ContactAeronautical Information Services Division Tel: 976-71283014 Fax: 976-70049838 AFS: ZMUBYNYX E-mail: aip@ncac.mn |
MONGOLIA![]() |
AIC C 01/25 Effective from 18 SEP 2025 Published on 18 SEP 2025 |
Энэхүү C серийн AIC 01/25-аар 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн С серийн AIC 01/23-г орлуулж байна.
Энэхүү AIC (Нисэхийн мэдээллийн цуврал)-ын зорилго нь Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага (НМҮБ)-ыг нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээллээр хангах томилогдсон мэдээлэгч болон AIP-ын хэрэглэгчдэд AIRAC тогтолцооны дагуу үйл ажиллагаагаа төлөвлөхөд нь туслахад оршино.
Олон улсын иргэний нисэхийн конвенцын “Annex 15 - Нисэхийн мэдээллийн үйлчилгээ”-ний Бүлэг 6-д заасан нислэгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой мэдээллийг AIRAC тогтолцоогоор зарлана. 28 хоногийн давтамжтай AIRAC тогтолцоогоор хүчин төгөлдөр болох өдрүүдийг AIP-ын GEN 3.1-т зарлан мэдээлнэ.
Дараах зүйлстэй холбоотой хязгаарууд (хэвтээ ба босоо), дүрэм ба журмууд
• FIR;
• Удирдлагын бүсүүд;
• Удирдлагын зоон;
• Зөвлөмжийн үйлчилгээтэй бүсүүд;
• НХҮ-тэй нислэгийн замууд;
• Аюултай, хориотой ба хязгаарлалттай байнгын бүсүүд (хэрэв мэдэгдэж байвал ямар төрлийн үйл ажиллагааг ямар хугацаагаар тогтоосныг) мөн агаарын довтолгооноос хамгаалах тодорхой бүс (ADIZ);
• Агаарын хөлгийг албадан саатуулах магадлалтай байнгын бүсүүд эсхүл нислэгийн замууд эсхүл тэдгээрийн хэсгүүд;
Радио навигацийн туслах төхөөрөмжүүд болон холбоо ба ажиглалтын байгууламжуудын байршлууд, давтамжууд, дуудлагууд, тодорхойлогчууд, мэдэгдэж буй доголдлууд болон техник үйлчилгээний хугацаанууд;
Хүлээх ба ойртолт үйлдэх журам, нисэн ирэх ба нисэн гарах журам, дуу чимээ багасгах журам болон НХҮ-ний холбогдох бусад журмууд;
Шилжих түвшин, шилжих өндрийн-түвшин ба секторын минимум өндрийн-түвшин;
Цаг уурын байгууламжууд (радио нэвтрүүлгийг оролцуулан) ба журмууд;
Хөөрч буух зурвасууд ба зогсоох зурвасууд;
Явгалах зам ба апронууд;
Аэродромын газрын үйл ажиллагааны журмууд үзэгдэх орчин хязгаарлагдсан үеийн журмуудыг оролцуулан;
Ойртолтын болон хөөрч буух зурвасын гэрэлтүүлэг;
Хэрэв улсаас зарласан бол аэродромын үйл ажиллагааны хязгаарлалтууд.
Агаарын навигацийн саадуудын байршил, өндөр ба гэрэлтүүлэг;
Аэродром, байгууламж болон үйлчилгээнүүдийн ажиллах цагийн хуваарь;
Гааль, цагаачлал ба эрүүл мэндийн үйлчилгээнүүд;
Түр хугацаагаар тогтоосон аюултай, хориотой ба хязгаарлалттай бүсүүд, навигацийн аюулууд, цэргийн дадлага, сургуулилалт мөн агаарын хөлгүүдийн олон тоогоор үйлдэх нислэг;
Агаарын хөлгийг албадан саатуулах магадлалтай түр хугацаагаар тогтоосон бүс, нислэгийн зам эсхүл тэдгээрийн хэсгүүд.
IFR-ээр олон улсын нислэгүүд үйлдэгдэх шинэ аэродромууд;
Олон улсын аэродромууд дахь IFR-ийн нислэгүүд үйлдэгдэх шинэ хөөрч буух зурвасууд;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй нислэгийн замын сүлжээний зохиолт болон бүтэц;
Аэродромын журмууд (Terminal procedures)-ын зохиолт болон бүтэц (соронзон хазайлтын өөрчлөлтөөс шалтгаалсан нислэгийн журмын чиглэлүүдийн өөрчлөлтийг оролцуулан);
Тухайн улсыг нийтэд нь эсхүл түүний нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хамарсан эсхүл улс хоорондын зохицуулалт шаардлагатай тохиолдолд 1-т заасан нөхцөлүүд.

• Энэхүү AIC-ын 4-т заасан урьдчилан төлөвлөсөн томоохон өөрчлөлт оруулах тохиолдолд НМҮБ-д тухайн мэдээллийг хүчин төгөлдөр болох өдрөөс 90-ээс багагүй хоногийн өмнө хүргүүлсэн байна.
• Боловсруулалт хийх 20 хоногийн хугацаа нь нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээллийн их, бага болон тоо хэмжээнээс хамаарч өөрчлөгдөх боломжтой.
| 2025 | ||
| МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ӨДӨР | МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ ӨДӨР | AIRAC ТОГТОЛЦООНЫ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ӨДӨР |
| 01 Aug 2025 | 21 Aug 2025 | 02 Oct 2025 |
| 29 Aug 2025 | 18 Sep 2025 | 30 Oct 2025 |
| 26 Sep 2025 | 16 Oct 2025 | 27 Nov 2025 |
| 24 Oct 2025 | 13 Nov 2025 | 25 Dec 2025 |
| 2026 | ||
| МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ӨДӨР | МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ ӨДӨР | AIRAC ТОГТОЛЦООНЫ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ӨДӨР |
| 21 Nov 2025 | 11 Dec 2025 | 22 Jan 2026 |
| 19 Dec 2025 | 08 Jan 2026 | 19 Feb 2026 |
| 16 Jan 2026 | 05 Feb 2026 | 19 Mar 2026 |
| 13 Feb 2026 | 05 Mar 2026 | 16 Apr 2026 |
| 13 Mar 2026 | 02 Apr 2026 | 14 May 2026 |
| 10 Apr 2026 | 30 Apr 2026 | 11 Jun 2026 |
| 08 May 2026 | 28 May 2026 | 09 Jul 2026 |
| 05 Jun 2026 | 25 Jun 2026 | 06 Aug 2026 |
| 03 Jul 2026 | 23 Jul 2026 | 03 Sep 2026 |
| 31 Jul 2026 | 20 Aug 2026 | 01 Oct 2026 |
| 28 Aug 2026 | 17 Sep 2026 | 29 Oct 2026 |
| 25 Sep 2026 | 15 Oct 2026 | 26 Nov 2026 |
| 23 Oct 2026 | 12 Nov 2026 | 24 Dec 2026 |
| 2027 | ||
| МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ӨДӨР | МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ ӨДӨР | AIRAC ТОГТОЛЦООНЫ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ӨДӨР |
| 20 NOV 2026 | 10 DEC 2026 | 21 JAN 2027 |
| 18 DEC 2026 | 07 JAN 2027 | 18 FEB 2027 |
| 15 JAN 2027 | 04 FEB 2027 | 18 MAR 2027 |
| 12 FEB 2027 | 04 MAR 2027 | 15 APR 2027 |
| 12 MAR 2027 | 01 APR 2027 | 13 MAY 2027 |
| 09 APR 2027 | 29 APR 2027 | 10 JUN 2027 |
| 07 MAY 2027 | 27 MAY 2027 | 08 JUL 2027 |
| 04 JUN 2027 | 24 JUN 2027 | 05 AUG 2027 |
| 02 JUL 2027 | 22 JUL 2027 | 02 SEP 2027 |
| 30 JUL 2027 | 19 AUG 2027 | 30 SEP 2027 |
| 27 AUG 2027 | 16 SEP 2027 | 28 OCT 2027 |
| 24 SEP 2027 | 14 OCT 2027 | 25 NOV 2027 |
| 22 OCT 2027 | 11 NOV 2027 | 23 DEC 2027 |
| 2028 | ||
| МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ӨДӨР | МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ ӨДӨР | AIRAC ТОГТОЛЦООНЫ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ӨДӨР |
| 19 NOV 2027 | 09 DEC 2027 | 20 JAN 2028 |
| 17 DEC 2027 | 06 JAN 2028 | 17 FEB 2028 |
| 14 JAN 2028 | 03 FEB 2028 | 16 MAR 2028 |
| 11 FEB 2028 | 02 MAR 2028 | 13 APR 2028 |
| 10 MAR 2028 | 30 MAR 2028 | 11 MAY 2028 |
| 07 APR 2028 | 27 APR 2028 | 08 JUN 2028 |
| 05 MAY 2028 | 25 MAY 2028 | 06 JUL 2028 |
| 02 JUN 2028 | 22 JUN 2028 | 03 AUG 2028 |
| 30 JUN 2028 | 20 JUL 2028 | 31 AUG 2028 |
| 28 JUL 2028 | 17 AUG 2028 | 28 SEP 2028 |
| 25 AUG 2028 | 14 SEP 2028 | 26 OCT 2028 |
| 22 SEP 2028 | 12 OCT 2028 | 23 NOV 2028 |
| 20 OCT 2028 | 09 NOV 2028 | 21 DEC 2028 |
| 2029 | ||
| МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ӨДӨР | МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ ӨДӨР | AIRAC ТОГТОЛЦООНЫ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ӨДӨР |
| 17 NOV 2028 | 07 DEC 2028 | 18 JAN 2029 |
| 15 DEC 2028 | 04 JAN 2029 | 15 FEB 2029 |
| 12 JAN 2029 | 01 FEB 2029 | 15 MAR 2029 |
| 09 FEB 2029 | 01 MAR 2029 | 12 APR 2029 |
| 09 MAR 2029 | 29 MAR 2029 | 10 MAY 2029 |
| 06 APR 2029 | 26 APR 2029 | 07 JUN 2029 |
| 04 MAY 2029 | 24 MAY 2029 | 05 JUL 2029 |
| 01 JUN 2029 | 21 JUN 2029 | 02 AUG 2029 |
| 29 JUN 2029 | 19 JUL 2029 | 30 AUG 2029 |
| 27 JUL 2029 | 16 AUG 2029 | 27 SEP 2029 |
| 24 AUG 2029 | 13 SEP 2029 | 25 OCT 2029 |
| 21 SEP 2029 | 11 OCT 2029 | 22 NOV 2029 |
| 19 OCT 2029 | 08 NOV 2029 | 20 DEC 2029 |