Байхгүй
радарын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Төв, Мөрөн, Баян, Дорнод, Говь секторуудад;
процедурын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Алтай сектор болон радарын бүрхэлтгүй бүсэд үзүүлнэ.
автомат хариулагчаа дараах горимд ажиллуулна:
- A болон C горимд эсхүл;
- S горимд.
S горимд ажиллах төхөөрөмжийг ашиглаж буй эсхүл энэ хэсгийн c)-д зааснаас бусад тохиолдолд автомат хариулагчаа дараах байдлаар тохируулна:
- НХУ-аас өгсөн зохих код; эсхүл
- НХУ-аас код өгөөгүй бол Хүснэгт 1-т заасны дагуу.
Онцгой тохиолдлын үед автомат хариулагчийг Хүснэгт 2-т заасны дагуу ашиглана.
Хүснэгт 1. Хяналттай агаарын зайд ашиглах SSR кодууд
Нислэг үйлдэх дүрэм | Агаарын хөлгийн маяг | SSR код |
---|---|---|
IFR | Бүх |
2000 |
VFR | Бүх |
1200 |
Хүснэгт 2. Онцгой тохиолдлын үед ашиглах SSR кодууд
Хэрэг явдал | SSR код |
---|---|
Хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед |
7500 |
Радио холбоо алдагдах үед |
7600 |
Онцгой тохиолдлын үед |
7700 |
Агаарын хөлгүүдийг өөр хооронд нь болон тусгай зориулалтын агаарын зайгаас зайчлах;
Нисэн гарч байгаа агаарын хөлөгт үр ашигтай, шуурхай урсгалыг бий болгох болон нислэгийн түвшин эзлэх өндөр авалтыг түргэсгэх;
Шуурхай, үр дүнтэй ойртолтын дарааллыг тогтоох;
Цаг агаарын аюултай үзэгдэл бүхий бүсээс холдуулах болон тойрох тохиолдолд нисэх багийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
Радио холбооны татгалзал бий болсон тохиолдолд уг агаарын хөлгийн радио холбооны татгалзлын шинж байдлыг тогтоох.
агаарын хөлөгт вектор олгох үед, нисгэгчид тухайн векторыг ямар зорилгоор олгож байгаа тухай мэдэгдэх бөгөөд шаардлагатай бол векторын хязгаарыг мэдэгдэх;
дараах тохиолдлоос бусад үед хяналтгүй агаарын зайд буюу процедур секторт удирдлага шилжүүлэх агаарын хөлөгт болон ажиглалтын системийн бүрхэлт хязгаарлагдах чиглэлд вектор олгохгүй:
- онцгой нөхцөл байдал бий болсон;
- цаг агаарын аюултай үзэгдлүүдийг тойрон гарах;
- нисгэгчийн хүсэлтээр.
доод (2100м - 3150м хооронд) бүсэд секторын минимум өндрийн-түвшнээр (MSA);
дунд (3150м - 4050м) болон дээд (4050м - 6150м) бүсүүдэд бүсийн минимум өндрийн-түвшин (AMA) байна.
Тэмдэглэл: ENR 1.6-3 хуудас зураг 1 харах
Зураг 1
агаарын хөлөг секторын ажлын давтамж дээр радио холбоо тогтоож, ажиглалтын автомат системийн байрлалын өгөгдлийн дэлгэц (SDD) дээр танилт хийсэн тохиолдолд;
нисгэгч өөрийн агаарын хөлгийн байршлын талаарх мэдээллийг хүссэн тохиолдолд;
ажиглалтын автомат системийн байрлалын өгөгдлийн дэлгэц (SDD) дээрх өгөгдлүүд нь нисгэгчийн илтгэсэн өгөгдлөөс зөрүүтэй байгаа тохиолдолд;
нислэгийн удирдагчаас агаарын хөлөгт вектор өгсний дараа буцаж агаарын замд орох захирамж өгсөн боловч тухайн агаарын хөлгийн нислэг нь өмнө нь нислэг үйлдэж байсан агаарын замаас гажсан тохиолдолд;
Радарын үйлчилгээ дуусахын өмнө агаарын хөлөг нь өөрийн зөвшөөрөл олгогдсон агаарын замаас гажсан тохиолдолд яаралтайгаар.
тодорхой нэг цэг эсхүл навигацийн туслах төхөөрөмжөөс авсан соронзон чиглэл болон зай;
НХҮ-ний нислэгийн замын гол шугамаас авсан зай болон чиглэл.
Төв, Мөрөн, Баян, Дорнод, Говь секторуудад
- ижил чиглэл, ижил түвшинд: 30км;
- огтлолцох чиглэл, ижил түвшинд: 40км.
Улаанбаатар ойртолтын удирдлагын бүсэд
- ижил чиглэл, ижил түвшинд: 20км;
- огтлолцох чиглэл, ижил түвшинд: 30км.
10 минутын тууш зайчлалыг эсвэл процедурын удирдлагын зайчлал агаарын хөлгүүд хооронд тогтооно;
процедурын НХУ-ын үйлчилгээ үзүүлнэ.
Төв сектор;
Мөрөн сектор;
Баян сектор;
Говь сектор;
Дорнод сектор.
Тэмдэглэл: Дээрх НХУ-ын секторуудын мэдээллийг Монгол Улсын AIP-ын ENR 2.1 дэд хэсгээс харна уу.
Европын Нисэхийн Аюулгүй байдлын агентлаг;
Радаргүй бүсэд ADS-B ажиглалт хийх Сайжруулсан НХҮ-нд зориулсан Гэрчилгээжүүлэлтийн Бодлого (ADS-B-NRA)-ыг 1090МГц Extended Squitter (EASA AMC 20-24) ашиглан хэрэгжүүлэх, эсхүл
Холбооны Нисэхийн удирдах газар - No: 20-165A дугаартай зөвлөмжийн цуврал (эсвэл сүүлийн хувилбарууд) ADS-B Out системийн Нислэгт тэнцэх чадварын Зөвшөөрөл, эсхүл
Австралийн иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны удирдах газрын 20.18 дугаар иргэний нисэхийн тушаалын Хавсралт XI-т байдаг тоног төхөөрөмжийн конфигурацийн стандартууд.
Тэмдэглэл:
НХУ-ний транспондерыг унтраалгүйгээр ADS-B нэвтрүүлэлтийг асааж унтрааж болохуйц удирдлага нисгэгчийн бүхээгт байгаа бол ADS-B нэвтрүүлэгч төхөөрөмжийг шаардлага хангасан гэж үзнэ.
ADS-B нэвтрүүлэлтийг идэвхгүйжүүлэх нь Mode S транспондерын өдөөлт асуултад үзүүлэх тасралтгүй хариу үйлдэлд нөлөөлөхгүй байх ёстой.
NUCp эсхүл NIC эсхүл NAC эсхүл SIL-ээс тогтмол тэг гэсэн дүнг дамжуулж байхаар тохируулсан бол түүнийг идэвхгүйжүүлсэнтэй ижилд тооцно.
Е – Транспондер - Mode S, үүнд агаарын хөлгийн таних тэмдэг, өндрийн-түвшнийн даралт болон ADS-B Out чадвар
L – Транспондер - Mode S, үүнд агаарын хөлгийн таних тэмдэг, өндрийн-түвшний даралт болон ADS-B Out ба сайжруулсан ажиглалтын чадвар
мөн:
B1 1090МГц extended squitter ашигласан ADS-B ―out чадвар
эсхүл
B2 1090МГц extended squitter ашигласан ADS-B ―out болон ―in чадвар
Радио холбооны дуудлага нь ICAO-гийн үйл ажиллагаа эрхлэгчийн таних тэмдгийн араас нислэгийн дугаар орсон хэлбэртэй (жишээ нь MONGOLIAN 223, AIR CHINA 901, KOREAN AIR 867) байгаа тохиолдолд 3 үсэгтэй ICAO-гийн үйл ажиллагаа эрхлэгчийн таних тэмдгийн араас нислэгийн дугаар орсон загвар (жишээ нь MGL223, CCA901, KAL867).
эсхүл
Радио холбооны дуудлага нь агаарын хөлгийн бүртгэлийн дугаараас бүтсэн байгаа тохиолдолд агаарын хөлгийн бүртгэлийн дугаар (жишээ нь JU1022, VHABC, 9V234).
Тэмдэглэл: Агаарын хөлгийн таних тэмдэг (ACID)-ийг Нислэгийн төлөвлөгөөний 7-р зүйлд оруулахдаа нислэгийн дугаарт байхгүй бол өмнө нь 0 гэсэн тоо болон ташуу, хөндлөн зураас, зай оруулж БОЛОХГҮЙ.
№ |
Нөхцөл байдал |
Загварчилсан хэллэг |
---|---|---|
1 | Агаарын хөлгийн таних тэмдэг |
IDENTIFIED [position] |
2 | ADS-B тоноглолын мэдээлэл хүсэх |
|
3 | Танилт тогтоох |
SQUAWK IDENT, or TRANSMIT ADS-B IDENT |
4 | Агаарын хөлгийн таних тэмдгийн дахин тогтоох |
RE-ENTER [ADS-B or MODE S] AIRCRAFT IDENTIFICATION, or RE-ENTER FLIGHT IDENTIFICATION |
5 | Өндрийн-түвшний даралтын мэдээллийг хүсэх |
TRANSMIT ADS-B ALTITUDE |
6 | Алдаатай зааж байвал өндрийн-түвшний даралтын дамжуулалтыг зогсоох |
STOP ADS-B ALTITUDE TRANSMISSION [(WRONG INDICATION, or reason)] |
7 |
Транспондер болон/эсхүл ADS-B нэвтрүүлэгчийн ажиллагааг зогсоох. Тэмдэглэл: Хэрэв нисэгч UNABLE гэсэн хариу өгвөл нислэгийн удирдагч бусад ажиглалтын технологиудын аюулгүй ажиллагааны хамгаалалтуудыг зогсоолгүйгээр асуудлыг шийдвэрлэх өөр арга замыг хайх хэрэгтэй. |
|
8 | ADS-B үйлчилгээг зогсоох |
IDENTIFICATION TERMINATED |
9 | НХҮ-нд ADS-B ажиглалтын системийн газрын төхөөрөмжийн саатал |
ADS-B OUT OF SERVICE (appropriate information as necessary) |
Нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:
Агаарын навигацийн үйлчилгээний газар
Иргэний нисэхийн үндэсний төв
Утас:976-71283281
Ц/ш:ansd@mcaa.gov.mn
Байхгүй