БҮЛЭГ 1 - ЕРӨНХИЙ (GEN)

GEN 0  

GEN 0.1  Удиртгал

1.  Хэвлэх эрх бүхий байгууллагын нэр

Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхэтгэл (AIP)-ыг Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хэвлэн гаргана.

2.   ICAO-гийн холбогдох баримт бичгүүд

AIP-ыг Олон улсын иргэний нисэхийн конвенцын Annex 15 - Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ICAO-гийн стандарт, зөвлөмжүүд (SARPs), PANS-AIM ICAO Doc 10066 - Нисэхийн мэдээллийн менежмент болон ICAО Doc 8126 - Нисэхийн мэдээллийн үйлчилгээний гарын авлагад нийцүүлэн бэлтгэнэ. AIP-д багтсан зургуудыг Олон улсын иргэний нисэхийн конвенцын Annex 4 - Нислэгийн зургууд болон ICAO Doc 8697 - Нислэгийн зургийн гарын авлагын дагуу боловсруулна. ICAO-гийн Стандарт, практик зөвлөмж ба журмуудаас зөрүүтэй байдлуудыг GEN 1.7 дэд хэсэгт харуулна.

3.  Тараах хэлбэрүүд

  1. Цаас;

  2. Цахим (www.ais.mn);

  3. CD.

4.  AIP-ын бүтэц ба энгийн Өөрчлөлтийн тогтоосон үечлэл

4.1   AIP-ын Бүтэц

AIP нь GEN 3.1 дэд хэсэгт заасан Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүнүүдийн нэг хэсэг юм. AIP-ын үндсэн бүтцийг зурган хэлбэрээр GEN 0.1-ийн Figure 1-т харуулсан.

AIP нь Ерөнхий (GEN), Нислэгийн зам (ENR), Аэродром (AD) гэсэн гурван бүлэгтэй бөгөөд эдгээр бүлгүүд нь мэдээллийг ангилж төрөлжүүлсэн хэсэг болон дэд хэсгүүдэд хуваагдана.

4.1.1 Бүлэг 1 - Ерөнхий (GEN)

Бүлэг 1 нь таван хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсгүүдийн агуулгыг товч тодорхойлбол:

GEN 0. - Удиртгал, AIP-ын Өөрчлөлтийн бүртгэл, AIP-ын Нэмэлтийн бүртгэл, AIP-ын хуудаснуудын шалгах хуудас, AIP-д гараар бичиж оруулсан өөрчлөлтүүдийн жагсаалт, мөн Бүлэг 1-ийн гарчиг.

GEN 1.  Үндэсний зохицуулалт ба шаардлагууд - Томилогдсон эрх бүхий байгууллагууд, Агаарын хөлөг нисэн ирэх, дамжин өнгөрөх ба нисэн гарах, Зорчигчид болон нисэх баг нисэн ирэх, дамжин өнгөрөх ба нисэн явах, Ачаа тээш хилээр орох, дамжин өнгөрөх ба хилээр гарах, Агаарын хөлгийн хэрэглэл, тоноглол ба нислэгийн баримт бичгүүд, Үндэсний зохицуулалтууд болон олон улсын гэрээ/конвенцуудын хураангуй, мөн ICАО-гийн Стандарт, практик зөвлөмж ба журмуудаас зөрүүтэй байдлууд.

GEN 2. Хүснэгт ба кодууд - Хэмжих систем, агаарын хөлгийн таних тэмдэг, баярын өдрүүд, НМҮ-ний хэвлэлүүдэд ашиглагдах товчлолууд, Зургийн таних тэмдгүүд, Байршил заах кодууд, Радио навигацийн туслах төхөөрөмжүүдийн жагсаалт, Хэмжих нэгжүүдийн шилжүүлэг болон Нар мандах/Нар шингэх.

GEN 3.   Үйлчилгээнүүд - Нисэхийн мэдээллийн үйлчилгээ, Нислэгийн зургууд, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, Холбооны үйлчилгээ, Цаг уурын үйлчилгээ, болон Эрэн хайх ба авран туслах.

GEN 4. Аэродромууд/хэлипортууд ба агаарын навигацийн үйлчилгээний хураамжууд - Аэродромын хураамжууд, болон Агаарын навигацийн үйлчилгээний хураамжууд.

4.1.2  Бүлэг 2 - Нислэгийн зам (ENR)

Бүлэг 2 нь долоон хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсгүүдийн агуулгыг товч тодорхойлбол:

ENR 1.    Ерөнхий дүрэм ба журмууд - Ерөнхий дүрмүүд, Ил харааны нислэгийн дүрмүүд, Хэрэглэлийн нислэгийн дүрмүүд, НХҮ-ний агаарын зайн ангилал ба дүрслэл, Хүлээх, ойртолт үйлдэх болон нисэн гарах журмууд, НХҮ-ний ажиглалтын үйлчилгээ ба журмууд, Алтиметрийн тохируулгын журмууд, Бүс нутгийн нэмэлт журмууд, Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежмент ба агаарын зайн менежмент, Нислэгийн төлөвлөлт, Нислэгийн төлөвлөгөө мэдээг хаяглан явуулах, Иргэний агаарын хөлгийг албадан саатуулах, Хууль бус хөндлөнгийн халдлага, Нислэг хөдөлгөөний зөрчлүүд.

ENR 2.  Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний агаарын зай - Нислэгийн мэдээллийн бүс (FIRs)-үүд, Дээд агаарын зайн нислэгийн мэдээллийн бүсүүд, Ойртолтын удирдлагын бүс (TMAs) Удирдлагын бүс (CTAs) ба Бусад зохицуулагдсан агаарын зайны нарийвчилсан мэдээлэл.

ENR 3.  НХҮ-ний нислэгийн замууд - Уламжлалт навигацийн замууд, Бүсийн навигацийн замууд, Нисдэг тэрэгний замууд, Бусад замууд ба Нислэгийн замын хүлээх нислэгийн нарийвчилсан мэдээлэл

ENR 4.  Радио навигацийн туслах төхөөрөмжүүд/системүүд - Нислэгийн замын радио навигацийн туслах төхөөрөмжүүд, Тусгай навигацийн системүүд, Глобал навигацийн хиймэл дагуулын систем (GNSS), Үндсэн цэгүүдийн нэр-код, ба Нислэгийн замын агаарын навигацийн газрын гэрлүүд.

ENR 5.  Навигацийн анхааруулгууд - Хориотой, хязгаарлалттай болон аюултай бүсүүд, Цэргийн дадлага сургуулилтын бүс болон агаарын довтолгооноос хамгаалах бүс, Бусад аюултай үйл ажиллагаанууд ба болзошгүй аюулууд, Агаарын навигацийн саадууд-Бүс 1, Агаарын спорт болон соёл амралтын үйл ажиллагаанууд, Шувуудын нүүдэл ба зэрлэг ан амьтны бүсүүд.

ENR 6. Нислэгийн замын зургууд - Нислэгийн замын зураг- ICAO ба индекс зургууд.

4.1.3  Бүлэг 3 - Аэродромууд (AD)

Бүлэг 3 нь дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсгүүдийн агуулгыг товч тодорхойлбол:

AD 1  Аэродромууд - Танилцуулга - Аэродром/хэлипортын ашиглалт ба ашиглалтын нөхцөлүүд, Авран туслах, гал унтраах үйлчилгээ ба Цасны төлөвлөгөө, Аэродромуудын индекс болон Аэродромууд/хэлипортуудын ангилал, Аэродромын гэрчилгээжүүлэлтийн байдал.

AD 2.    Аэродромууд - 24 дэд хэсэгт жагсаасан аэродромуудад байрласан нисдэг тэрэгний буултын талбай, аэродромуудын талаарх нарийвчилсан мэдээлэл.

AD 3. Хэлипортууд - 23 дэд хэсэгт жагсаасан хэлипортууд (аэродромуудад байрлаагүй)-ын талаарх нарийвчилсан мэдээлэл.

4.2   Энгийн Өөрчлөлтийн үечлэл

AIP-ын энгийн өөрчлөлт гарах тохиолдолд GEN 3.1.4.3-т дурдсан хэвлэх өдрүүдэд гаргана.

5.  Зохиогчийн эрхийн бодлого

Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зохиогчийн эрхтэй.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр энэхүү хэвлэлийн аль ч хэсгийг хайлтын системд хадгалах эсхүл шилжүүлэх, ямар ч хэлбэрээр эсхүл ямар ч аргаар, цахимаар, механикаар, зургаар, бичлэгээр эсхүл бусад хэлбэрээр дамжуулахыг хориглоно.

6.  AIP-д алдаа эсхүл орхигдсон зүйлс илэрсэн тохиолдолд холбоо барих байгууллага

AIP-ыг бэлтгэх явцад түүнд орсон мэдээллүүд үнэн зөв, бүрэн гүйцэд байхад бидний зүгээс ихээхэн анхаарсан боловч ямар нэгэн зүйл орхигдуулсан эсхүл алдаа гаргасан байж болохыг үгүйсгэхгүй. Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүнүүдэд илэрсэн алдаа болон бусад асуудлаар дараах хаягаар лавлагаа авч болно:

Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба
Буянт-Ухаа ОУНБ
Ш/Х-59
Улаанбаатар 17120
Монгол Улс

Утас:  976-71283014

Факс: 976-70049838

AFS: ZMUBYNYX

Ц/ш:  aip@ncac.mn

Ц/х: www.ais.mn

Figure 1