албадан саатуулж байгаа агаарын хөлгөөс өгсөн зааварчилгаануудыг дагах мөн Хавсралт 2-ын Нэмэлт Хавсралт 1-ийн Хүснэгт 2.1 ба 2.2 заалтуудын дагуу дохио зангаануудыг тайлж ойлгон хариу үйлдэл үзүүлэх;
хэрвээ боломжтой бол нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зохих нэгжид мэдэгдэх;
онцгой тохиолдлын 121.5МГц давтамж дээр агаарын хөлгийн таних тэмдэг ба байрлал мөн нислэгийн төрлийг ерөнхий дуудлага хийх замаар албадан саатуулж байгаа агаарын хөлөг эсхүл албадан саатуулах ажиллагааг удирдах зохих нэгжтэй радио холбоо тогтоох оролдлого хийх; холбоо тогтоогдоогүй нөхцөлд дуудлагыг онцгой тохиолдлын 243МГц давтамж дээр давтах;
SSR автомат хариулагчаар тоноглогдсон тохиолдолд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний холбогдох нэгжээс өөрөөр зааварчлаагүй бол A горим, 7700 кодыг сонгоно;
ADS-B эсхүл ADS-C-ээр тоноглогдсон тохиолдолд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний холбогдох нэгжээс өөрөө зааварчлаагүй бол онцгой тохиолдлын зохих функцыг сонгоно.
Хэллэг |
Дуудлага* |
Утга |
---|---|---|
CALL SIGN (call sign) |
KOL SA-IN (call sign)** |
Миний дуудлага бол (дуудлагаа хэлнэ) |
WILCO |
VILL-KO | Ойлголоо. Гүйцэтгэе. |
CAN NOT |
KANN NOTT |
Биелүүлэх боломжгүй |
REPEAT | REE-PEET |
Зааварчилгаагаа давтана уу |
AM LOST | AM LOSST | Байрлал тодорхойгүй |
MAYDAY | MAYDAY | Аюулд ороод байна |
HIJACK*** | HI-JACK |
Барьцаалагдаад байна |
LAND (place name) | LAAND (place name) | (газрын нэр)-д буулт үйлдэх зөвшөөрөл хүсч байна |
DESCEND | DEE-SEND | Өндөр алдах шаардлагатай байна |
|
Хэллэг |
Дуудлага* |
Утга |
---|---|---|
CALL SIGN |
KOL SA-IN |
Дуудлагаа хэлнэ үү? |
FOLLOW |
FOL-LO |
Намайг дагаад нис |
DESCEND | DEE-SEND |
Буулт үйлдэхээр өндөр алд |
YOU LAND |
YOU LAAND | Энэ аэродромд буулт үйлд |
PROCEED |
PRO-SEED | Нислэгээ үргэлжлүүлж болно |
|
Сериүд |
АЛБАДАН СААТУУЛЖ БАЙГАА Агаарын хөлгийн дохионууд |
Утга |
АЛБАДАН СААТУУЛАГДСАН Агаарын хөлгийн хариу |
Утга |
---|---|---|---|---|
1 |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Албадан саатуулагдсан агаарын хөлгийн ихэвчлэн зүүн гар талд, бага зэрэг урд нь бөгөөд дээр нь байрлалаас далавчаа хөдөлгөх болон навигацийн гэрлүүдийг (нисдэг тэрэг бол газардах гэрлүүдийг) тогтмол бус интервалтайгаар анивчуулах ба албадан саатуулагдсан агаарын хөлөг зааварчилгааг хүлээн авсанаа баталгаажуулсаны дараа ихэвчлэн зүүн гар тийш аажмаар өндрөө хадгалан эргэлт хийж шаардсан чиглэлд нисгэнэ. Тэмдэглэл 1: -Албадан саатуулагдсан агаарын хөлөг нь цаг уурын нөхцөл болон газрын гадаргаас шалтгаалан Сери 1-ийн дагуу өгөгдсөн байрлал ба чиглэл эсхүл эргэлтээ буцаах шаардлага гарч болно. Тэмдэглэл 2: - Албадан саатуулагдсан агаарын хөлөг албадан саатуулж байгаа агаарын хөлөгтэй ижил хурдтай нисэх боломжгүй тохиолдолд албадан саатуулж байгаа агаарын хөлөг нь хайрцаг нислэгийн загваруудаар нисэж албадан саатуулагдсан агаарын хөлгийг гүйцэж түрүүлэх бүртээ далавчаа хөдөлгөж дохио өгнө. |
Таныг албадан саатуулж байна. Намайг дагаад нис. |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Далавчаа хөдөлгөж, навигацийн гэрлүүдийг тогтмол бус интервалтайгаар анивчуулан дагаж нисэх. Тэмдэглэл: - Албадан саатуулагдсан агаарын хөлгийн гүйцэтгэх бусад нэмэлт арга хэмжээнүүдийг Хавсралт 2, Зүйл 3.3.8-д заасан. |
Ойлголоо, гүйцэтгэе. |
2 |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Албадан саатуулагдсан агаарын хөлгийн нислэгийн замыг огтлолгүйгээр 90 буюу түүнээс дээш градусаар өндөр авах эргэлтээс бүрдсэн огцом маневр үйлдэж албадан саатуулагдсан агаарын хөлгөөс холдож нисэх. |
Нислэгээ үргэлжлүүлж болно. |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Далавчаа хөдөлгөж дохио өгөх. |
Ойлголоо, гүйцэтгэе. |
3 |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Дугуйгаа (хэрвээ тоноглогдсон бол) буулгах, буултын гэрлүүдийг анивчуулахгүйгээр асаах болон ашиглах ХБЗ-ны дээгүүр нисэх эсхүл албадан саатуулагдсан агаарын хөлөг нь нисдэг тэрэг бол нисдэг тэрэгний газардах бүсийн дээгүүр нисэх. Нисдэг тэрэгнүүдийн хувьд албадан саатуулж байгаа нисдэг тэрэг нь газардах бүсийн орчинд эргэлдэж газардах ойртолт үйлдэнэ. |
Энэ аэродромд буулт үйлд. |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Дугуйгаа (хэрвээ тоноглогдсон бол) буулгах, буултын гэрлүүдийг анивчуулахгүйгээр асааж албадан саатуулж байгаа агаарын хөлгийг дагаж нисэх мөн ашиглах ХБЗ буюу нисдэг тэрэгний газардах бүсийн дээгүүр эргэлдсэний дараа буулт хийхэд аюулгүй гэж үзвэл буулт хийх. |
Ойлголоо, гүйцэтгэе. |
Сериүд |
АЛБАДАН СААТУУЛАГДСАН Агаарын хөлгийн дохионууд |
Утга |
АЛБАДАН СААТУУЛЖ БАЙГАА Агаарын хөлгийн хариу |
Утга |
---|---|---|---|---|
4 |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Дугуйгаа өргөж (хэрвээ тоноглогдсон бол) буултын гэрлүүдээ анивчуулах бөгөөд ашиглах ХБЗ эсхүл нисдэг тэрэгний газардах бүсийн дээгүүр аэродромын төвшнөөс дээш 300м (170ft)-ээс дээш 600м (2000ft)-(нисдэг тэрэгний хувьд 50м (170ft)-ээс дээш 100м (330ft))-ээс хэтрэхгүй харьцангуй өндөрт нисэн өнгөрч тойрог нислэгээр үргэлжлүүлэн ниснэ. |
Таны сонгосон аэродром шаардлага хангахгүй байна. |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Албадан саатуулагдсан агаарын хөлөг нь албадан саатуулж байгаа агаарын хөлгийг нөөц аэродром руу дагаж нисэх шаардлагатай тохиолдолд албадан саатуулж байгаа агаарын хөлөг дугуйгаа өргөж (хэрвээ тоноглогдсон бол) Сери 1-д заасан албадан саатуулж байгаа агаарын хөлгийн дохионуудыг ашиглана. Агаарын хөлгийг албадан саатуулахаа зогсоох тохиолдолд албадан саатуулж байгаа агаарын хөлөг нь Сери 2-т заасан албадан саатуулж байгаа агаарын хөлгийн дохионуудыг ашиглана. |
Ойлголоо, намайг дагаад нис.
Ойлголоо, нислэгээ үргэлжлүүлж болно. |
5 |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Бүх гэрлүүдээ тогтмол давтамжтай асааж унтраах. Гэхдээ гэрлээ анивчуулахтай төстэй хэлбэрээр гүйцэтгэж болохгүй. |
Биелүүлэх боломжгүй. |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Сери 2-т заасан албадан саатуулж байгаа агаарын хөлгийн дохионуудыг ашиглана. |
Ойлголоо. |
6 |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Бүх гэрлүүдээ тогтмол бус интервалтайгаар анивчуулах. |
Ослын нөхцөлд орсон. |
ӨДӨР эсхүл ШӨНӨ - Сери 2-т заасан албадан саатуулж байгаа агаарын хөлгийн дохионуудыг ашиглана. |
Ойлголоо. |