлдэх боломжгүй болсон үед өөр агаарын хөлгөөр нислэг үйлдэх, зорчигчдыг тээвэрлэх, сэлбэг хүргэх, навигацийн туслах хэрэгсэл болон техникийн шалгах нислэгүүд нь нислэгийн төлөвлөгөө ирүүлэх цаг хугацааны шаардлагыг дагаж мөрдөхгүй
8-р зүйл: Нислэгийн дүрэм болон нислэгийн төрөл
Нислэгийн дүрэм солих агаарын замын цэгүүдийн мэдээллийг нислэгийн төлөвлөгөөний 15-р зүйлд заавал бичнэ.
9-р зүйл: Агаарын хөлгийн тоо, маяг, сүүлний урсгалын ангилал
Агаарын хөлгийн тоо
Олон агаарын хөлгөөс бүрдсэн групп нислэгийг нэг нислэгт тооцон нэг нислэгийн төлөвлөгөө ирүүлнэ.
10-р зүйл: Агаарын хөлгийн тоноглол ба чадамж
Холбоо, навигаци, ойртолтын тоноглол ба чадамж
Нислэгийн замд шаардлагатай холбоо, навигаци, ойртолтын тоноглолтой бөгөөд эдгээр тоноглолууд нь хэвийн ажиллаж байгаа үед S гэж тэмдэглэнэ. S гэж тэмдэглэсэн бол агаарын хөлгийн стандарт тоноглолуудад VHF RTF, VOR болон ILS-ийг оруулна. ADF-ээр тоноглогдсон бол F гэж тэмдэглэнэ.
Агаарын хөлөг RVSM зөвшөөрөгдсөн бол нислэгийн төлөвлөгөөний 10-р зүйлд W тэмдэглэгээг оруулж 18-р зүйлд RMK/ илтгэгчийн ард ACAS эсхүл TCAS тоноглолын талаар бичнэ.
Z гэж тэмдэглэсэн бол 18-р зүйлд агаарын хөлөг дэх бусад тоноглол эсхүл чадамжийн талаар COM/, NAV/ болон DAT/-ийн аль тохирохыг ард бичнэ.
G гэж тэмдэглэсэн үед шаардлагатай гэж үзвэл 18-р зүйлд NAV/-ийн ард зай аваад GNSS-ийн төрлүүдийг бичиж болно.
R гэж тэмдэглэсэн бол 18-р зүйлд үзүүлэлтэд тулгуурласан навигацийн түвшингийн талаар PBN/-ийн араас бичнэ.
13-р зүйл: Нисэн гарах аэродром болон цаг
Нисэн гарах тооцоот цаг (EOBT)
Нисэн гарах тооцоот цагийг Олон улсын цагаар бөглөнө. Хэрэв тухайн нислэг нь UTC-ээр 0000-д нисэн гарахаар төлөвлөсөн бол нислэгийн төлөвлөгөөнд 0001 гэж оруулна.
15-р зүйл: Нислэгийн зам
Нислэгийн хурд
Зөвхөн км/цагаар тооцсон нислэгийн төлөвлөгөөг хүлээн авна (K0830 гэх мэт).
Аяллын нислэгийн түвшин
IFR нислэг үйлдэх бол төлөвлөсөн аяллын нислэгийн түвшинг дараах байдлаар оруулна. Үүнд:
ENR 1.7.5 “Нислэгийн түвшний хүснэгт”-ийг ашиглан стандарт метрээр тодорхойлсон нислэгийн түвшинг S үсэг ба 4 оронтой тоогоор (S1130 гэх мэт), эсхүл
Метрээр илэрхийлсэн өндрийн-түвшинг М үсэг ба 4 оронтой тоогоор (M0840 гэх мэт).
VFR нислэг үйлдэх үед VFR гэж бичнэ.
18-р зүйл: Бусад мэдээлэл
STS/ НХҮ-ний тусгай зохицуулалт шаардлагатай доорх нислэгийн төлөв (status)-өөс сонгон бичнэ:
ALTRV Өндрийн-түвшний хязгаарлалттай (altitude reservation) бүсэд нислэг үйлдэх үед;
ATFMX Нислэг хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалтаар зохицуулагдаагүй нислэгийн үед;
FFR Гал унтраах нислэгийн үед;
FLTCK Газрын навигацийн туслах хэрэгсэл шалгах нислэгийн үед;
HAZMAT Аюултай ачаа тээвэрлэх нислэгийн үед;
HEAD Онцгой үүргийн нислэгийн үед;
HOSP Эрүүл мэндийн удирдах байгууллагаас томилогдсон түргэн тусламжийн нислэгийн үед;
HUM Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах нислэгийн үед;
MARSA Зайчлал нь цэргийн нислэгийн удирдлагын нэгжээс хангагдах нислэгийн үед;
MEDEVAC Амь насанд аюул тулгарсан өвчтөнд түргэн тусламж үзүүлэх нислэгийн үед;
NONRVSM RVSM чадамжгүй агаарын хөлгөөр RVSM агаарын зайд нислэг үйлдэх үед;
Тэмдэглэл: RVSM шаардлагуудыг хангаагүй агаарын хөлөг доор дурьдсанаас бусад нөхцөлд 8900м (29100ft) ба 12500м (41100ft)-ын хооронд нислэг үйлдэхээр төлөвлөхгүй:
Агаарын хөлгийг үйл ажиллагаа эрхлэгчид эсхүл бүртгэлтэй Улсад нь хүргэж өгөх хөөлтийн нислэг үйлдэх тохиолдолд; эсхүл
Агаарын хөлөг нь RVSM зөвшөөрөгдсөн байсан боловч аль нэг төхөөрөмжийн дутагдлын улмаас RVSM шаардлагуудыг хангах ба/буюу зөвшөөрөл авахын тулд засвар үйлчилгээний зорилгоор нислэг үйлдэж байгаа тохиолдолд; эсхүл
Агаарын хөлөг нь хүмүүнлэгийн зорилгоор нислэг үйлдэж байгаа тохиолдолд; эсхүл
Улсын агаарын хөлөг (цэрэг, гааль ба цагдаагийн албанд ашиглагддаг агаарын хөлгийг улсын агаарын хөлөгт тооцно).
SAR Эрэн хайх, авран туслах нислэгийн үед;
STATE Тусгай үүргийн нислэгийн үед (цэрэг, гааль, цагдаа)
Жишээ нь: Онцгой үүргийн нислэгийн үед STS/HEAD гэж бичнэ.
DOF/ Нисэн гарах огноог 6 орноор илэрхийлнэ (YYMMDD). Нислэгийн төлөвлөгөөнд DOF/-ийг заавал оруулна.
OPR/ Хэрэв 7-р зүйл дэх агаарын хөлгийн дуудлагаас өөр бол агаарын тээвэрлэгчийн ICAO-гийн код эсхүл нэрийг нислэгийн төлөвлөгөөнд заавал оруулна.
ORGN/ Нислэгийн төлөвлөгөө үүсгэгчийн 8 тэмдэгт бүхий AFTN хаяг эсхүл бусад хаягийг тодорхой оруулна. Жишээ нь: ORGN/PHONE 97671281010, Fax 97671282022.
G ангиллын буюу ерөнхий зориулалтын агаарын зайд нислэг үйлдэх тохиолдолд RMK/ илтгэгчийн ард иридиум эсхүл сансрын холбооны утсыг оруулна. Жишээ нь: RMK/IRIDIUM 886141451210 эсхүл SAT PHONE 886141451210 гэх мэт.
AFS:ZMUBZGZX
СИТА:ULNKKOM
Утас:976-71281602
Факс:976-70049680
Ц/ш: tpu@mcaa.gov.mn